x

Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ

Өнгөрсөн онд Европын Холбооны /ЕХ/ цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд нарны эрчим хүчний эзлэх хувь хэмжээ нүүрснийхээс давж, сэргээгдэх эрчим хүч нийт үйлдвэрлэлийн тэн хагас орчмыг бүрдүүлснийг пүрэв гарагт танилцуулсан нэгэн тайланд дурджээ. 

Үүний зэрэгцээ хийн үйлдвэрлэл тав дахь жилдээ дараалан буурч, олборлодог түлшний үйлдвэрлэл түүхэн доод түвшинд хүрснийг уур амьсгалын судалгааны “Ember” төвөөс гаргасан “Европын цахилгаан эрчим хүчний тойм-2025”тайланд дурджээ. Европын ногоон гэрээ нь ЕХ-ны эрчим хүчний салбарт гүн гүнзгий, хурдацтай өөрчлөлтийг авчирч байгааг тус төв онцолсон байна.  

“Нарны эрчим хүч 2024 онд ЕХ-ны хүрээнд хамгийн хурдацтай тэлж буй эрчим хүчний эх үүсвэрийн байр сууриа хадгалж, түүхэндээ анх удаа нүүрснээс гарган авдаг эрчим хүчнээс давсан. Харин салхины эрчим хүч нь ЕХ-ны хоёр дахь том эрчим хүчний эх үүсвэр хэвээр үлдэж, хийн эрчим хүчний өмнө, цөмийн эрчим хүчний дараа бичигджээ.

Нийтээр нь авч үзвэл, нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй өссөнөөр 2019 онд 34 хувь байсан сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь өнгөрсөн онд 47 хувьд хүрсэн байна. Харин олборлодог түлш 39-өөс 29 хувь болж буурчээ.

“Салхи, нарны эрчим хүчний өсөлт нь олборлодог түлшний үйлдвэрлэл буурах гол хүчин зүйл болж байна. Хэрвээ 2019 оноос хойш салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдээгүй байсан бол ЕХ 59 тэрбум еврогоор 92 тэрбум шоо метр хий, 55 сая тонн нүүрс импортлох байсан” гэж тайланд дурджээ.

“Ember” төвийн мэдээлснээр, энэхүү чиг хандлага Европ даяар ажиглагдаж, холбооны гишүүн бүх улсад нарны эрчим чүчний үйлдвэрлэл нэмэгдсэн байна. Мөн гишүүн орнуудын тэн хагасаас илүү хувьд нь нүүрсийг халж, эсвэл эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх хувь хэмжээг нь бууруулсан байна.

“Олборлодог түлш ЕХ-ны эрчим хүчний салбарт “ноёрхлоо” алдаж байна. Европын ногоон гэрээний эхлэл 2019 онд тавигдаж байх үед ЕХ-ны эрчим хүчний шилжилт өнөөдрийнх шиг буюу салхи, нарны эрчим хүч нүүрснийхийг давж, хийн үйлдвэрлэл буурна гэдгийг маш цөөн хүн таамаглаж байсан” гэж тайланг бичсэн багийг ахалсан Крис Росслоу ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top