x

Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ

Олон улсын Эрүүгийн шүүхийн (ОУЭШ) Ерөнхий прокурор Карим Хан Талибан хөдөлгөөний удирдагч Хайбатулла Ахунзада болон Афганистаны Дээд шүүхийн дарга Абдул Хаким Хаккани нарыг баривчлах зөвшөөрөл олгох хүсэлтийг шүүгчдэд хүргүүлжээ.

Прокурорын хүсэлтэд “Эдгээр хоёр хүн хүйсийн байдлаар мөрдөн мөшгих, хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэсэн ноцтой үндэслэлүүдийг дурдсан байна. Афганистаны эмэгтэйчүүд, охид, ЛГБТ бэлгийн цөөнхийн төлөөлөгчид талибуудын харгис хэрцгий хүчирхийлэлд байнга өртөж байгаа нь нотолгоо болж буйг онцолжээ.

ОУЭШ-ийн Ерөнхий прокурорын мэдээлснээр, талибуудын засаглал дор охид эмэгтэйчүүдийн шилжин суурьших, боловсрол эзэмших эрх, хувийн болон гэр бүлийн халдашгүй байдлыг байнга зөрчиж байгаа аж. Түүнчлэн талибуудыг эсэргүүцсэн хүмүүсийн амь насыг хөнөөж, шоронд хорих, эрүүдэн тамлах, бэлгийн хүчирхийлэл үзүүлэх явдал Афганистаны нийт нутаг дэвсгэрт 2021 оны 8 дугаар сарын 15-наас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй гарч байна хэмээн прокурор мэдэгджээ.

Шүүгчид энэхүү хүсэлтийг хэлэлцэх бөгөөд энэ үйл явц хэдэн долоо хоног, магадгүй хэдэн сарын турш үргэлжилж болзошгүй юм. Хэрэв шүүгчид баривчлах зөвшөөрөл олгох шийдвэр гаргавал Ромын дүрмийг баталсан 125 улсын эрх баригчид дээрх гэмт этгээдүүдийг өөрсдийн нутаг дэвсгэрт баривчлах үүрэг хүлээх юм.

Энэхүү үйл явц нь олон улсын хэмжээнд хүний эрхийг хамгаалах, хүйсийн болон бэлгийн цөөнхийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн эсрэг хариуцлага тооцох чухал алхам гэж үзэж байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Парламентын сүнсийг суга татчихлаа… 36 мин Энэ 7 хоногт болох онцлох үйл явдлууд 42 мин НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан “Youth in Diplomacy” өдөрлөг зохион байгуулав 47 мин Улаанбаатарт 280 гаруй ШТС ажиллаж байна 52 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан 55 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоолыг гуйвуулах ёсгүй, “Нэг Хятад” зарчим сорилттой нүүр тулах ёсгүй 2025-10-24 Энэ амралтын өдрүүдэд зүүн нутгаар цас орж, салхи ширүүснэ 2025-10-24 Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” 2025-10-24 Төрийн дээд цол, одон, медаль хүртээв 2025-10-24 “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа 2025-10-24 Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох санал УИХ-д өргөн баригдлаа 2025-10-24 Туулын усанд бохирдол нэмэгдэж, халдварт нян илэрлээ 2025-10-24 Дорноговьд намрын мод тарих ажил эрчимтэй үргэлжилж байна 2025-10-24 Урлахуй ухааны танхимыг бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит болголоо 2025-10-24 Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр Монголд 13 дахь жилдээ боллоо 2025-10-24 Улаанбаатар хот тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдийн саналыг авч байна 2025-10-24 Монголд нарийн ноост хонины чанарыг сэргээх дурангийн хээлтүүлгийн ажил үргэлжилж байна 2025-10-24 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээд цол, одон гардууллаа 2025-10-24 Дархан-Уул аймаг өвөлжилтийн бэлтгэлээ 84.3 хувьтай хангажээ 2025-10-24 Хөвсгөлийн “Хөх сувд” мөсний баяр ирэх гуравдугаар сард жуулчдаа угтана 2025-10-24
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан саналын луйвар!!! Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна Нүүрсний ерөнхий менежер нь Төр Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль... Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Х.Нямбаатар: Түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаар гаргасан ажлын хэсг... Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлыг хэлэлцэж, нэмэгдүүлэ... О.Сэргэлэн: Тархины үхэлтэй донорын тогтолцоог хөгжүүлэх нь ... Шатахуун худалдаа эрхлэгч 21 ААН-д 52.6 тэрбум төгрөгийн тор... Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” Нисэхийн уулзвараас Тэмээтэй хөшөө хүртэл нийтийн тээврийн т... “Гермес” төвийн нүхэн гарцыг түлхэж оруулах шинэ технологиор... 7 настай сурагчийн амь насыг хохироосон багшид бүх насаар нь... Эверестээс гадна Балбын нууцлаг оргилууд руу авирагчидыг тоо... Төгрөгийн хадгаламж өсөж, валютын хадгаламж буурлаа Шатахууны нөөцийг 30 хоногт хүргэхийн тулд ААН-үүдэд хөнгөлө... Ц.Лут-Очир: Шатахууны хангамж үе үеийн Засгийн газрын худлаа... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээ... Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр Монголд 13 дахь жилдэ...
Top