x

Олимпын хөдөлгөөнийг Кирсти Ковентри удирдана

Швейцарын Лозанна хотод өнөөдөр болсон ёслолын үеэр Олон улсын Олимпын хорооны (ОУОХ) Ерөнхийлөгч Томас Бах өөрийн залгамжлагч Кирсти Ковентрид албан ёсоор хүлээлгэн өгч, төв байрны бэлгэдлийн түлхүүрийг гардуулан өглөө. Өдгөө 71 настай Т.Бах 2013 оноос хойш 12 жилийн турш энэ хариуцлагатай албыг хашсан бөгөөд “би Олимпын хөдөлгөөнд өөрийн чадах бүхнийг өгсөн” хэмээн үг хэлэхдээ онцлон тэмдэглэлээ.

Түүний удирдлага дор Олимпын байгууллага сэргээшийн хэрэг, цар тахлын улмаас цуцлагдсан болон хойшилсон Олимп, Оросын шигшээ багийн оролцоог хязгаарласан шийдвэр зэргээр олон сорилттой тулгарсан. Т.Бахын Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй найрсаг харилцаатай, Хятадын хүний эрхийн асуудалд хүлцэнгүй ханддаг хэмээн шүүмжлэл хүлээж байсан ч түүнийг ОУОХ-ны хүндэт ерөнхийлөгчөөр сонгосон байна.

Шинэ ерөнхийлөгч Кирсти Ковентри нь Зимбабве улсын усанд сэлэлтийн Олимпын хошой аварга, мөн тус улсын Спорт, соёл урлагийн сайд юм. Тэрбээр энэ оны гуравдугаар сарын 20-нд Грект болсон ОУОХ-ны 144 дүгээр чуулганаар 97 гишүүний 49-ийн дэмжлэгийг авч сонгогдсон бөгөөд ийнхүү ОУОХ-ны түүхэнд анхны эмэгтэй болон Африк тивийн анхны төлөөлөл болсон юм. Германы спортын мэдээллийн SID агентлаг Ковентриг "Т.Бахын бодлогыг үргэлжлүүлэх хүн" хэмээн тодорхойлсон нь анхаарал татаж байна.

Ковентри улс орнуудын шигшээ багуудыг Олимпоос хасахтай холбоотой байр сууриа илэрхийлэн, зэвсэгт мөргөлдөөний улмаас тамирчдыг шийтгэх нь шударга бус гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Тэрбээр Оросын тамирчдыг бие даасан статустайгаар оролцуулах шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч энэ нь Лос-Анжелес 2028 Олимпын наадамд Оросын шигшээ оролцох боломжийг баталгаажуулж буй хэрэг биш болохыг Politico тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • polk (105.112.30.107)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000-аас 300,000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top