x

Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ

Энэтхэгийн цагдаа нар ням гарагт Болливудын од Сайф Али Ханыг хутгалсан хэрэгт холбогдуулан 30 настай сэжигтнийг баривчилжээ.

Цагдаагийн газрын төлөөлөгч Диксит Гедамын хэвлэлийн хурлын үеэр мэдээлснээр, нотлох баримтаас үзэхэд сэжигтэн этгээд Бангладешийн иргэн бөгөөд Энэтхэгт хууль бусаар нэвтэрсний дараа нэрээ өөрчилсөн байжээ.  

Мумбай хотын захад баривчлагдсан сэжигтэн 5-6 сарын өмнө тус хотод ирснийхээ дараа орон нутгийн тусламжийн агентлагт ажиллаж байсан гэж Д.Гедам хэлээд, цагдаа нар нэмэлт мөрдөн байцаалт явуулахын тулд сэжигтнийг цагдан хорих зөвшөөрөл хүснэ гэсэн байна. Сэжигтэн Ханы гэрт хулгай хийхээр нэвтэрсэн болохыг нотлох баримт харуулж байгааг цагдаа нар хэлсэн байна. 

Өнгөрсөн пүрэв гарагт Хан Мумбай дахь гэртээ зургаан удаа хутгалуулсан нь тус улсын кино урлагийн салбарынхныг цочирдуулсан юм. Түүнчлэн Болливудын олон жүжигчин амьдардаг Мумбай дахь аюулгүй байдлын асуудал олон нийтийн санааг зовоож байна.

Өдгөө 54 настай жүжигчин нуруу, хүзүү, гартаа хутгалуулсан гэж эмч нар хэллээ. Халдлагын үеэр Ханы гэрт ажилладаг эмэгтэй мөн шархаджээ. Мэс засалд орсон жүжигчний биеийн байдал сайжирч, амь насанд нь аюул учрахааргүй болсон гэж эмч нар мэдэгдсэн бөгөөд Хан эмнэлгээс гарсан байна.

Жүжигчний зэрэгцээ кино продюсерээр ажилладаг Хан 70 орчим кино, телевизийн олон ангит кинонд тоглож, бүтээсэн дүрээрээ олон шагнал хүртэж байсны дотор долоон Filmfare шагнал бий. Тэрбээр Энэтхэгийн крикетийн шигшээ багийн ахлагч асан Мансур Али Хан Патауди, Болливудын жүжигчин бүсгүй Шармила Тагоре нарын хүү юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр гаргажээ 3 мин Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа 15 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 56 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 2 цаг 9 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2 цаг 19 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 16 цаг 12 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 16 цаг 13 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 16 цаг 15 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 16 цаг 16 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 16 цаг 16 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 16 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 16 цаг 19 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 16 цаг 19 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 16 цаг 20 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 16 цаг 21 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 16 цаг 22 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 16 цаг 25 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 19 цаг 32 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 19 цаг 49 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top