Хууль эрхзүй

Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ
Прокурорын байгууллагаас энэ оны эхний таван сард 680 хүүхэд холбогдсон 470 хэрэгт хяналт тавьж, 187 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тэдний дийлэнх нь өмчлөх эрх болон хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон байна.
7 цаг 24 мин

Мансууруулах бодистой холбоотой хэргээр 8 хүнд хорих ял оногдуулжээ
Прокурорын байгууллагаас мансууруулах бодис хууль бусаар ашигласан 9 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 8 хүнд 1.6-9 жилийн хорих ял, 1 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна.
Уржигдар 14 цаг 52 мин

Улсын дээд шүүх "Акуа гарден"-ы хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав
Улсын дээд шүүхээс "Акуа гарден"-тай холбоотой хэргийг хянан хэлэлцээд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхээр буцаалаа.
Уржигдар 13 цаг 29 мин

Авлига, албан тушаал болон хар тамхины хэргүүдийг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн прокурорын газраас албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан болон мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн зэрэг хэд хэдэн эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
2026-05-25

АТГ-аас 36 гаалийн байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Авлигатай тэмцэх газраас эрх мэдлээ урвуулан ашиглаж хахууль авсан байж болзошгүй 36 гаалийн байцаагчийг яллагдагчаар татжээ. Тэдний албан үүргийг түдгэлзүүлж, заримыг нь цагдан хорин мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
2026-05-25

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилох хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх цэцийн их суудлын хуралдаан тавдугаар сарын 27-нд болно.
2026-05-22

Прокурорын байгууллагаас авлигын 6 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 7 хүнд ял оноолоо
Өнгөрсөн долоо хоногт нийслэл болон орон нутгийн шүүхээр албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан 7 хүнд холбогдох 6 хэргийг шийдвэрлэж, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
2026-05-19

Прокурорын байгууллагаас 346 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллагаас 346 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Үүнд авлига, татвараас зайлсхийх, хүн худалдаалах болон хар тамхины ноцтой хэргүүд багтсан байна.
2026-05-18

Авлигатай тэмцэх газраас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт 982 хэрэгт мөрдөн байцаалт явуулж, авлига, албан тушаалын 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Үүнд төрийн өмчит компанийн удирдлага бусдад 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал олгосон хэрэг багтсан байна.
2026-05-12

Прокурорын байгууллага 421 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллагаас 47 мянга гаруй хэрэгт хяналт тавьж, 421 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Үүний дотор нийтийн албан тушаалтнуудын авлига, албан тушаалын болон татвараас зайлсхийсэн онцлох хэргүүд багтсан байна.
2026-05-11

Бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан этгээдийг БНСУ-аас албадан авчирлаа
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан, бага насны хүүхдийг цахимаар садар самуунд уруу татсан хэрэгт сэжиглэгдэж буй "Б"-г БНСУ-аас албадан авчирч мөрдөн шалгаж байна.
2026-05-07

Албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан этгээдүүдэд ял оноов
Төрийн өмчит байгууллагын удирдах албан тушаалтан хүүтэйгээ нийлж 700 мянган ам.доллар угаасан хэргийг шүүхээс шийдвэрлэж, ял оноон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгожээ.
2026-05-07

Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 47 мянга гаруй хэрэгт хяналт тавьж, 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Үүнд албан тушаалаа урвуулан ашигласан, татвараас зайлсхийсэн, залилан болон мансууруулах бодистой холбоотой хэргүүд багтсан байна.
2026-05-04

Иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2026 оны 5 дугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулагдана. Өдөрлөгт төрийн болон хуулийн байгууллагууд оролцож, иргэдэд анхан шатны зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх юм.
2026-04-30

Гаалийн байцаагчийг 50 сая төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь баривчилжээ
АТГ-аас Гаалийн ерөнхий газрын улсын байцаагчийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас 50 сая төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулан шалгаж байна.
2026-04-27

Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллагаас 46 мянга гаруй хэрэгт хяналт тавьж, татвар төлөхөөс зайлсхийсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан болон хар тамхины зэрэг 393 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
2026-04-27

Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хэргийг илрүүллээ
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 гэмт хэргийг илрүүлсэн бөгөөд үүнд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг байна. Цагдаагийн байгууллагаас согтуугаар жолоо барихгүй байхыг иргэдэд анхаарууллаа.
2026-04-23

Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, гурван сэжигтнийг баривчилжээ
АТГ-аас Замын-Үүд дэх Гаалийн газрын байцаагч нар албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэрэгт нэгжлэг хийж, гурван хүнийг баривчлан шалгаж байна.
2026-04-22

Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов
2015-2025 оны хооронд олон удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, залилан 911.5 сая төгрөгийн хохирол учруулсан иргэн Б.Ч-д шүүхээс 12 жилийн хорих ял оноож, хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
2026-04-22

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс сэрэмжлүүлж байна
Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийн шийдвэрлэлтийг танилцуулж, иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
2026-04-22
