x

“Формула-1” авто уралдаан Бангкокт зохион байгуулагдах боломж ойртлоо

 

Тайландын Сайд нарын танхим мягмар гарагт “Формула-1” авто уралдааныг Бангкок хотын гудамжнуудад зохион байгуулах тухай засгийн газрын хүсэлтийг албан ёсоор баталлаа. Энэхүү шийдвэр нь ирээдүйд уг уралдааныг Тайландад зохион байгуулах боломжийг нэмэгдүүлсэн чухал алхам болж байна.

Уг төслийн нийт өртөг ойролцоогоор 1.2 тэрбум ам.доллар байх бөгөөд спортын удирдах байгууллагууд хүсэлтийг баталсан тохиолдолд Тайландын нийслэлд 2028-2032 онд уралдааныг зохион байгуулах төлөвтэй байна. Тайландын Ерөнхий сайд Петхонгтан Чинаватра энэхүү төслийг урагшлуулахын тулд сүүлийн саруудад “Формула-1” группийн гүйцэтгэх захирал Стефано Доменикалитай олон удаа уулзаж, хамгийн сүүлд өнгөрсөн сард Монакод уулзсан юм.

Бангкокт уралдаан явуулах замын схемийг хараахан танилцуулаагүй байна. Гэвч засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Жираю Хунгсубын мэдээлснээр, амралтын өдрүүдээр жуулчдыг ихээхэн татдаг хотын хойд хэсгийн Чатучак захын ойролцоох бүс уралдааны замд багтаж магадгүй ажээ.

Тайландын засгийн газар уг уралдааныг байгаль орчинд ээлтэй байдлаар явуулах санааг сурталчилж байгаа бөгөөд гран-при тэмцээн нь тус хаант улсад 600 сая ам.долларын үр өгөөжийг авчирна гэж мэдэгдэж байна. Одоогоор “Формула-1”-ийн 24 уралдааны хуваарийн ихэнх нь олон жилийн хугацаатайгаар батлагдсан байдаг ч хуваарьт өөрчлөлт оруулах боломж нээгдэх төлөвтэй байгаа юм. Стефано Доменикали өмнө нь Тайландыг нэгэн өрсөлдөгч болж магадгүй хэмээн хэлж байжээ.

“Формула-1” одоогоор Зүүн Өмнөд Азид зөвхөн нэг уралдааныг Сингапурт зохион байгуулдаг. Сингапур дахь уралдаан нь халуун, чийгшил ихтэй байдгаараа улирлын хамгийн хүнд уралдаануудын нэгд тооцогддог. Одоогийн байдлаар “Формула-1”-д Тайландын цорын ганц уралдаанч оролцож байгаа нь “Уильямс” багийн гишүүн, Лондонд төрсөн Алекс Албон юм.


Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • polk (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top