x

В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй

Хэрвээ Оростой гал зогсоох хэлэлцээр байгуулбал Украиныг Оросын болзошгүй халдлагаас хамгаалахын тулд хамгийн цөөндөө гэхэд Европын 200 мянган энхийг сахиулагч манай улсад байх шаардлагатай гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт мэдэгджээ.

В.Зеленский Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд орсноос хойш нэг өдрийн дараа хийсэн мэдэгдэлдээ, Европ үүнд анхаарах ёстой гэж хэлсэн байна. Түүний хэлснээр, Европын орнуудын 200 мянган энхийг сахиулагч гэдэг бол шаардлагатай хамгийн бага тоо бөгөөд түүнээс цөөн бол ямар ч үр нөлөөгүй ажээ.

Украины Ерөнхийлөгч Швейцарын Давос хотноо болж буй дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Европын орнуудыг Оросоос тусгаарладаг далай байхгүй гэдгийг мартаж болохгүй” гээд одоогийн Украины 800 мянган хүнтэй армийг тавны нэгд хүргэж цөөлөх тухай Оросын шаардлага бол оновчтой хувилбар биш гэсэн байна.

Гал зогсоох хэлэлцээрийн дараах Украины хамгийн сайн хамгаалалт бол НАТО-д элсэх явдал гэж В.Зеленский мэдэгджээ. Европын ихэнх орнууд Украиныг тус эвсэлд нэгдэхийг дэмжиж байгаа бол Герман, АНУ үүнийг эсэргүүцэж байна. Оросыг дэмжигч Унгар, Словак улсууд ч мөн Украиныг НАТО-д элсүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа юм.

В.Зеленский мөн НАТО-гийн гишүүн орнуудын батлан ​​хамгаалах зардлыг ДНБ-ий 5 хувьд хүргэж нэмэгдүүлэх тухай Д.Трампын уриалгыг тунгааж үзэхийг Европын орнуудад уриалжээ. Түүнчлэн Европт аюулгүй байдал, батлан ​​хамгаалахын нэгдсэн бодлого хэрэгтэй гэж нэмж хэлсэн байна.

Үүний зэрэгцээ Украины тал Д.Трамптай уулзахыг эрмэлзэж байна. Тэрбээр хэлэхдээ, сонгуульд ялсан тохиолдолд Орос, Украины дайныг даруйхан зогсооно гэж амлаж байсан билээ. Гэхдээ ийм үр дүнд яаж хүрэх нь тодорхойгүй хэвээр байсаар байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Dorjoo (103.57.94.195)
    Umhii fashist gulug bolj baihshivdee...mulguu muu udirdagch baih ni ymar hor hunuultei ve gedgiig zilinskii elbegdorj ochirbat nar l mongol ukraind uzuulej chadaj baih shiv
    2025 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.183.178)
    үхэл нь ирсэн хулгана муурын сүүлээр оролдоно гэж орос бол том гүрэн яаж ийгээд украйнтайгаа байлгүй яах вэ дээ
    2025 оны 01 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2 цаг 33 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2 цаг 39 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2 цаг 48 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2 цаг 55 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 4 цаг 33 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 4 цаг 36 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 4 цаг 40 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цаг 45 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 4 цаг 52 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 4 цаг 57 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 5 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 5 цаг 26 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ 19 цаг 11 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо 19 цаг 17 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Өчигдөр 08 цаг 28 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр 08 цаг 23 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 23 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана Өчигдөр 08 цаг 13 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... Өчигдөр 07 цаг 56 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв Өчигдөр 07 цаг 48 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пакс Глобалика (Pax Globalica) АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ
Top