x

Барилгын салбарын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай боллоо

БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвөөс “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим сан”-г бүрдүүлж программчлан албан ёсоор нээлээ. Мэдээллийн цахим сантай болсноор барилгын салбарын мэдээллийг нэг дор нэгтгэн байршуулж, ажилтан, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх юм.

Цахим сангийн нээлтэд БХБ-ын сайд Х.Баделхан, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан нар оролцлоо.

БХБ-ын сайд Х.Баделхан хэлсэн үгэндээ, “Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг Барилгын хөгжлийн төвөөр гүйцэтгүүлэхээр холбогдох шийдвэрийг гаргаж, гэрээ байгуулсан. Барилгын хөгжлийн төв чиг үүргийнхээ хүрээнд “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан”-г бүрдүүлж, хөтлөн ажиллахын зэрэгцээ төрийн байгууллагын цахим засаглалыг хөгжүүлэх, дижитал шилжилтийг нэвтрүүлэх юм” гэдгийг онцоллоо. Тэрээр, “Энэ ажлын үр дүнд төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах, үнэн зөв, бодитой мэдээллийг иргэн, ААН, байгууллага түргэн шуурхай, ил тодоор Монгол орны аль ч цэгээс интернэтээр авах боломж бүрдэж байна” гэв.

Бүртгэл мэдээллийн цахим сантай болсноор салбарын хууль эрх зүй, норм норматив, баримт бичиг, тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж буй ААН, ажиллах хүч зэрэг мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэж байна.

Түүнчлэн барилгын материалын үйлдвэрлэл, эрдэс түүхий эд, тус салбарт шаардлагатай мэргэшлийн зэрэгтэй, дээд боловсрол эзэмшсэн инженер техникийн ажилтны судалгаа гаргах, барилгын норм, нормативын сангийн төвлөрлийг хянах, тусгай зөвшөөрөл олгож буй ТББ-ын төлөөлөлтэй мэдээллийг уялдуулан боловсронгуй болгох, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудтай хамтран ажиллах ажлыг хялбарчилж байгаагаараа онцлогтой юм. Цахим санд дараах мэдээллүүд багтжээ. Үүнд:

  • Хууль, эрх зүй,
  • Норм, норматив,
  • Тусгай зөвшөөрөлтэй ААНБ-ын мэдээлэл /8900, давхардсан тоогоор/,
  • Инженер техникийн ажилтны мэдээлэл /15000/,
  • ААНБ-ын үйл ажиллагааны тайлан мэдээ,
  • Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журмын дагуу батлагдсан амины орон сууцны загвар зураг,
  • Ашиглалтад орсон барилга байгууламжийн мэдээ
  • Салбарын судалгаа
  • ОСНАА мэдээлэл
  • Барилгын материалын үнийн мэдээ,
  • Барилгын материалын үйлдвэрийн мэдээлэл,
  • Түгээмэл тархацтай орд газрын мэдээлэл,
  • Улсын төсвөөр хэрэгжиж буй барилга, байгууламжийн явцын мэдээлэл зэрэг нэгдсэн мэдээлэл бүрдэж байгаа юм.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
E-Mongolia, E-Business системээр УБЕГ-ын 129 үйлчилгээ цахимаар авах боломжтой 22 цаг 23 мин “И-Монгол академи” УТҮГ-ын алба хаагчдад “Тогтвортой хөгжлийн зорилго” сэдэвт сургалт зохион байгууллаа 22 цаг 24 мин И-Монгол академи” УТҮГ, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цахим шилжилтийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо 22 цаг 26 мин Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ 23 цаг 27 мин Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна 23 цаг 29 мин АНУ, Иран цөмийн хэлэлцээр байгуулах магадлал нэмэгдэж, газрын тосны үнэ огцом буурлаа 23 цаг 32 мин “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн хаврын номын баяр эхэллээ 23 цаг 33 мин Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх Канад-Монголын МЕРИТ төсөл Дундговьд дахин хэрэгжинэ 23 цаг 34 мин “Хасын Хүлэгүүд” 100 хувийн амжилтаар Азийн аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарлаа 23 цаг 35 мин “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх бүс нутаг, улс орнууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 23 цаг 36 мин “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барилаа 23 цаг 37 мин АНУ Орос-НАТО-гийн Зөвлөлийг сэргээх саналыг дэвшүүлжээ 23 цаг 38 мин China Aid: "Ногоон нуур" 1008 айлын цогцолбор хотхон ирэх сард эхний блокуудаа ашиглалтад өгнө 23 цаг 54 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголын хувийн хэвшлийн төлөөлөл амжилттай оролцлоо Өчигдөр 12 цаг 42 мин Монгол Улс 2025 оны эхний дөрвөн сард 135 улстай худалдаа хийж, 7.8 тэрбум ам.долларын гадаад худалдаа эрхэлжээ Өчигдөр 12 цаг 41 мин Монголын хөрөнгийн бирж Хятадын нүүрсний зах зээлийн чуулга уулзалтад оролцлоо Өчигдөр 12 цаг 40 мин Б.Мөнгөнзул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 38 мин Нийгмийн даатгалын сангийн бондын хүүгийн анхны орлого 13.3 тэрбум төгрөгт хүрлээ Өчигдөр 12 цаг 37 мин 2025 оны эхний дөрвөн сард үнэт цаасны арилжаа буурсан ч гүйлгээний дүн өсөв Өчигдөр 12 цаг 36 мин Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, шилжилт хөдөлгөөнийг судалж эхэллээ Өчигдөр 12 цаг 34 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба...
Top