x
Спорт
Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ улирлаас эхлэн бөхчүүдийн амжилтыг чансааны оноогоор үнэлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 500 бөх эрэмбэлэгдээд байна. Намрын барилдааны нээлтээс хойш нийт 30 барилдаан зохион байгуулагдаж, хамгийн сүүлд энэ сарын 11-нд болсон арслан цолны хүндэтгэлийн барилдаанд гурав давж 300 оноо авсан Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий анх удаа чансааг тэргүүлж эхэлжээ.
2025-05-13
Бразилын шигшээг Карло Анчелотти удирдана
Бразилын хөл бөмбөгийн холбооноос мэдээлснээр Италийн алдарт дасгалжуулагч Карло Анчелотти тус улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар боллоо. Түүний гэрээ 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүртэл хүчин төгөлдөр байх юм.
2025-05-13
Афганистаны эрх баригчид шатрын спортыг тодорхойгүй хугацаагаар хориглов
Афганистаны эрх баригчид шатрын спортыг албан ёсоор хориглосон тухай “Khaama Press” агентлаг мэдээллээ. Энэхүү шийдвэрийг “Талибан” хөдөлгөөний байгуулсан Засгийн газрын Сайн үйлсийг урамшуулах, муу зуршлыг таслан зогсоох яамнаас гаргасан бөгөөд уг хориг “шашинтай холбоотой шалтгаан”-д үндэслэгдсэн хэмээн тайлбарлажээ.
2025-05-12
Монголын жүдочид Астана хотын “Их дуулга”-аас гурван хүрэл медаль хүртлээ
Казахстаны Астана хотноо болсон жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд 44 орны 350 гаруй жүдоч хүч сорьж, өрсөлдөөн өндөр байсан ч Монголын багийн тамирчид амжилттай оролцож, гурван хүрэл медаль хүртэн эх орондоо ирж байна.
2025-05-12
Александер Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ амжилт тогтоолоо
Мадридын “Атлетико” багийн Норвегийн довтлогч Александер Сёрлот өчигдөр болсон Испанийн аварга шалгаруулах тэмцээний 35 дугаар тойргийн тоглолтын үеэр ердөө 30 минутын дотор дөрвөн гоол оруулж, түүхэн амжилт тогтоолоо. Тус тоглолтод “Атлетико” баг “Реал Сосьедад”-ыг талбайдаа 4:0-ээр бутниргэсэн байна.
2025-05-12
Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо
Унгарын шигшээ багийн довтлогч Доман Сонгот хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд 1949 оноос хойших хамгийн залуу тоглогч болж түүхэнд нэрээ бичүүллээ. Тэрбээр Германы шигшээ багтай хийсэн хэсгийн шатны тоглолтын үеэр 16 нас 11 сар 2 хоногтойдоо мөсөн талбайд гарсан байна.
2025-05-12
Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна
Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверест ууланд олон улсын хэмжээний мастер А.Баттогтох, Б.Батхишиг нар амжилттай авирах зорилгоор бэлтгэлээ базааж байна. Тэд Эверестийн өмнөд хөтөлийн зам буюу Балба талаас авиралт хийж байгаа бөгөөд өндрийн кемпүүдийг байгуулж, олс тавих ажлуудыг гүйцэтгэж байна.
2025-05-09
Монголын жүдочдын чансаанд мэдэгдэхүйц ахиц гарлаа
Душанбегийн “Их дуулга”-ын дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос тамирчдын чансааг шинэчлэн гаргасан бөгөөд манай жүдочдын хувьд шинэ залуу тамирчдын чансаа мэдэгдэхүйц сайжирсан байна.
2025-05-09
“Тоттенхэм”, “Манчестер Юнайтед” багууд Европын лигийн финалд шалгарлаа
Европын хөлбөмбөгийн холбооны Европын лигийн хагас шигшээ тоглолтын хариу тоглолтууд өчигдөр болж, Английн “Тоттенхэм” болон “Манчестер Юнайтед” багууд финалд шалгарлаа.
2025-05-09
Шагайн харвааны өв соёлыг түгээгч “Даяндай мээрэн” клубийн үйл ажиллагаа талархал хүлээж байна
Шагайн харваа нь Монголын ард түмний эртний уламжлалт наадгай бөгөөд 2014 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-ийн жагсаалтад Монгол Улсын нэрийн өмнөөс бүртгэгдсэн соёлын өв юм. Энэ түүхэн ажлыг санаачлан хэрэгжүүлсэн хүн бол Монголын шагайн нумт харвааны холбооны дэд тэргүүн, “Даяндай мээрэн” клубийн үүсгэн байгуулагч Цогтбаярын Ганбат юм.
2025-05-09
Өвлийн Олимпын галыг асаах ёслолын товыг зарлалаа
Олимпын галыг асаахаас зургаан сарын өмнө Грекийн ҮОХ-ноос хийсэн мэдэгдэлд “Грек улсын нутаг дэвсгэрээр Олимпын галт бамбарыг буухиалах аян 12 дугаар сарын 4 хүртэл нийт 9 өдрийн турш 2200 км урт замыг туулан үргэлжилж, 23 муж, 7 бүс нутгаар дайран өнгөрөх ба Олимпын галыг угтан авах 36 ёслолын ажиллагаа болно” гэж дурджээ.  
2025-05-09
Мехико хот олон сая жуулчин хүлээн авахаар бэлтгэж байна
Хөл бөмбөгийн хамгийн том тэмцээнийг түүхэнд анх удаа гурван улс буюу Мексик, АНУ, Канад зохион байгуулна. Тоглолтууд явагдах 16 хотын гурав нь Мексикийн хотууд бөгөөд эдгээр нь Мехикогоос гадна төвийн нутгийн Гвадалахара, хойд нутгийн аж үйлдвэрийн төв Монтеррей хотууд болой. Үлдсэн хотуудын 11 нь АНУ, хоёр нь Канадынх.
2025-05-09
“Челси”, “Бетис” багууд Конференцийн лигийн финалд шалгарлаа
Европын хөлбөмбөгийн Конференцийн лигийн 2024/2025 оны улирлын финалын тоглолтод Английн “Челси”, Испанийн “Бетис” багууд шалгарч үлдлээ. Энэ нь хоёр багийн хувьд тус тэмцээний финалд анх удаа шалгарч буй тохиолдол юм.
2025-05-09
Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно
Монголын үндэсний бөхийн холбооны тавдугаар сард зохион байгуулж буй дөрөв дэх барилдаан энэ сарын 10-нд болно. Тус барилдаан нь Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан, тус сумаас төрөн гарсан улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан юм.
2025-05-08
Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа
Биеийн тамир, спортын улсын хорооны гурван давхарын ёслол хүндэтгэлийн танхимд өнөөдөр иогийн спортын олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсон Монголын баг тамирчид хэвлэлийн мэдээлэл хийлээ. Тэд Малайзын Куала Лумпур хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон өсвөр үеийнхний Ази тивийн аваргад оролцжээ.
2025-05-08
Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна
Жил бүр Япон улсын Миэ мужид уламжлал болгон зохион байгуулдаг олон өдрийн дугуйн “Тур де Кумано” уралдаан энэ өдөр эхэллээ. Тэмцээн тавдугаар сарын 11-нийг дуустал үргэлжлэх бөгөөд нийт 464 километрийн зайг туулах дөрвөн өдрийн уралдаан юм. Энэхүү тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр Тайландын “Roojai insurance” багийн бүрэлдэхүүнд өрсөлдөж байна.
2025-05-08
“Улаанбаатар марафон 2025” шинэ маршрутаар энэ сарын 24-нд болно
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” энэ оны тавдугаар сарын 24-ний өдөр нийслэлийн төвийн замуудыг хамран зохион байгуулагдах бөгөөд нийт оролцогчид 500 метрээс 42 км хүртэлх долоон ангилалд гүйх юм. Энэ жилийн онцлог нь 5, 21, 42 км-ийн гүйлт шинэ маршрутаар явагдах бөгөөд гүйгчид "Дүнжингарав" худалдааны төвийн урдуурх дугуйн замаар гүйж шинэ гүүрийг даван барианд орох бүтэцтэй болжээ.
2025-05-08
Криштиану Роналдугийн хүү Португалын өсвөрийн шигшээд анх удаа дуудагдлаа
Таван удаагийн “Алтан бөмбөг”-ийн эзэн, хөлбөмбөгийн домог Криштиану Роналдугийн ууган хүү Криштиану дос Сантуш Португалын 15 хүртэлх насны шигшээ багт анх удаа дуудагджээ. “Аль-Наср” клубт эцгийнхээ хамтаар хөлбөмбөг тоглож буй 14 настай тэрбээр өмнө нь “Манчестер Юнайтед”, “Ювентус” клубын залуучуудын багт мөн харьяалагдаж байв.
2025-05-08
Завханы уулчид Европ тивийн ноён оргил Эльбрус руу авирна
Эльбрус уул нь Оросын Кабардин-Балкари бүс нутагт орших бөгөөд зүүн, баруун хоёр оргилтой. Эльбрусийн баруун оргил нь 5642 метр өндөр бөгөөд Европ тивийн ноён оргил хэмээн албан ёсоор тооцогддог.
2025-05-08
“Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана
Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор Улаанбаатар хотод зохион байгуулагдах хоёр томоохон арга хэмжээ болох “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг, “Баянзүрх марафон – 2025” гүйлтийн үеэр замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлахаар боллоо. Арга хэмжээ тавдугаар сарын 10-ны Бямба гарагт явагдана.
2025-05-07
45 46 47 48 49 50 51
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 6 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 21 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 24 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 28 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 32 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 35 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 52 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 6 цаг 6 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 6 цаг 10 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 6 цаг 14 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 27 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 32 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 35 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 39 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 42 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 47 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 55 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар...
Top