x

"Эрдэнэт" үйлдвэрийн нэг ажилтан жилд 100 гаруй сая төгрөгийн баялаг бүтээдэг

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” Төрийн ордонд өнөөдөр боллоо.

Чуулганд оролцож байгаа залуу инженерүүдэд зориулж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын өнөө ба ирээдүй сэдвээр илтгэл тавьжээ. Х.Бадамсүрэн илтгэлийнхээ эхэнд "40 жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэр цаашдаа 60 жил үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй" байгааг онцолсон байна. Илтгэлийг хураангуйг хүргэвэл:

  • Эрдэнэт үйлдвэр хөгжлийн бодлого төлөвлөлтөө техникийн бодлого, технологийн бодлого, байгаль орчны бодлого, нийгмийн бодлого, эдийн засаг, санхүү бүртгэлийн бодлого гэсэн үндсэн таван чиглэлээр тодорхойлсон. Үүнд инженерүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал.
  • Уул уурхайн олборлолт хийгээд санхүүгийн боломжоо бий болгох асуудал яригдаж байна. Гэхдээ бүр эцсийн утгаар нь яривал нийгмийн хөгжил, хүний л асуудал яригдаж байгаа юм.
  • Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр 31 сая тонн хүдэр боловсруулж байна.
  • Үйлдвэрийн насжилт уртасч байгааг дуулгахад таатай байна. Гэхдээ газрын гүн рүүгээ хүдрийн агууламж жилээс жилд буурч байгаа. Бидний хувьд хүрсэн түвшингээ бууруулахгүй байх зорилго тавьж байгаа учраас технологио сайжруулахад анхаарч байна.
  • Цаашдаа инженерүүдийн, хүний оюун ухаанаар байгаль орчин, геологийн нөхцөлтэй холбоотой асуудлаа даван гарна.
  • Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ тогтвортой биш байгаа. Үүнийн хэлбэлзлээс үүдэн гарч болох асуудлыг чадварлаг инженер, шинэ технологийн хүчээр даван гарна.
  • Эрдэнэт үйлдвэр 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсөвт 793 тэрбум төгрөг оруулахаар байгаа. Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан жилд 100 сая гаруй төгрөгийн баялаг бүтээж байна.
  • Эрдэнэт үйлдвэрт 6,600 хүн ажиллаж байгаагийн гуравны нэг нь инженерүүд. Нийт ажилчдын дийлэнх нь 40 хүртэлх насны залуучууд байгаа.
  • Эцсийн дүнд бидний ажил хүний төлөө л ажил.
  • Үйлдвэр ололт амжилтынхаа хүрсэн түвшингөөс багасгахгүй, жил тутам ахиулсаар байхыг зорьдог.
  • Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд Монгол Улс яаж оролцох ёстой вэ гэдгийг Эрдэнэт үйлдвэр үлгэрлэн үзүүлэхийг зорин ажиллаж байна.
  • Уул уурхайн үйлдвэрийн оршин тогтнохын үндэс бол нөөц баялгийн асуудал байдаг. Тэр утгаараа сүүлийн гурван жилд геологи хайгуулын асуудалд анхаарлаа хандуулж, нөөцөө өсгөсөн.
  • Гурван жилийн өмнөх мэдээллээр Эрдэнэт үйлдвэр 40 жил ажиллаад нөөц шавхагдана гэж байсан бол өнөөдөр би энэ индэр дээрээс Эрдэнэт үйлдвэр наанадаж 60 жил ажиллана гэдгийг мэдэгдмээр байна.
  • Баяжуулах фабрикийн шат дамжлага бүрт технологийн шинэчлэл хийнэ. Шинэчлэл хийгдэх явцад үйлдвэрлэлийн процесс огт тасалдахгүй гэдгийг тодотгон хэлмээр байна.
  • Засвар механикийн заводоо өргөтгөнө. Одоогоор тус заводод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн 99 хувийг Эрдэнэт үйлдвэр ашиглаж байгаа бол цаашид уг заводоо уул уурхайн салбарын хэмжээний үйлдвэрлэгч болгохыг зорьж байгаа.
  • Зэсийн баяжмалыг хайлуулах боловсруулах үйлдвэртэй болох асуудал дээр хүхрийн хүчилтэй холбоотой хүндрэл гарна. Энэ асуудал дээр манай инженерүүд ажиллаж байгаа.
  • Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 15 жилд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн төлөвлөгөө гарчихсан.
  • Үйлдвэрлэл шинжлэх ухааны амьд холбоог бэхжүүлэх тал дээр ШУА-тай хамтран ажиллаж байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
E-Mongolia, E-Business системээр УБЕГ-ын 129 үйлчилгээ цахимаар авах боломжтой 22 цаг 9 мин “И-Монгол академи” УТҮГ-ын алба хаагчдад “Тогтвортой хөгжлийн зорилго” сэдэвт сургалт зохион байгууллаа 22 цаг 10 мин И-Монгол академи” УТҮГ, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цахим шилжилтийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо 22 цаг 12 мин Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ 23 цаг 13 мин Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна 23 цаг 15 мин АНУ, Иран цөмийн хэлэлцээр байгуулах магадлал нэмэгдэж, газрын тосны үнэ огцом буурлаа 23 цаг 18 мин “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн хаврын номын баяр эхэллээ 23 цаг 19 мин Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх Канад-Монголын МЕРИТ төсөл Дундговьд дахин хэрэгжинэ 23 цаг 20 мин “Хасын Хүлэгүүд” 100 хувийн амжилтаар Азийн аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарлаа 23 цаг 21 мин “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх бүс нутаг, улс орнууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 23 цаг 22 мин “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барилаа 23 цаг 23 мин АНУ Орос-НАТО-гийн Зөвлөлийг сэргээх саналыг дэвшүүлжээ 23 цаг 24 мин China Aid: "Ногоон нуур" 1008 айлын цогцолбор хотхон ирэх сард эхний блокуудаа ашиглалтад өгнө 23 цаг 40 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголын хувийн хэвшлийн төлөөлөл амжилттай оролцлоо Өчигдөр 12 цаг 42 мин Монгол Улс 2025 оны эхний дөрвөн сард 135 улстай худалдаа хийж, 7.8 тэрбум ам.долларын гадаад худалдаа эрхэлжээ Өчигдөр 12 цаг 41 мин Монголын хөрөнгийн бирж Хятадын нүүрсний зах зээлийн чуулга уулзалтад оролцлоо Өчигдөр 12 цаг 40 мин Б.Мөнгөнзул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 38 мин Нийгмийн даатгалын сангийн бондын хүүгийн анхны орлого 13.3 тэрбум төгрөгт хүрлээ Өчигдөр 12 цаг 37 мин 2025 оны эхний дөрвөн сард үнэт цаасны арилжаа буурсан ч гүйлгээний дүн өсөв Өчигдөр 12 цаг 36 мин Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, шилжилт хөдөлгөөнийг судалж эхэллээ Өчигдөр 12 цаг 34 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба...
Top