x

Хоёр гишүүний тангараг өргөхийг хойшлуулж өгнө үү, УИХ-ын дарга аа!

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үр дүнг СЕХ УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд хоёр хонож байна. Хуулийн дагуу СЕХ сонгуулийн дүнг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш долоо хоногийн дотор гишүүд тангаргаа өргөх ёстой. Тиймээс энэ долоо хоногийн нэгдсэн чуулганд Э.Батшугар, Ц.Идэрбат нар тангараг өргөх юм байна.

Гэвч энд хүлээн зөвшөөрөх боломжгүй нэг зүйл байна. Энэ нь СЕХ сонгогчийн ирц хүрээгүй буюу хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй сонгуулийн үр дүнг УИХ-д өргөн мэдүүлж Үндсэн хууль болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн явдал.

Тодорхой хэлбэл, энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц хуульд заасан доод хэмжээ буюу нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 50 хувьд хүрсэнгүй. Хоёр удаа явуулсан санал хураалтын үр дүнд Хэнтийд сонгогчдын 46 хувь, Сонгинохайрханд 48 хувь нь саналаа өгч, олонхи буюу 52 хувиас илүү нь сонгууль өгөхөөс татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, төрийн эрхийг олонхиороо сонгож байгуулах ардчиллын зарчим алдагдсан гэсэн үг. Олонхи нь хүсээгүй үр дүн, цөөнхийн дарангуйллыг бий болгож байна гэсэн үг. Хэдийгээр зарим оронд сонгууль явуулахдаа ирцийн босго тавьдаггүй практик байдаг ч манай улсын хувьд нэгэнт хуулиар тогтоочихсон зүйл. 

Гэтэл СЕХ илт хууль зөрчин ирцгүй сонгуулийн үр дүнг УИХ-д өргөн барьж, Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг “УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоол гаргалаа. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78.4, 78.5-ыг үндэслэсэн нь бүхэлдээ хуулийн зөрчил үүсгэв.  

Учир нь хуулийн 78.4 “Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно” гэсэн нь хуулийн 78.2-т заасан “сонгогчийн эрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 50 хувь нь санал өгсөн байх” буюу сонгогчийн ирцийг бүрдүүлэх, сонгууль хүчин төгөлдөр болох тухай заалт юм. Гэвч энэ удаагийн нөхөн сонгуулийн хоёр удаагийн санал хураалтаар сонгогчийн ирц 50 хувьдаа хүрсэнгүй.

Хоёрдугаарт хуулийн 78.5 “Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох” тухай заалт нь сонгогчийн ирц бүрдэж, сонгууль хүчин төгөлдөр болсон тохиолдолд хэн нь ялагч болох тухай заалт. Тэр тусмаа нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн тохиолдолд нэмэлт санал хураалт явуулах /78.1/, нэмэлт санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялагч болох /78.5/ тухай шал өөр хуулийн зохицуулалт. Сонгууль нь хүчин төгөлдөр болоогүй, сонгогчийн ирц бүрдээгүй байхад ялагчийн тухай яриа байж болох уу?

Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатарт хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй сонгуулийн үр дүнг парламентаар хэлэлцэж, гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулахгүй байхыг хүсье. Хэдийгээр сонгууль зохион байгуулсан байгууллага нь алмай, залхуудаа хуулиа зөрчсөн байж болох ч түүний шийдвэрийг хэлэлцэх үүрэгтэй УИХ, парламент нь өөрөө баталсан хуулиа зөрчиж болохгүй биз дээ. Ардчилсан Үндсэн хуулийн хоёр дахь эхийг барилцаж, Үндсэн хуулийн зарчим, үзэл санаанд үнэнч байхаа тангарагласан УИХ-ын даргад тэр зэргийн ёс зүй бий гэж найдна.

Тэгээд ч СЕХ-ны хууль зөрчсөн энэ шийдвэрийн талаар хараат бус хуульчид ажиллаад эхэлчихсэн, Үндсэн хуулийн Цэцэд зарга, маргаан үүсгээд явж байгаа юм байна. Хэрвээ СЕХ-ны хууль зөрчсөн тогтоолыг УИХ нь баталгаажуулаад явчихвал хариуцлагыг СЕХ биш, УИХ хүлээж таарна. Цэцийн шийдвэр гарахаас өмнө Ерөнхийлөгч ч хориг тавьж болохоор нөхцөл байдал үүсээд байгаа. Тиймээс ар араасаа хуулийн үр дагавартай олон асуудал үүсгэхгүйн тулд УИХ-ын дарга Г.Занданшатар та өөрийн зүгээс СЕХ-ны хууль зөрчсөн үйлдлийг зогсоож өгнө үү!

Үнэн гэвэл эрх баригч намын эрх мэдэл багадаагүй. Парламентад эзэлж байгаа суудал нь олдсон уу гэхээс цөөдөөгүй. Ийм байхад хоёрхон суудлын төлөө хуулийг гууль болгох, Үндсэн хуулийн зарчмыг уландаа гишгэх хэмжээний өлөн байж болохгүй.

Хэрвээ СЕХ-ны энэ удаагийн шийдвэрийг УИХ баталгаажуулчихвал дараа дараачийн сонгуулиудаар жишиг болж тогтоод сонгогчийн эрх хог дээр хаягдаж, төрийн эрх барих байгууллагаа олонхиороо сонгож байгуулдаг Үндсэн хуулийн зарчим устаж үгүй болно. Сонгуулийн хуульд ирцийн босго тавьж өгсний цаад зорилго нь сонгогчийн "сонгохгүй байх эрхийг" ч бас баталгаажуулах явдал. Ирц 50 хувьдаа хүрэхгүй бол "энэ нэр дэвшигчдийг олонхи нь дэмжихгүй байгаа юм байна" гэж үзээд сонгуулийг хүчингүй болгодог.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.41.18)
    Сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатайг харуулж байгаа үзүүлэлт болохоос биш тухайн 2 хүнийг дэмжихгүй байгаа даа биш ээ!
    2021 оны 10 сарын 22 | Хариулах
  • irgen (66.181.180.215)
    irts hureegui songuuliar yalna gej yu baihav dee
    2021 оны 10 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Ирц хүрээгүй байхад тангараг өргөж болохгүй
      2021 оны 10 сарын 20
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 21 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 28 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 38 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 1 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 7 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 1 цаг 34 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 2 цаг 33 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 2 цаг 56 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 3 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 18 цаг 58 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 7 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 7 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 8 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 9 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 10 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 11 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 12 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 37 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 22 цаг 39 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top