x

Жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн барилдаанд Монголын гурван тамирчин хүч үзнэ

Унгарын Будапешт хотноо болж буй насанд хүрэгчдийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдрийн барилдаан өнөөдөр болно. Энэхүү тэмцээнд 93 орны 550 гаруй шилдэг жүдоч хүч сорьж буй бөгөөд Монгол Улс одоогоор нэг хүрэл медальтайгаар оролцогч орнуудын жагсаалтын 13 дугаарт бичигдэж байна.

Манай улсын цорын ганц медалийг 60 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер К.Ёолк хүртсэн бөгөөд энэ нь Монголын жүдо бөхийн түүхэн дахь 32 дахь ДАШТ-ий медаль болж байна. Түүнчлэн 2013 оноос хойш манай жүдочид ДАШТ-ээс тогтмол медаль хүртэж ирсэн уламжлалыг К.Ёолк үргэлжлүүллээ.

Гурван өдрийн дараах байдлаар Японы баг медалийн хүснэгтийг тэргүүлж байна. Тэд гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байгаа бол Францын баг хоёрдугаарт жагсах болсноор тэднийг Итали, Гүрж, Бразилын багууд удаалж байна. Эхний гурван өдөр зургаан жингийн барилдаан болсон бөгөөд нийт 14 улс ямар нэгэн медаль хүртээд байна.

Өнөөдрийн барилдаанд Монголын дараах тамирчид дэвжээнд гарна:

  • Эмэгтэйчүүдийн 63 кг:

    • Б.Ганхайч – эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга Захова болон Солонгосын Шин Чэйвон нарын ялагчтай хүч үзнэ.

    • Л.Энхрийлэн – Хорватын Кристо Катарина болон Кубын Торо Карвахал нарын ялсантай барилдана.

  • Эрэгтэйчүүдийн 81 кг:

    • О.Шинэбаяр – эхний тойрогт гоц мөргөсөн. Хоёрдугаар тойрогт АНЭУ-ын Нугзари Таталашвили болон Австрийн Бернд Фачин нарын ялсантай шөвгийн 16-д шалгарахын төлөө барилдана.

Мөн К.Ёолк тэргүүтэй хөнгөн жингийн жүдочид өнөөдөр эх орондоо иржээ. Тэдний амжилт Монголын жүдо бөхийн залгамж хойч үе хэр хүчирхэг байгааг нотолж буй бөгөөд тэмцээний цаашдын өдрүүдэд медалийн тоо нэмэгдэх хүлээлт өндөр байна.

Эх сурвалж: IJF.org, Монголын жүдо бөхийн холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.179.134)
    Найдвартай компаниас ямар зээл авсан талаар миний гэрчлэлийг уншаарай Нөхөр нь нас барахаас өмнө Моголиягаас итгэх итгэл бол биднийг маш их өрөнөөс гаргаж, маш их өрийг орхисон бөгөөд би маш их өртэй, маш их өртэй болоход эргэлзэж байсан. Интернетээр дамжин өнгөрөх үеэр нэг өдөр би albaker зээлийн компани нь зээлд хэрхэн тусалсан тухай гэрчлэлийг ирүүлэв. Тиймээс би 85,000 еврогийн зээлийг Мэйлээр дамжуулан 85,000 еврогийн зээл авахаар өргөдөл гаргасан. Одоо би нөхрийнхөө өрийг шийдэж, өөрийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би зүгээр л тангараглаа биелүүлсэн. Тиймээс, хэрэв та хамгийн багадаа 2% -ийн зээл авахыг хүсч байвал Albakeer зээлийн компаниудыг өөрийн имэйлийн талаараа холбоо бариарай (Albakerloanfirm@gmail.com)
    2025 оны 06 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top