x

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв

Дөнгөж сая албан тушаалаа шилжүүлсэн АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден өөрийн дөрвөн жилд улс орныхоо эдийн засгийг өсгөж, Парисын уур амьсгалын гэрээнд оролцсон, гадаад бодлогоор ололт ихтэй байсан гэж тайлагнасан үгээр албаа дуусгалаа. Гэтэл Америкийн сонгогчид ба шинжээчид ерөнхийлөгчийнхөө бодлого, түүний үр дагаврыг огт өөрөөр үнэлэв. Байден ерөнхийлөгч ямар ололттой, юуг нь гүйцээж чадсангүй вэ?


2020 онд юу Байденд ялалт авчрав

  • Жо Байден 2020 онд COVID-19 ид хүчээ авсан үед АНУ-ын Ерөнхийлөгч болов. Үүнээс өмнө тэр хоёр удаа төрийн тэргүүний сонгуульд оролцоод амжилт олоогүй юм. Нийтээрээ түүнийг үг хэлээр дорой байсан гэж үзэж, амжилт гаргаж чадаагүй хэмээдэг байв. Харин цар тахлын хорио цээрийн улмаас нэр дэвшигч бараг олны өмнө харагдаагүй. Мөн түүний өмнөх ерөнхийлөгч Дональд Трампыг цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн хямралыг үүсгэсэн гэж буруутгаж байснаас сонгогчид Байдены төлөө бус, Трампын эсрэг санал өгсөн хэрэг болж таарсан.
  • Байдены сонгуулийн кампанит ажил цагдаагийн баривчилгааны үеэр нас барсан өнгөт арьстан Жорж Флойдын хэрэгтэй давхцсан. Тэр явдлаас үүдэн өрнөсөн Black Lives Matter хөдөлгөөн сонгогчдыг ардчилагч нарыг дэмжихэд томоохон нөлөө үзүүлсэн. Гэхдээ Байдены засаг барилтын төгсгөлд хууль бус цагаачдын үйлдсэн гэмт хэрэг, тухайлбал оюутан бүсгүй Лейкен Райлийн амийг хөнөөсөн хэргийн улмаас нийгэмд бухимдал үүсч, энэ нь Бүгд найрамдах нам болон Дональд Трампын нэр хүндийг өсгөсөн.

Эдийн засгийн өөрчлөлт

  • Цар тахлын үеэр Байдены засаг захиргаа хатуу хязгаарлалт тогтоож, “мөнгөөр хямралыг унтраах” бодлого баримталсан нь шүүмжлэл дагуулсан. Иргэд болон бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ч энэ бодлогын улмаас инфляци 2021 оны зун 30 жилийн хугацаанд анх удаа 5%-иас давсан бөгөөд жилийн дараа энэ тоо бараг хоёр дахин нэмэгджээ. Байден үнийн өсөлтийг Владимир Путины үйлдэл, эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэлтэй гэж тайлбарласан.
  • Байдены засаг захиргаа дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хэрэгжүүлсэн ч судлаачид эдгээрийг бодлогогүй зарлага, эдийн засгийн үр дүнгүй төслүүд гэж шүүмжилжээ.
  • Сүүлийн үгэндээ Байден АНУ-д шинэ олигархи үүсэн, эрх мэдэл цөөнхийн гарт төвлөрч буйг, чөлөөт хэвлэлд заналхийлэл нүүрлэснийг онцлов. Гэвч Ардчилсан намын гол ивээн тэтгэгчдийн дунд крипто аж үйлдвэрийн төлөөлөгчид болон Илон Маск, Жефф Безос зэрэг томоохон бизнес эрхлэгчид багтдаг.

Дэлхийн үйл явдалд нөлөөлсөн нь

  • Байдены засаг захиргаа Америкийг дэлхийн арбитр гэж үздэг орнуудын хувьд харилцаагаа эрс сулруулсан. Энэ хугацаанд дэлхийд хоёр том сөргөлдөөн гарч, АНУ аль алинд нь оролцож, асуудлыг хурцатгажээ.
  • Афганистанаас Америкийн цэргийг гаргасан явдлыг томоохон бүтэлгүйтэл гэж АНУ-д үнэлдэг. 2021 онд хайнга, зохион байгуулалт муутайгаар хэрэгжүүлсэн энэ ажиллагааны үр дүнд афганчууд, америкчууд аюулд өртөж, засгийн газар нуран унасан.
  • Байдены засаг Украинд 200 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн нь Европын зах зээлээс Оросыг шахах, өөрсдийн эрчим хүчний үнэтэй хийг нийлүүлэх боломж олгосон.
  • Ойрхи Дорнодод хурцадмал байдал үүсч, ХАМАС бүлэглэл Израильд халдлага үйлдсэнээс бүс нутгийн мөргөлдөөн эхэлсэн. Гэхдээ Трампын тангараг өргөхөөс өмнө гал зогсоох тохиролцоонд хүрсэн.

Түүнийг америкчууд хэрхэн дурсан үлдэх вэ

  • Gallup судалгааны төвийн мэдээлснээр Байдены засаглалын гол асуудлуудад цагаачдын хямрал, эдийн засгийн байдал багтаж байна. Түүнийг улс орныхоо байр суурийг алдаж, баян хоосны ялгааг нэмэгдүүлсэн, цагаачлал, гэмт хэргийн өсөлтийг өдөөсөн гэж үздэг.
  • Судалгаагаар, үндэсний батлан хамгаалах, татвар, цагаачлалын бодлогын талаар Байден өмнөх ерөнхийлөгч нараас муу үнэлгээ авсан.

Ямар схемд холбогдов

  • АНУ-ын Конгрессийн хяналт шалгалтын хороо Жо Байден болон түүний гэр бүлийн авлигын схемүүдийг шалгасан. Гэр бүлийн гишүүдэд 20 сая ам.долларын авлигын мөнгө орсон нь батлагджээ.
  • Байдены хүү Хантер Байдены хууль бус үйлдэлтэй холбоотой хэргийг шүүх эцэслэн шийдэж, 25 жил хүртэл хоригдох ял оноохоор байсан ч Жо Байден хүүгээ өршөөсөн юм.

Эх сурвалж: Iz.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр гаргажээ 3 мин Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа 15 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 56 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 2 цаг 8 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2 цаг 19 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 16 цаг 12 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 16 цаг 13 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 16 цаг 15 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 16 цаг 16 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 16 цаг 16 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 16 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 16 цаг 19 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 16 цаг 19 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 16 цаг 20 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 16 цаг 21 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 16 цаг 22 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 16 цаг 25 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 19 цаг 32 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 19 цаг 49 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top