x

Гурав дахь жилдээ “Эрүүл иргэн аян-2020” аяныг нийслэл даяар өрнүүлж эхэллээ

Хотын захирагч С.Амарсайханы захирамжаар нийслэлийн хэмжээнд “Эрүүл иргэн 2020” аяныг хэрэгжүүлэхээр болж, өнөөдөр нийслэлийн есөн дүүрэгт албан ёсоор эхэллээ. 

Тус аян гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд “Эрүүл иргэн -2020” аяны нээлтэнд Хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул болон иргэдийн төлөөлөл, эмнэлгийн ажилтан албан хаагчид оролцов.

“Эрүүл иргэн-2020“ аян нь гурван жилийн өмнөөс анх эхэлсэн бөгөөд тус аяны хүрээнд өнгөрсөн оны байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд 90 мянган иргэнд төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг хийж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ. Харин энэ жилийн хувьд эрүүл иргэн аянд Эрүүл мэндийн яамны харъяа төв эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүдийн эмч мэргэжилтнүүд, дүүрэг хороодын эмч нартай хамтран халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх  үзлэг оношлогоог хийх аж.

Хотын захирагч С.Амарсайхан аяныг нээж хэлсэн үгэндээ “Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор  Эрүүл иргэн -2020” аяныг нийслэл даяар өрнүүлж байна. Аяны хүрээнд энэ жилийн хувьд  100 мянган иргэнийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Эрүүл мэндийн яамны харъяа төв эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүдийн эмч мэргэжилтнүүд дүүрэг хороодын өрхийн эмнэлэгүүдэд ажиллаж, нарийн үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийх учраас иргэд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

“Эрүүл иргэн 2020” аянаар нийгмийн халдварт өвчин сүрьеэ, ДОХ, тэмбүү, БЗХӨ-өөс урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх ажилд түлхүү анхаарах бөгөөд аяны үйл ажиллагаа ирэх тавдугаар сар хүртэл үргэлжлэх аж.

Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж эмч албан хаагчдаас яаралтай шийдвэрлүүлэх шаардлагатай асуудал байгаа эсэх талаар асууж тодруулсан юм.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв нь өдөрт 200 гаруй иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд жилд 8000 гаруй жирэмсэн эхийг хяналтандаа байлгадаг талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул мэдээлэл өгөв.

Мөн тус Эрүүл мэндийн төв үзлэгийн өрөө бүрт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байршуулж, иргэдэд оочер дараалал үүсгэхгүйгээр цахимаар цаг авах боломжыг бүрдүүлжээ.

Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар болон шийдвэрлэх шаардлагатай зүйлсийн талаар асууж тодруулахад иргэдийн зүгээс тус Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа дуулгаж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна 1 цаг 35 мин Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ 1 цаг 38 мин Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ 1 цаг 40 мин Шагайн харвааны өв соёлыг түгээгч “Даяндай мээрэн” клубийн үйл ажиллагаа талархал хүлээж байна 1 цаг 40 мин УИХ-ын 2025.05.09-ний өдрийн чуулганы хэлэлцэх асуудлууд 1 цаг 45 мин А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал 1 цаг 51 мин ТҮЦ нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой гомдлыг ХЭҮК шалгаж байна 1 цаг 51 мин Эрхүү хотод Үндэсний бичиг үсгийн баярыг өргөн тэмдэглэв 1 цаг 53 мин Өвлийн Олимпын галыг асаах ёслолын товыг зарлалаа 1 цаг 57 мин Авлигатай тэмцэх газар мега төслүүдийн ил тод байдлыг хангах чиглэлээр уулзалт хийв 1 цаг 57 мин Мехико хот олон сая жуулчин хүлээн авахаар бэлтгэж байна 2 цаг 3 мин “Disney” компани Абу-Дабид шинэ парк барина 2 цаг 9 мин “Челси”, “Бетис” багууд Конференцийн лигийн финалд шалгарлаа 2 цаг 15 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 2 цаг 21 мин Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 18 цаг 2 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 18 цаг 8 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 18 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 18 цаг 38 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 18 цаг 56 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top