x

20 гаруй жилийн түүхтэй “Counter-Strike” тоглоомын тэмцээнд “MongolZ” баг шинэ түүх бүтээлээ

АНУ-ын Остин хотод болсон Countre strike-2(CS2) энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-д Монголын “The MongolZ” баг дэд аваргаар тодорч, Монгол төдийгүй Азийн түүхэнд шинэ амжилтын эзэн боллоо.

20 хоногийн өмнө эхэлсэн энэхүү тэмцээнд Азийн тав, Европын 16, Америк тивийн 11 баг шалгаран өрсөлджээ. Ази тивээс таван баг эрх авсны хоёр нь Монголынх байв. Монголын хоёр дахь баг болох “Chinggis Warriors”-ын залуус Хятадын багт ялагдсанаар тэмцээнээ дуусгаж, 25-27 дугаар байрыг хуваан эзэлжээ. 

Харин “The MongolZ” баг Ази тивээс ганцаараа шилдэг наймд шалгарч, хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болов. Энэ шатанд тэд эхлээд “FaZe Clan”-ыг, хагас шигшээд  Бразилын “paiN Gaming” багийг тус тус буулган авснаар финалд шалгарав. Финалд манай залуусыг 39 тоглолтоос ердөө хоёрхон ялагдал амссан, ялангуяа сүүлийн долоон тэмцээнийхээ зургаад нь түрүүлсэн дэлхийн чансааг тэргүүлэгч Францын “Team Vitality” хүлээж байлаа. Ингээд монголчуудын төдийгүй “MongolZ” багийн үнэнч фанатуудын тоглолт 2025 оны зургаадугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 03:30 цагт эхэлсэн юм.

Энэхүү шийдвэрлэх тоглолтыг Монголын залуус Д.Сүхбаатарын талбай, “Степ Арена”, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн задгай театр, Ховд аймгийн Ард Аюушийн талбай, Дархан-Уул аймгийн хөлбөмбөгийн талбай зэрэг газарт олноороо цуглан багаа дэмжив. Уг тоглолтод манай баг 1:2-оор ялагдлаа. Эхний үед 13:5-аар хожсон ч Францын баг үлдсэн хоёр үеийг 4:13, 6:13-аар буулган авснаар хоёр жил тутамд зохион байгуулдаг ДАШТ-ий аваргаар тодорлоо. Харин манай баг мөнгөн медалийн эзэн болж, түүх бүтээлээ.

Нэг сая 250 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний аварга болсон баг 500 мянган ам.долларын эзэн болсон. Харин дэд байрт орсон “MongolZ” баг 170 мянган ам.долларын шагналт хүртжээ. Тэгвэл хагас шигшээд шалгарсан багууд 80 мянга ам.доллар авсан байна. “MongolZ” баг финалд шалгарч байсан багуудаас хамгийн залуу бүрэлдэхүүнтэйгээр тодорсон. Манай багийн дундаж нас 20.8 байв. Түүнчлэн Азиас финалын шатанд шалгарсан анхны баг болоод зогсохгүй нэг тоглолтод эсрэг багийн тоглогчийг 36 удаа гэмтээсэн үзүүлэлтүүд дээд амжилт тогтоожээ. Түүнчлэн нэг тоглолтод хамгийн олон буюу 53 үе гаргасан баг болов. 20 гаруй жилийн түүхтэй “Counter-Strike” тоглоомын цахим түүхэнд “MongolZ” шиг өндөр амжилт үзүүлсэн Ази баг өнөөдрийг хүртэл байгаагүй юм. Хэдий хожигдсон ч монгол залуус өнөөдөр түүх бүтээлээ.

“Blast.TV Austin Major” тэмцээний шигшээд хүч үзсэн Монголын “The Mongolz” болон Францын “Team Vitality” багийн тоглолт “Counter-Strike” тоглоомын түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй болсныг Esports Charts-ийн датаг харуулжээ. Тодруулбал, энэ оны ДАШТ-ий оргил тоглолтын албан ёсны шууд дамжуулалтыг дэлхий даяар 1 сая 776 мянга гаруй хүн үзсэн аж. Мөн монгол хэл дээрх шууд дамжуулалтын хандалт 100 мянга давсан нь мөн л түүхэн дээд үзүүлэлт болсныг Echarts-аас мэдээлсэн байна.

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top