x

Халхын заяа хаячихаагүй л бол...

“Э.Бат-Үүл Сонгинохайрханд нэр дэвшинэ” гэдэг мэдээлэл цацагдсаны дараахан түүнтэй гудамжинд таараад “Юу болоод гэнэт нэр дэвших болчихов оо, урьдаас сайн бэлтгэлээ базаасан юм уу, ах минь ээ” гэж сэтгэл зовоод асуухад мань ингэж хариулсан юм. “Би ч бас бэлтгэлгүй байлаа. Баруун бүрэн аж ахуй дээрээ байж байсан чинь /аж ахуй гэдэг нь саалын хэдэн үнээ/ намаас нэгэнт утасдаад, намын хурал болж байна, онлайнаар хуралдана. Ороод ир гэлээ. Ороод очсон чинь гэнэтхэн миний нэрийг дэвшүүлээд, бүгдээрээ гар өргөд шийдчихлээ. Намын залуус “Намаа нэгтгэе. Намын эв нэгдлийг хангахад та л хэрэгтэй байна” гэхээр нь татгалзаж чадсангүй ээ” гэж.

Э.Бат-Үүл ийм л хүн. Нийтийн эрх ашиг, намын эв нэгдэл гэхээр дайсныхаа сүхэн дор ч хүзүүгээ тавихаас буцдаггүй. Дөрвөн жил хотыг удирдахдаа дөчин жил хийгээгүйг хийж, нийтийн бие засах газар шиг байсан нийслэлийн төвийг нус, шүлснээс нь салгасныхаа төлөө хоёр сонгууль дараалан шүүгдэж, хүүхдийнхээ нэрийг хүртэл золиос болгочихоод хормойгоо гөвөөд босох зоригтон Э.Бат-Үүлээс өөр байхгүй. Байхгүй учраас өнөөдөр Э.Бат-үүлийг дуудаж байгаа юм.

Хэдхэн сарын өмнө АН хоёр хуваагдаж, нэг нь нөгөөгийнхөө эсрэг Сүхбаатарын талбайд суулт хийхэд ч Э.Бат-Үүл ганцаараа босоод очсон. “Ардчилалд хүч хэрэгтэй, нэгдэх хэрэгтэй” гэж хэлснийх нь төлөө үсдээд чирч байгаа троллуудыг улс даяараа харсан. Э.Бат-Үүлээс өөр хүн бол амиа хоохойлоод зугтах л байсан.

Аравдугаар сарын 1-нд АН-аас сүүлийн арав гаруй жил болоогүй /2008 оны долдугаар сарын 1-нээс хойш/ сүрт жагсаалыг хотын төв талбайд зохион байгуулсан. Олоон жилийн дараа нийслэлчүүд “Төрийн дээр иргэн байдаг шүү. Эрх чөлөөнийхөө төлөө нэгдэж чадвал эрх баригчдаас илүү хүчтэй шүү” гэдгийг ойлгуулж чадсан. 2016 оны сонгуулиас хойш таван жилийн дараа анх удаа МАН иргэдийнхээ үгийг ийм тодоор сонссон. Ард нь бас л Э.Бат-Үүл зогссон. Л.Оюун-Эрдэнэ нь айсандаа хумсаа мэрж, У.Хүрэлсүхийн хөх мах нь чичрээд “бурхан болоочтой уулзсан” хэмээн бувтнаж зогсохыг нийтээрээ харсан.

Аргаа бараад “Зоригийн алуурчин” гэж цоллож (бүхэл бүтэн 23 жил шүү дээ), хийгээгүй хэргээр нь шүүж, хөгшин хөвөөгөөр нь дуудаж, хүүхдийг нь хүртэл гүжирдэж байна. Хэрвээ Э.Бат-Үүл тэдний хэлсэн шиг хэрэг хийсэн бол Ардын намынхан аль хэдийн түүнийг шоронд хатааж, шонд өлгөхгүй байсан гэж үү? М.Энхсайхан, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан гээд тархитай, зүрхтэй болгоныг нь хорьж, шоронгийн тав болгосон МАН Э.Бат-Үүлийг хайрласандаа сул тавьсан байх уу?

Хэрвээ Э.Бат-Үүл энд нөхөн сонгуульд нэр дэвшээгүй бол тэнд талбай дээр цугласан олны нүдэнд ассан цог, нүүрний галыг атгаад 21 аймгаа тойрох байлаа. Ардчилсан намыг тэгж нэгтгэдэг юм. Түүнээс биш зөөлөн буйдан дээр тухлаад зурагт үзэнгээ, нэг хоёр удаагийн хурал дээр нэр цохож шүүмжилснээр нам бэхэждэггүй, нийт олныг дагуулдаггүй.

Тийм болохоор Э.Бат-Үүл бол энэ цаг үеийнхээ түүчээ нь мөн. Эцгийнхээ шуналаар барьцаалж, эд хөрөнгөөрөө бардаж төрд орж шургалсан МАН-ын баян өв залгамжлагчид, нялх Сэнгүмүүдтэй зүйрлэх аргагүй хүч мөн. Халхын заяа буян хаячихаагүй л бол Сонгинын сонгуульд Э.Бат-Үүл ялна аа...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Баяр (202.126.89.25)
    Бат үүл ялхгүй ээ яг эрдэнэ шгээ онигоо болно жарн жавганцтай уралдсан ч бат үүл ялгдана
    2021 оны 10 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 17 цаг 27 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 17 цаг 34 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top