x

"Очирболдын бүтээлийг бол үнэлнэ, Оюун-Эрдэнийн хулгайг үглэнэ..."

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэр Хөхүүрийн хөндийд 2018 онд баригдсан “Андлалын өргөө” цогцолборыг оюуны өмчийн асуудлаар наймдугаар сард нураасан билээ. 

Тухайн үед БОАЖЯ-наас өгсөн мэдээллээр оюуны өмчийн асуудал үүссэн гэж байсан ч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг агсны гэр бүлийнх нь зүгээс тус бүтээн байгуулалтын гүйцэтгэл эх зураг шигээ биш, зураг төслийн хэмжээнд хүрэхгүй гэж үзэн нураах хүсэлт гаргасан байдаг.

Тэгвэл энэхүү хөшөөг шинэчилж, суурин дээр нь “Тэнгэрийн андлал” цогцолборыг хоёр сарын хугацаанд босгожээ. 

“Тэнгэрийн андлал” хөшөөний эх загварыг МУЭ-ийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн уран барималч А.Очирболд урласан бол гүйцэтгэгчээр нь “Боржин Суварга” ХХК ажилласан байна.

Гэсэн хэдий ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан ажил дахин хэл ам таталж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Мордохын хазгай гэж үүнийг л хэлэх байх. Уран барималч А.Очирболдын урласан Тэмүжин, Боорчийн андлал иргэдэд таалагдаж буй ч тэнд Үндэсний их баяр наадмаар Херо энтертайнментийн дүрсэнд ашиглагдаж байсан буган дүрс бүхий төмөр багануудыг зоожээ.

Хэдийгээр шинээр эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг иргэдийн хандив тусламжаар босгосон гэж мэдээлж байгаа ч өртөг, тооцоог нийтэд мэдээллэхээс татгалзсан юм. 

Энэ талаар зохиолч, сэтгүүлч Р.Эмүжин өөрийн байр сууриа цахим хуудаснаа илэрхийлжээ.

Тэрээр "Цэл залуухан Тэмүжин, Боорчи хоёрыг хөдөлгөөнтэй, амидчилсан, орон зайд уусч, агаар хөлөглөсөн байдлаар зохиомжилж хийсэн нь үнэхээр урлаг болж чаджээ. Уран баримал гэдэг өөрөө их өвөрмөц урлаг. Төмөр, шавар, хүрэл гээд хатуу биет материалаар хамгийн уян хатан ертөнцийг бүтээх учиртай. Баримал ярьдаг байх ёстой. Зүрх нь цохилдог байх учиртай. Хүрлээр хүүрнэн өгүүлж чадсан энэ ур, ухаан, чадвар яах аргагүй А.Очирболдынх юм байна аа.

Тэмүжин Боорчи хоёр Хөхүүрийн талд найман шарга адууны мөр дээр таарч андлалцдаг. Гэвч энэхүү Тэнгэрийн андлал хэмээх бүтээл Хөхүүрийн талаас хойш 10 гаруй км-т, дахиад Батноров сумын төвөөс хойд зүгт 20-оод км-т орших Дэл хар хэмээх уулын өвөрт босч буй ажээ. Түүх яагаад 30 гаруй км-ээр гажуудав? Оюун-Эрдэнийн эмээгийн талынхны нутаглаж явсан буурь бууцыг бараадуулан Тэмүжин, Боорчи хоёрын андлалыг өгүүлэх ямар шаардлага байв? Өнгөрсөн цагийн агуу түүхийг өөрийнхөө ихэрхлээр арчих гэв үү? Эсвэл нутаг орныхон нь энэ бууцнаас Ерөнхий сайд төрсөн юм аа гэж харуулах гээд долигонож далдаганасан нь энэ үү? Түүхийг ингэж монгол хүн өөрөө мугуйдлан мушгиж болохгүй ээ. Түүх бол түүх, өнөөгийн түүхий цаг үе бол түүгээрээ л үлдэнэ.

...Дахиад л нөгөө шунал. Тэнгэрийн андлал цогцолборт наадмын үеэр ашигласан буган дүрс бүхий төмөр багануудаа аваачаад суулгачихсан нь бас л олон нийтийн хараанд өртчихлөө. Хэро Баатар наадмын бичлэгийн төсвөөр хийлгэсэн зүйлээ Тэнгэрийн андлал цогцолборынхонд шахчихлаа гэсэн хардлага ургаад гараад ирлээ. Яагаад ийм хардлага амь бөхтэй, ахин дахин гарч ирээд байна вэ? Нэгт, баримт нь байна, яах аргагүй буган хөшөөт багананууд мөн байна. Хоёрт, энэ ах дүүсийн төрөөс хөлждөг төрхгүй чанар ямар ч тохиолдолд хардлага дагуулдаг болжээ. Цаашдаа юу ч хийсэн ард нь төрийн мөнгө уйлж, төрлийн халаас цавчаагаар цатгалдана гэдгийг энэ ард түмэн мэддэг болсон байна. Нэрээ хичээгээгүй амьдралд нэмнээ хэрэггүй л юм байгаа юм.

Оюун-Эрдэнэ шартай юм, хортой юм. Хэзээ, хэрхэн барьсан босгосон нь ч ойлгомжгүй нэг ийм хөшөө барималтай болчихлоо. Андлалын хөшөөнөөс эхлээд л 2.0 тэрбумын асуудал дэгдсэн. Гэнэт л буулгаад нураасан, гэнэт л Тэнгэрийн андлалтай болчихлоо. Яагаад ийм хулгайн замаар, хулгайч шиг нууцхан ажиллаад байгаа юм бэ. Одоо бид эмээ өвөөгийнхөө буурин дээр хөшөө босгочихлоо гээд инээх ёстой юу, баярлаж дэвхцэх үү? Хаанаас, ямар мөнгөөр, хэзээ, хэрхэн...гэсэн асуултууд эзэнгүй үлдэж байна. Оюун-Эрдэнэ илүү ухаантай байсан бол өвөө эмээгийнхээ гал бадарч байсан буурь бууцыг онгон дагшин, нууцхан авч үлдэх учиртай байсан юм. Олон хөлхөж, олгойгоос гарсан болгоноо хог болгон хаяж, сайн мууг хэлэлцэж, саар явдлыг нь шүүдэг олон нийтийн хөлд хаяж өгөхгүй л байлаа. Дээр нь энэ хөшөөнийхөө санхүүжилтын тайланг АТГ-т хүргүүлэх хэрэгтэй. АТГ-ч шалгах ёстой. Эзэнгүй мөнгө гэж байхгүй, эвдэрч дүрсээ өөрчилсөн мөнгө харин бий. Шавар гипс, төмөр карказ бүхий Андлалын хөшөө 2.0 тэрбум байсан, Тэнгэрийн андлал хэмээх хүрэл хөшөө 6.0 тэрбумаас буухгүй шүү, барималчид хэлээд өгнө дөө. Зүгээр энэ багтаж ядсан шар хороо хүүхдийн цэцэрлэг, сургуулийн барилга, хөшөө биш хөгжил дээр гаргаасай даа, ганган тусна даа. За ямартай ч тендэр зарласангүй, тэгсэн хэрнээ хэдэн тэрбумын хөшөө гэнэт гараад ирлээ. Ямар том хулгай хийдгээ яруу тодоор харууллаа гэх үү? Очирболдын бүтээлийг бол үнэлнэ, Оюун-Эрдэнийн хулгайг бол үглэнэ...харамсалтай нь улс төрийн хулгай луйврыг урлагийн сайхнаар халхалж дийлэхгүй л дээ. Юу үнэн, энэ үнэн. Урлагийн сайхныг улс төрийн алдаатайгаа хайр найргүй аваачиж холбоно гэдэг нь өөрөө их л харгис хомхой сэтгэлээс гарах хатуу үйлдэл шүү. Хэдэн арван андлалын хөшөө босгоод ч Оюун-Эрдэнийн М.Энхболдоос, У.Хүрэлсүхээс урвасан урвалтыг цайлгахгүй л дээ. МАН-ыг Женкогийн халаасанд аваачиж хийсэн урвалтыг бүүр ч цайлгахгүй ээ" хэмээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 22 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 29 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 39 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 2 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 8 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 1 цаг 35 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 2 цаг 34 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 2 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 4 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 18 цаг 59 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 8 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 8 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 9 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 10 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 11 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 12 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 13 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 38 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 22 цаг 40 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top