x

СЕХ “Сонгууль хүчинтэй” гэж солиорохоо болино уу!

Өнгөрөгч бямба гаригт УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явуулсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүн гарлаа. Аравдугаар сарын 10-ны өдөр явуулсан эхний санал хураалтаар хоёр тойргийн сонгогчдын ирц хуульд заасан босго буюу нийт сонгогчийн 50 хувьд хүрээгүй (Хэнтий аймаг 34 хувь, Сонгинохайрхан дүүрэг 38 хувьтай) тул СЕХ-ноос дахин санал хураалт зарласан билээ. Ингээд хоёр удаагийн санал хураалтын нийлбэр дүн Хэнтий аймагт 46,65 хувь, Сонгинохайрханд 48,89 хувь буюу дахиад л хуульд заасан босгыг давж чадсангүй. Сонгинохайрханы 28-р тойргийн 26 хорооны 14-т нь, Хэнтийн 18-р тойрогт багтдаг 18 сумын долоод нь сонгогчийн ирц 50 хувьд хүрсэнгүй.

Гэвч СЕХ өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийж, Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсоныг танилцуулав. Ингэхдээ, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78.5 буюу "Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно" гэснийг үндэслэл болгож, “сонгогчийн ирц хүрээгүй нь сонгуулийн үр дүнд нөлөөлөхгүй” хэмээн тайлбарлаж байгаа юм  байна. Хэрэв тийм бол СЕХ анхнаасаа ямар шалтгаанаар нэмэлт санал хураалт явуулсан байж таарах вэ?

Нэг зүйлийг тодруулахад УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78-р хэсэгт (Нэмэлт санал хураалт явуулах) хоёр асуудлыг зохицуулсан байдаг. 78.1-д “Нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн тохиолдолд тухайн нэр дэвшигчид дээр нэмэлт санал хураалт явуулах”, 78.2-т “санал өгсөн сонгогчийн ирц нийт сонгогчийн 50 болон түүнээс дээш хувьд хүрээгүй тохиолдолд” гэсэн ийм хоёр үндэслэлээр нэмэлт санал хураалт явуулахаар зохицуулсан байна. Саяны тохиолдолд хоёр тойргийн аль алинд санал тэнцсэн тохиолдол гараагүй. Сонгогчийн ирц хүрээгүй гэдэг үндэслэлээр СЕХ-ноос дахин санал хураалт явуулсан билээ. 

Дээр хэлсэн 78.5-р зүйл бол сонгогчийн ирц бүрдсэн боловч нэр дэвшигчийн санал тэнцсэн тохиолдолд ялагчийг яаж тодруулах вэ гэдэг зохицуулалт. Угаасаа өмнөх санал санал тэнцсэн учраас нэмэлт санал хураалтын үр дүнгээр ялагчийг тодруулах нь зүй. Тэгэхээр хуулийн энэ зохицуулалт нь энэ удаагийн нөхөн сонгуулийн үр дүнтэй огт хамааралгүй заалт.

Харин 78.4-д “Нэмэлт санал хураалтанд оролцсон сонгогчийн ирц, саналыг тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчийн ирц, саналын тоо дээр нэмц тооцно” гэсэн нь сая явуулсан дахин санал хураалттай, сонгуулийг хүчинтэй болгохын тулд сонгогчийн ирцийг яаж бүрдүүлэх вэ гэдгийг зохицуулсан заалт. Гэвч харамсалтай нь хоёр удаагийн санал хураалтаар сонгогчийн ирц бүрдсэнгүй. СЕХ энэ тохиолдолд ямар шийдвэр гаргах ёстой вэ, түүнийгээ л хийх ёстой. Сонгууль чинь угаасаа хүчингүй болчихсон.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 24 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 31 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 40 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 4 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 10 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 1 цаг 37 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 2 цаг 36 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 2 цаг 59 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 5 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 19 цаг 1 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 10 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 10 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 11 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 12 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 13 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 14 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 15 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 40 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 22 цаг 42 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top