x

“Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна

Домогт “Лос-Анжелес Лейкерс” сагсан бөмбөгийн клубыг бараг хагас зууны турш удирдсан Бассын гэр бүл эзэмшлээ шилжүүлэх хэлцэлд орж буйг ESPN.com мэдээллээ. Тус гэр бүл клубыг анх 1979 онд ердөө 67.5 сая ам.доллараар худалдан авч байсан бол одоо ойролцоогоор 10 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр шинэ эзэнд шилжих гэж байна.

Шинэ эзнээр тодроод буй Марк Уолтер нь TWC Global санхүүгийн холдингийн гүйцэтгэх захирал бөгөөд 2021 он гэхэд аль хэдийн "Лейкерс"-ийн 26 хувийн хувьцаа эзэмшиж байсан юм. Одоо тэрээр клубын хяналтын багц буюу хамгийн том шийдвэр гаргах эрхийг бүрэн авах хэлцэл хийж байна. Харин Бассын гэр бүл 15 хувийн хувьцаагаа хадгалж, тодорхой хугацаанд удирдлагын багт үлдэхээр тохирчээ.

Марк Уолтер болон түүний удирддаг TWC Global нь зөвхөн “Лейкерс”-т бус, МЛБ-ийн “Лос-Анжелес Дожерс”, NBA-ийн эмэгтэй баг болох “Лос-Анжелес Спаркс”, Английн Премьер Лигийн “Челси” клуб, автомашины уралдааны багууд зэрэг олон салбарт хөрөнгө оруулалттай.

“Лейкерс”-ийг анх худалдан авсан Жерри Басс 2013 онд нас барсны дараа эзэмшлийн эрх нь зургаан хүүхдэд нь хуваарилагдаж, гэр бүлийн траст шилжсэн. Гэвч 2017 онд дотоодын зөрчлийн улмаас Жинни Басс хяналтын багцыг өөр дээрээ төвлөрүүлж, өдгөө клубын ерөнхий захирлаар ажиллаж буй.

Ийнхүү NBA-ийн түүхэн дэх хамгийн амжилттай багуудын нэг “Лейкерс” шинэ үеийн хөрөнгө оруулагчдын гарт шилжиж, бизнес, спортын шинэ чиг хандлагыг төлөөлөхөд бэлэн болж байна.

Эх сурвалж: ESPN.com, OfficeLife.media.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top