Дэлхий

Хятадын тив алгасагч пуужингийн туршилт амжилттай болжээ
Хятадын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, пуужинг лхагва гаргийн өглөөний 08:44 цагт харважээ. “Пуужин урьдчилан тогтоосон бүсэд унасан бөгөөд пуужинт цэргийн ангийн жил бүр зохион байгуулдаг сургуулилалтын хүрээнд туршилтыг хийсэн" гэж төрийн мэдээллийн “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.
2024-09-26

Харрисын төлөө сурталчилгаа хийлгэхээр Байден Зеленскийг ашиглав
Владимир Зеленский АНУ-ын цэргийн хөрөнгийг ашиглан Пенсильвани мужид даваа гаригт хүрэлцэн очоод дэд ерөнхийлөгч Камала Харрисын сурталчилгээг хийлээ. Пенсильвани мужийн Скрэнтон хот нь зэвсгийн үйлдвэрээс гадна ерөнхийлөгч Жо Байдены төрөлх хот гэдгээр мэдээ сурвалжид гардаг.
2024-09-25

БАЙДЕН: Бид Украиныг дэмжихээс ухрахгүй
НҮБ-д хэлсэн сүүлчийн үгэндээ Жо Байден Украины, Ойрхи Дорнодын, Суданы дайнуудын сэдвийг хөндлөө. "Тогтвортой, шударга энх тайванд хүртэл нь бид Украинаас нүүрээ бууруулан татгалзаж чадахгүй" гэв.
2024-09-25

Эмират өөрийн нутагт Samsung-ын үйлдвэрийг байгуулахад $100 тэрбумын хөрөнгө оруулна
Дэлхийн микросхемын том үйлдвэрлэгч TSMC эсвэл Samsung Electronics хоёрын үйлдвэрийг чип үйлдвэрлүүлэхээр өөрийн нутаг дэвсгэрт бариулахад зориулан $100 тэрбум гаруй хөрөнгө оруулахаар Арабын Нэгдсэн Эмират авч хэлэлцэж байна гэж The Wall Street Journal сонин бичжээ.
2024-09-25

ЦАХАЛ Ливанд хийх давшилтаа "Умартын сум" гэж нэрлэжээ
Израилийн өөрийгөө хамгаалах армийн (ЦАХАЛ) Ливанд шиитийн «Хезболла» хөдөлгөөний эсрэг хийх ажиллагааг «Умартын сум» гэж нэрлэсэн тухай ЦАХАЛ-ын хэвлэлийн алба мэдэгджээ.
2024-09-25

Шольцийн нам Бранденбургийн сонгуульд ялав
Канцлер Олаф Шольцийн Германы Социал-демократ нам (ГСДН) Берлин хотыг тойрсон Бранденбургийн орон нутгийн сонгуульд 30,9%-ийн санал авч яллаа. Баруунтнуудын «Германы төлөөх Альтернатив нам» (ГтАН) 29,2%-ийн саналтайгаар хоёрт орсон тухай Сонгуулийн комиссын албан ёсны мэдээнд өгүүлжээ.
2024-09-25

Шри-Ланкийн ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний төлөөлөгч сонгогдлоо
ШРИ-ЛАНКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД СӨРӨГ ХҮЧНИЙ ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОГДЛОО
2024-09-25

Wiidberris-ийг үндэслэгч Татьяна нөхрийнхөө овгоос татгалзжээ
WIlDBERRIS-ИЙГ ҮНДЭСЛЭГЧ ТАТЬЯНА НӨХРИЙНХӨӨ ОВГООС ТАТГАЛЗЖЭЭ
2024-09-25

Австрали устөрөгч үйлдвэрлэн байгалийн хийг солихоор шийджээ
Байгалийн хийн дэлхийн томоохон экспортлогч нарын нэг Австрали экологийн цэвэр устөрөгчийг 2030 оноос эхлэн экспортлохоор шийдэж байна.
2024-09-25

Ж.Байден энх тайвныг цогцлоохыг уриалжээ
Газын зурваст дэгдсэн Израил-ХАМАС-ын мөргөлдөөн нэг жилийн нүүр үзэх гэж буй энэ үед Ж.Байден НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс дэмжсэн гал зогсоох, барьцаанд байгаа хүмүүсийг суллах асуудлаарх гэрээний нөхцөлүүдийг эцэслэхийг талуудад уриалжээ.
2024-09-25

Германд гадилын хайрцагнаас их хэмжээний кокаин илрүүлжээ
Гадил жимсний хайрцган дотор 95 кг кокаин нуусан байсныг Германы нэгэн хүнсний сүлжээ дэлгүүрийн ажилтнууд илрүүлсэн тухай цагдаа нар даваа гарагт мэдэгджээ.
2024-09-24

W-бозоны массыг дахин хэмжжээ
Тодруулбал, Европын цөмийн судалгааны байгууллагын (CERN) Адроны их хурдасгуур дээр (Large Hadron Collider, LHC) судалгаа хийж буй физикчид болон АНУ-ын Энрико Фермигийн (Фермилаб) нэрэмжит Үндэсний хурдасгуурын лабораторийн эрдэмтэд хэмжсэн байна.
2024-09-24

Түүхэнд уяман өвчнөөс салсан анхны орон гарч ирлээ
Уяман (лепра буюу Хадсоны синдром) өвчнөөс Иорданы вант улс бүрэн саллаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Уяман мөн проказа (лепра) гэх халдарт ужиг өвчнийг Mycobacterium leprae нян өдөөдөг. Тэр нь агаар амьсгалын замаар халддаг ба нүд, арьс, салст бүрхүүл, үеийн мөгөөрсийг өвчлүүлнэ.
2024-09-24

Хатуу архины ТОП-10-т ямар брэнд багтана вэ?
Консалтингийн Brand Finance компани хатуу алкоголын үнэтэй брендын жагсаалтыг гаргалаа. Сонирхолтой нь жагсаалтын эхний таван байрыг зөвхөн хятад архинууд оржээ.
2024-09-24

Бейрутад Израйлийн буудлагаар амь үрэгдэгсэдийн тоо 45 боллоо
Израиль Ливаны нийслэлд шиитийн «Хезболла» хөдөлгөөний дарга нарын нэг Ибрагим Акилийг устгахаар зорилготой цохилт өгчээ. Хөдөлгөөн түүний амь үрэгдсэнийг мэдээлсэн ба еврейн улсын арми Акилийн хамт «Хезболлын» өндөр тушаалын дарга нар хөнөөгдсөнийг хэлжээ. Цохилтын дараа хотод орон сууцны хоёр байр нурсан.
2024-09-24

Япон иргэдийн аюулгүй байдлыг хангахыг уриалжээ
Өнгөрсөн долоо хоногт Хятадын Шэньжэн хотод Японы сургуулийн сурагчийг хутгалж амь насыг нь хөнөөсөн хэргийн дараа Нью-Йоркт энэхүү уулзалт болсон юм. Ё.Камикава болсон хэрэг явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх, олон нийтийн сүлжээ, цахим орчинд тархаж буй Японы эсрэг мэдээллийг нэн даруй таслан зогсоохыг Бээжингээс шаардсан гэж Японы Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдэгджээ.
2024-09-24

Финландад бэлэглэсэн хоёр пандаг буцаахаар болжээ
“Бид Хятадын түншүүдээсээ чухал тусламж дэмжлэгийг хүлээн авсан билээ. Бидний зорилго бол олон улсын хөтөлбөрийн хүрээнд аварга пандаг хамгаалах явдал байсан. Харамсалтай нь, бид панда баавгайнуудыг буцаан өгөх шийдвэрийг гаргахаас аргагүйд хүрлээ” гэж тус амьтны хүрээлэнгийн дарга Ристо Сивонен ярьсан байна.
2024-09-24

Ойрх Дорнод руу АНУ-ын цэргийг нэмж илгээжээ
“Бүс нутагт байрлаж буй цэргүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс бид цөөн тооны цэргийн албан хаагчдыг нэмж илгээж байна” гэж Пентагоны төлөөлөгч, хошууч генерал Патрик Райдер сэтгүүлчдэд мэдэгджээ.
2024-09-24

Израилын цохилтын улмаас Ливанд 492 хүн амиа алджээ
Израилын цэргийнхний мэдэгдсэнээр, 2006 оны дайнаас хойш “Хезболла”-гийн байгуулсан дэд бүтцийг устгах ажиллагааны үеэр тус бүлэглэлийн 1300 байгууламжид цохилт өгчээ. Үүний зэрэгцээ “Хезболла” бүлэглэлийнхэн Израилын хойд нутаг руу 200 гаруй пуужин харвасан байна. Эмнэлгийн ажилтнуудын мэдээлснээр, пуужингийн хэлтэрхийд өртөн хоёр хүн шархаджээ.
2024-09-24

БРИКС-ийн орнууд худал мэдээлэлтэй тэмцэхэд хамтарна
Дэлхий нийтэд өрнөж байгаа геополитикийн өөрчлөлт нь улс орнуудыг Барууны түрэмгий бодлогын эсрэг нэгдэх сэдэл рүү түлхэж байгааг саммитад оролцогчид илэрхийллээ.
2024-09-23
