x

У.Хүрэлсүхийн хүссэн төрийн айлчлал “нэг өдрийн” албан айлчлал болж хувирав

Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…

Өнгөрсөн долоо хоног хойд хөршөөс ирсэн хоёр мэдээ анхаарлыг татлаа.

Эхний мэдээ нь энэ сарын 12-13-ны өдрүүдэд болсон УБТЗ ХНН-ийн Ерөнхий хурал юм. Монголын тал энэхүү хурлаар хэлэлцэж, шийдвэрлэх ёстой 11 асуудлаас ганцхан асуудал шийдвэрлэж чадаагүй, амжилттай хурал болсон гэж мэдэгдсэн.

Бодит байдал дээр тийм ч амжилттай байсан нь эргэлзэхээр. Улмаар энэхүү Ерөнхий хурлын үр дүнгээс болж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлалын асуудал хэрхэн шийдэгдсэн бол?

Аравдугаар сарын 12-ны өдөр товлогдсон хуралд оролцохоор Монголын төлөөлөгчид бүр өмнө 8-ны өдөр ОХУ-ыг зорив. Нислэг нь тэгж таарсан юм гэнэ. Амралтын өдрүүдэд Байгаль нуурын эргээр зугаалах зэрэг “ажил” цөөнгүй.

Ингээд хурал эхэллээ. Хурлаар Монголын талын сонирхож байсан ганц асуудал бол УБТЗ ХНН-ийн Замын даргын асуудал. Нэр дэвшигч Ц.Хүрэлбаатарыг дарга болгооч гэж гуйлаа. Оросын тал хурал эхлэхээс өмнө дарга болгохгүй байх шалтгаанаа дахин тайлбарлалаа. Бүтсэнгүй. Ядаж үүрэг гүйцэтгэгч болгоод өгөөч гэж гуйлаа. Бүтсэнгүй. Монголын тал гол “даалгавраа” биелүүлээгүйдээ бухимдаж хурлын протоколоо зуралгүй Эрхүү хотыг орхин нислээ.

Онгоцны буудалд Монголын талынхан жаахан согтуурхсан тулнэгэн даргыг онгоцонд оруулахгүй гэж жаахан саатсаныг эс тооцвол “ажил дуусав”.

УБТЗ-ын Ерөнхий хорооны хурал дууссаны маргааш нь дипломат шугамаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлал бүтэхээр болсон, бэлтгэж эхэлж болно гэх мэдээлэл ирлээ. Гэхдээ У.Хүрэлсүхийн хүсээд байсан төрийн айлчлал биш, “нэг өдрийн” албан айлчлал болж хувирлаа.

Төрийн айлчлал, албан айлчлал хоёрын хооронд их том ялгаа бий. Төрийн айлчлалын үед дагалддаг улаан хивс, цэргийн үлээвэр хөгжим, төрийн дуулал гээд бүх зүйл байхгүй. Онгоцны буудалд дээд тал нь Гадаад харилцааны орлогч сайд угтаж авна. Тэгээд уулзах газарт хүргэж өгөөд л боллоо гэх мэт.

УБТЗ-ын Ерөнхий хорооны хурал, энэ айлчлалын холбоосыг олж харж байна уу? Өнөө жил Орос, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил тэмдэглэж байгаа шүү дээ!!! Манай нэг ерөнхийлөгч Путинд халз уулзалтын үеэр толгойгоо эргэтэл загнуулсан тэр байдал руу орж байгаагаа мэдэж байна уу?

УБТЗ-ын шийдэгдээгүй асуудлыг хүндрүүлэх гэсэн шиг өчигдөр Ерөнхий сайд ОХУ-ын Элчин сайдад өнөөгийн АМГТХЭГ-ын дарга Х.Хэрлэнг Монголын тал УБТЗ ХНН-ийн Замын даргаар томилох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

"РЖД" компанийн удирдлагууд удаа дараа Замын даргад тавих шаардлагаа танилцуулсан. Тэд УБТЗ-д ажиллаж байсан туршлага, УБТЗ-ыг төрийн байгууллагууд болон олон улсын хэмжээнд төлөөлөх чадвартай, хэвлэл мэдээлэлд нэр цэвэр гэсэн энгийн, хэдхэн шалгуур тавьсан.

Оросын тал Х.Хэрлэнг хүлээн зөвшөөрөхгүй байх. Түүний орос хэлний мэдлэгээс эхлээд, энэ салбар дахь туршлагыг чамлана. Тэгээд ч төмөр замын салбарт хоёр улсын үл ойлголцол дээд цэгтээ хүрлээ. УБТЗ-ын 50 хувийг мэдэх РЖД-тэй харилцаагаа муутгасан талаарх мэдээллийг өдөр тутам авсаар байгаа манай Ерөнхийлөгч яаж ийм уур амьсгалд ганцхан өдрийн “лимиттэй”-гээр Путинтэй уулзана даа?

В.И.Якунин монголчуудад хандаж “Хозяйственные вопросы, котрые долго не решаются, становятся политическими” буюу “Удаан шийдэгдэхгүй байгаа аж ахуйн асуудлууд улс төрийн болдог“ хэлж байсан гэдэг. Энэ салбарын асуудал улс төрийн байтугай асуудал болж хувирах нь ээ.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top