Нийтлэл

УЛААН ХУЙХУЙ: Тархиндаа суртал сум хоёрын алийг зоолгох вэ?!
Шүтэж буй “хувьсгал” гэгч “бурхан” чинь өвөө эмээ нарын чинь яргалагч байсан юм шүү. Энэ ов мэхийг тайлахад хялбар. Эхлээд монголчуудыг бурхангүйчүүд болгох. Дараа нь бурхангүйчүүдийг “хувьсгал” гэгч хийрхлээр солиоруулж, удам судрынхаа үнэт зүйлсийг дээдлэх ой санамжгүй боолоо болгох. Ердөө л энэ!
2021-10-28

"Очирболдын бүтээлийг бол үнэлнэ, Оюун-Эрдэнийн хулгайг үглэнэ..."
Оюун-Эрдэнийн эмээгийн талынхны нутаглаж явсан буурь бууцыг бараадуулан Тэмүжин, Боорчи хоёрын андлалыг өгүүлэх ямар шаардлага байв? Өнгөрсөн цагийн агуу түүхийг өөрийнхөө ихэрхлээр арчих гэв үү? Эсвэл нутаг орныхон нь энэ бууцнаас Ерөнхий сайд төрсөн юм аа гэж харуулах гээд долигонож далдаганасан нь энэ үү?!
2021-10-28

Манай талаас шалтгаалсан асуудлаа шийдчихвэл Хятадын хил, зах зээл нээлттэй шүү дээ
Хоёр улсын харилцаа руу татан авчраад ГХЯ ба ЭСЯ, ДТГ-ыг яллаад байх хэрэггүй. Хятадыг хараагаад бүр ч утгагүй. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиад монголчууд өөрсдийгөө эрүүл саруул байна гэж нотлоод хил нэвтрээд байхад асуудал үүсэхгүй шүү дээ.
2021-10-25

Хоёр гишүүнийг тангараг өргүүлсэн УИХ өөрөө Цэцийн өмнө зогсох болов
УИХ ямар шалтгаанаар сонгуулийн ийм дүнг хүлээн зөвшөөрч, хоёр нөхрийг тангараг өргүүлсэн бэ? гэдгээ Үндсэн хуулийн цэцийн өмнө тайлбарлах хэрэгтэй болов. Ядаж сонгогчдын 50 хувийн ирцийг бүрдүүлэх хуулийн наад захын шаардлагыг хангах ёстой биз дээ.
2021-10-25

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг
Бэтгэрэх, ганцаардах, уймрах, хуйсагнах. Энэ бол миний сүүлийн нэг сар гаруй хугацаанд мэдэрсэн сэтгэлийн хөдөлгөөнүүд.
2021-10-23

Сүмо бөхийн их аваргын тааллаар цирк заал болж, заал нь балгас болж хувирсан нь...
Урлаг Монголд хөгжихгүйн төлөө...
2021-10-22

Манайхаан, зугтаарай! Цаана чинь, манайхан.
Сүүлдээ, “Манайх ялахын хэрээр л манайх ялагдаад” байгааг ерөөсөө ойлгохоо байлаа даа. Хаашаа л харна, манайхан дүүрэн хэрнээ манай гэх хүн ерөөсөө байдаггүй. Дээхнэ, “Манайх яллаа” гээд байхаар үнэмшээд хөөрөв дөө. Тэгсэн чинь “манайд л ялсан” байжаажүү? Манайхан ч манайхныхаа гарт үрэгдэх нь тодорхой болов.
2021-10-21

Эрээн хаагдсанаас үүдсэн АЙДСЫН төлбөрт монголчууд ШУЛУУЛЖ байна
Ямар нэгэн юмнаас үргэлж хараат ирсэн сэтгэл зүйн гажуудлаасаа татгалзаж зоригтой байх нь чухал болоод байна.
2021-10-20

Хоёр гишүүний тангараг өргөхийг хойшлуулж өгнө үү, УИХ-ын дарга аа!
Ардчилсан Үндсэн хуулийн хоёр дахь эхийг барилцаж, Үндсэн хуулийн зарчим, үзэл санаанд үнэнч байхаа тангарагласан УИХ-ын даргад тэр зэргийн ёс зүй бий гэж найдна.
2021-10-20

У.Хүрэлсүхийн хүссэн төрийн айлчлал “нэг өдрийн” албан айлчлал болж хувирав
УБТЗ-ын Ерөнхий хорооны хурал дууссаны маргааш нь дипломат шугамаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлал бүтэхээр болсон тухай мэдээлэл ирлээ. Гэхдээ...
2021-10-19

ДЭЭРЭЛХҮҮЛЭХ ТУСАМ ЧАНГАРДАГСАН!
Монголд орж ирсэн барууны хөрөнгө оруулагчдыг оросууд үздэггүй. Нэг үгээр орос ах нар биднийг баруунаас харамлаад сүйд. Бидэнд тийм их хайртай юм бол гаалийн татвар нь аймаар баймгүйяа. Орос Монгол хоёрт наймаалцах бараа хомс юм чинь худалдаагаа яаж тэлэх вэ?! Нүүрсээ солилцох уу?!
2021-10-18

СЕХ “Сонгууль хүчинтэй” гэж солиорохоо болино уу!
Хоёр удаагийн санал хураалтаар сонгогчийн ирц бүрдсэнгүй. СЕХ энэ тохиолдолд ямар шийдвэр гаргах ёстой вэ, түүнийгээ л хийх ёстой. Эрх баригчдын царайг харсан элдэв тайлбар хийгээд байх шаардлагагүй.
2021-10-18

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас
Яг үнэндээ хувцасны хуучин шинийг хэлэлцэх дээрээ тулбал хүний хуучин хорвоо дээр амьдарч байгаа шүү бид. Хүн амьдраад мөнх бусыг үзүүлээд дахиж төрөөд хоёр мянга хорин нэгэн жилийг үдчихсэн, хүний хуучин хорвоо. Хуучин машин, хуучин байр, хүний хуучин найз охин...
2021-10-16

Овчарка
Түр дугхийтэл орны нь өмнө гэнэт нохой чангаар улин хуцаад өвгөнийг цочоочихов. Өвгөний зүрх пэл палхийн оволзож амьсгал давчдахын эрхээр өндийж суулаа. Товир биетэй овчарка гөлөг өвгөнд ямар нэгэн юм үглэх мэт гийнан гаслаад цонхны хөшигний завсраар шагайх аварга том мэлтгэр сарыг харж дахин улив.
2021-10-13

Сүхбаатарын талбай дээр ярилцлага өгвөл цагдаагаас зөвшөөрөл авна
Иргэн та төв талбай дээр заавал улс төр биш төмсний тухай ярьсан ч цагдаагаас зөвшөөрөл авах ёстой, цагдаа таныг тойрон эргэж хянаж байх болно. Ямар нийгэмд амьдраад байна аа, БИД!
2021-10-12

Сонгуулийн маргааш Иргэн Д.Мөнх-Эрдэнийн хийсэн эрэн сурвалжлага
Анх ашиглалтад авахдаа 30 тэрбумаар өргөлтгөл хийсэн (арван цэцэрлэг босгочих мөнгө шүү дээ, базарваань) хэмээн олон нүд үзүүрлэгдэж байсан яамны барилгын нийт төсөв 120 тэрбум төгрөг давсан гэв үү. Ерөн тэрбум нь тавилга юм биш үү?
2021-10-11

Африкт өвөлждөг “МОНГОЛ ШОНХОР”
Манайхан бол аль ч шонхорт, тэр тусмаа Амарын шонхорт гар хүрдэггүй эртний сайхан уламжлалтай. Гэтэл Идлэг шонхор маань араб наймаачид, төр болоод хүмүүний шуналын хайчинд өртсөөр буйг дашрамд тэмдэглэхгүй өнгөрөөж эс чадав.
2021-10-11

"90 мянган сонгогчийн эрхийг саналаа худалдсан 20 мянга нь гишгэлж таарахгүй"
Бодит байдал дээр төрийн эрх мэдэл дөрвөн жилд ганцхан удаа иргэдийн гарт ирдэг. Ядаж энэ өдрийг алдалгүй, өөрөө өөрийнхөө төлөө сонголт хийх, санал авах байранд өөрийг биеэр очих хэрэгтэй юм даа. Тэгсний дараа хожим нь ядаж таны сонголт зөв, эсвэл буруу байсан тухай үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой болно. Тэгж чадахгүй бол сонгууль болгоноор таны өмнөөс бусдын хийсэн сонголтыг хараан зүхсээр хорвоог барна даа.
2021-10-09

Амь наана, там цаана «бензин»-ий домгийн үргэлжлэл
Шатахуун хомсодсон, тэр шатахууныг нь Төр нь олж ирж дийлэхгүй байгаа тухай бус энэ хотод чинь машин нь хэт ихдээд, хэрэглээ нь учир утгаа алдаад, энэ хотод явж буй нийт машины 70-80 хувь огтын хэрэггүй, ихэнхи нь цаг нөхцөөж,тэр хэрээрээ тэр “тансаглал”-аа Төрөөсөө нэхэж яваа царай нь тэр юм. Тэрхүү 70-80 хувь 7 хоног байтугай бүтэн сар шатахуунгүй зогссон ч Монгол орон нураад уначихгүй, тэдний машин унаагаар Монгол орон огтоос дутахгүй.
2021-10-09

Халхын заяа хаячихаагүй л бол...
Халхын заяа буян хаячихаагүй л бол Сонгинын сонгуульд Э.Бат-Үүл ялна.
2021-10-08
