x

Пара пауэрлифтингийн дэлхийн цомоос Монголын тамирчид дөрвөн медаль хүртлээ

БНХАУ-ын Бээжин хотноо болж буй пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн цомын тэмцээнд Монгол Улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор таван тамирчин оролцож, өндөр амжилт үзүүллээ. Манай багийн тамирчид дөрвөн медаль хүртэж, хоёр алтан, нэг мөнгөн, нэг хүрэл медалиар бахархалтайгаар эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгав.

Эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд хүч сорьсон паралимпын гурван медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 232 кг шахаж, алтан медаль хүртэн төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Энэхүү ялалт нь түүний хувьд дэлхийн цомын долоо дахь алтан медаль болж байна.

Мөн залуучуудын 54 кг-ын жинд үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд гайхалтай амжилт гаргаж, эхний өргөлтөөр Азийн залуучуудын дээд амжилтыг шинэчилж, сүүлийн өргөлтөөр залуучуудын дэлхийн дээд амжилтыг тогтоон, алтан медаль хүртжээ. Түүнчлэн насанд хүрэгчдийн ангиллын 54 кг-д нийт 443 кг-ыг шахаж, мөнгөн медалийн эзэн болсон байна.

Насанд хүрэгчдийн 59 кг-ын жинд үндэсний шигшээ багийн тамирчин Б.Алтангэрэл 333 кг-ын нийлбэр дүнтэйгээр хүрэл медаль хүртжээ.

Пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээн өнөөдөр өндөрлөж байгаа бөгөөд Монголын шигшээ баг олон улсын тавцанд ахин нэгэн бахархам амжилт бүтээж чадлаа.

Эх сурвалж: Монголын Паралимпын хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top