x

Х.Тэмүүжин: Эцсийн дүндээ Дээд шүүхийн хэдэн шүүгчийн төлөө л зодолдож байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Eagle телевизээр “Зочны цаг”-т уригдаж ярилцлага өглөө. Тэрээр өнгөрөгч долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хоёрдугаар хэлэлцүүлгийг нь хийж дуусгасан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг харвал парламент, гүйцэтгэх эрх мэдлийн харилцаа, нутгийн удирдлага, шүүхийн хараат бус байдлыг хангах гэх мэт чиглэлээр явж байгаа. Төслийн зарим зүйл заалтууд УИХ дээр дэмжлэг авалгүй унаж байна. Зарим шинэ заалтууд орж ирж байна. Тухайлбал, ШЕЗ үйл ажиллагаагаа дээд шүүхэд тайлагнах заалтыг ажлын хэсгээс оруулж ирсэн байгаа. Үүнийг шүүмжилсэн байр сууриа та нийгмийн сүлжээнд илэрхийлсэн байсан. Ямар үндэслэл, шалтгаан байна?

-Шүүх хуулийн байгууллагууд шударга бусын хонгил үүсгэлээ, улс төрийн нөлөөнд орж, захиалга гүйцэтгэдэг, зарим тохиолдолд өш хонзонгийн үзүүрт явдаг боллоо гэдэг шүүмжлэл их гардаг. Сүүлийн нэг жил энэ сэдвийг ярьсан “шударга тав” гэдэг нэртэй УИХ-ын таван гишүүн “од” болох хүртлээ шоудлаа, попорлоо. Шүүмжлэгдээд буй энэ нөхцөл байдал юунаас бий болсон бэ гэдэг учир шалтгаанаа ярих нэг хэрэг. Үр дагавраар нь шоудах өөр хэрэг.

Сүүлийн арваад жилийн нөхцөл байдлыг харахаад УДШ шүүхийн хараат бус байдлын дотоод хяналтыг авснаар хараат бус бие даасан байдлыг нь үгүй хийж, УДШ-ийн ерөнхий шүүгч гэдэг хүн үндсэндээ бүх шатныг шүүгчийн хэн байх, хариуцлага тооцох эсэхийг шийддэг, “дэмжин туслах” нэрээр шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, үүрэг даалгавар өгдөг болоод хувирчихлаа. Энэ завхрал бол үндсэндээ Дээд шүүхийн үйл ажиллагаатай холбоотой. Дээд шүүх, Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр дамжуулаад Ерөнхийлөгч шүүхийн үйл ажиллагаанд бүрэн нөлөөлж, хяналтаа тавих гэж оролддог. Энэ байдал Н.Энхбаярын үеэс эхтэй, Ц.Элбэгдоржийн үед гаарсан зүйл. Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёрын зодоон, Ц.Нямдоржийг УИХ-ын даргаас авч хаядаг дэс дараатай үйл явц чинь шүүхийг хэн хянах вэ, хуулийн байгууллагын толгойд хэн суух вэ гэдэг л зодоон байсан.

Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхийн тулд гадна талаасаа УИХ-ын гишүүд, Засгийн газар, олигархи бүлэглэл, мөнгө төгрөгнөөс ангид байлгах нэг хэрэг. Нөгөө талд нь дотоод бие даасан байдал, хараат бус байдлыг нь бэхжүүлэхгүй бол бас л нэг хүний гарт ороод, хэн нэгэн шүүхийг атгачих бололцоотой байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл дээр шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн заалт орсон байсан. Хэлэлцүүлгийн явцад зарим заалт нь уначихлаа, зөвшилцөл нэрээр заримыг нь хасчихлаа. Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр төгсгөлд нь нэг хүн тэс өөр санал оруулж ирээд ШЕЗ Дээд шүүхтэй ямар нэг байдлаар хадаатай, уяатай байх ёстой гэж үзээд энэ саналыг нэмэх гэж оролдож байна. Үндсэн хуульд заагаагүй боловч Дээд шүүх нь албан бусаар шүүгч нартаа нөлөөлдөг, шийдвэр гаргахад нь оролцдог, хэргийг буцааж, барьж байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгадаг гэх мэт хуулийн завхрал, ялзралыг Үндсэн хуульдаа албан ёсоор бичих гэж байна шүү дээ.  

Шүүхийн шинэчлэл гэж ярьж ярьчихаад эцсийн дүндээ шүүхийнхээ завхралыг Үндсэн хуулийн албан ёсны томьёолол болгох гэж оролдож байна. Энэ бол шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх биш, үгүй хийх хэмжээний зүйл. Олон нийт энэ нөхцөл байдлыг харах ёстой. Шүүх дээр болж байгаа хэрүүл тэмцэл хаана очиж дуусч, хэний төлөө зодолдож байна? Эцсийн дүндээ Дээд шүүхийн хэдэн шүүгч, Ерөнхий шүүгчийн төлөө л энэ улстөрчид чинь зодолдож байна шүү дээ. Нэг ёсондоо хонгилынхоо түлхүүрийг авах гэж байна. Үүнийг Үндсэн хуульдаа бичиж болохгүй биз дээ. Тийм учраас маш болгоомжтой хандах ёстой.

Хараат бусаар хуульчдыг сонгон шалгаруулах чиг үүрэг нь ШЕЗ-д байхад Дээд шүүх тэнд ямар сонирхол агуулаад байгаа юм. Анхан болон давж заалдах шатны шүүгч хэн байхыг Дээд шүүх мэдэж яах юм. Ард нь алгаа үрээд сууж байгаа хүн бол эцсийн дүндээ Ерөнхийлөгч шүү дээ. Дээд шүүхэд ийм хэмжээний эрх мэдэл авчираад, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилчихвол миний гарт шүүх, хуулийн байгууллага буцаад ороод ирнэ гээд л сууж байгаа. Ц.Элбэгдоржийн үед хийсэн энэ завхрал, шударга бусын хонгилыг Үндсэн хуульдаа бичээд албан ёсны болгох гэж байна. Юун Үндсэн хуулийн өөрчлөлт. Хууль тогтоогчид нь үүнийхээ үр дагаврыг олж харж байгаа юм уу? Эрх биш нэг сэрэх цаг болсон байх аа. Нөгөө өвөлжингөө ярьсан шудрга ёсны тэмцэл чинь юу болсон бэ?

УИХ-ын гишүүдэд хуулиар олгогдсон бодит эрх мэдэл бол хууль санаачлах, хуулийн төслийг хэлэлцэж батлах. Өөрт олгогдсон бодит эрх мэдлээрээ огт өөр зүйл хийгээд, телевизээр гарах, гудамжинд гараад хашгирахаараа тэс өөр юм яриад байж болохгүй л дээ.

-Өмнө нь Хуульзүйн яам, Дээд шүүх хоёрын хооронд бас ийм тэмцэл болж байсан байх аа. ШЕЗ-ийг хэн нь авах вэ? гэж...

-2002 онд Эрүү, Иргэний хууль, Эрүүгийн болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуулиудыг шинэчилсэн. Материаллаг болон процессийн хуулиудаа шинэчилсний дараа байгууллага, зохион байгуулалттай холбоотой зарим өөрчлөлт хийх болоход хамгийн их хэл ам, маргаан гарсан зүйл бол ШЕЗ.

Тухайн үед ШЕЗ-ийг Хууль зүйн сайд толгойлдог байлаа. Энэ эрх мэдлийг Хууль зүйн сайдад байлгах уу, эсвэл Дээд шүүхийн ерөнхий шүүгчид аваачих уу гэдэг маргаан гарч, маргааны үзүүрт Н.Энхбаяр, Ц.Нямдрж гэдэг хоёр хүн сууж байсан. Н.Энхбаяр нь “Дээд шүүхэд энэ эрх мэдлийг татаж авах замаар шүүхийг бүрэн хяналтдаа авч чадах юм байна” гэдэг сонголт хийгээд, УИХ дээр хүчиндээд батлуулсан. Тэр үед ч гэсэн босоо байгаа Ерөнхийлөгчид тал засдаг УИХ-ын хэсэг гишүүд байгаа шүү дээ. Ялангуяа төмсгөндөө хавчаартай нөхөд бол бөөнөөрөө сүрэглээд гүйчихдэг. Тийм бужигнаан болоод ШЕЗ-ийг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид аваачаад өгчихсөн. Ц.Нямдорж нь уур бухимдлаа тайлах гэсэн үү, араас нь Дээд шүүхийн шүүгчдийн тоог цөөлөх хууль санаачилж батлуулаад хоёр тийшээ хагарсан том хэрүүл болж байсан. Тогтоолцоо ямар байвал зөв бэ гэдгийг харахаасаа илүү хэнд эрх мэдэл очих гээд байна гэдэг улс төрийн талцал хуваагдал л болчихоод байна шүү дээ. Энэ үйл явц сүүлийн хорин хэдэн жил үргэлжиллээ. Н.Энхбаярын үед хамж авч байсан эрх мэдлүүдийг Ц.Элбэгдоржийн үед бүр төгсрүүлсэн. Тэрийг нь одоо Үндсэн хууль руу бичих гэж оролдоно гэдэг аюул шүү.

Болж өнгөрсөн үйл явцыг хараад, баримт фактуудыг нь аваад үзэхээр хүн нь солигдоод байсан боловч Дээд шүүх, Ерөнхийлөгчийн институц хоёрын хуйвалдаан шүүхийн бүх эрүүл саруул өөрчлөлтийг нурааж ирсэн. Үүндээ Үндсэн хуулийн цэцийг ашигладаг. ҮХЦ-эд Дээд шүүхээс гурван хүн, Ерөнхийлөгчөөс гурван хүн томилдог шүү дээ. ҮХЦ-эд сууж байгаа есөн хүний зургааг нь энэ хоёр барьчихаж байгаа биз дээ. “Бидэнд үйлчлээд байвал эргэж томилогдоод байна шүү” гэсэн тохироотой. Ийм тохироогор ҮХЦ-д хорин хэдэн жил суучихсан хүн хүртэл байсан шүү дээ. Одоо ч гэсэн зарим нь байгаа. Энэ аюулыг бид ярих ёстой. Өмнө нь ч ярьдаг байсан.

Харамсалтай нь одоо УИХ-д сууж байгаа нөхдүүд маань асуудлаа харахгүй, ул суурьтай судлахгүй байна. Сэтгэлийн хөөрлөөр цээжээ дэлдээд байхаас бус Дээд шүүхийн чиг үүргийг яаж оновчтой, зөв болгох вэ гэдгээ ярихгүй байна.

1992 оны Үндсэн хуульд “Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага” гээд биччихсэн. Бусад оронд шүүхийн хэлэлцэж байгаа маргааныг эцэслэн шийддэг байгууллага нь дээд шүүх байдаг болохоос биш захиргааны байгууллага шиг бүх шатны шүүхийн дээд байгууллага, дарга байдаггүй. Үндсэн хуулийн энэ заалтаас болоод Дээд шүүх нь “Бид бүх шатны шүүхийн томилгоо, боловсон хүчний асуудлыг мэдэх ёстой, үйл ажиллагааг нь хянах ёстой, ямар шийдвэр гаргахыг нь зааварлах ёстой” гээд ойлгочихсон. Захиргааны байгууллага шиг болоод хувирчихсан. Үүнээс болоод шүүхийн бие даасан, хараат бус байдал гэдэг зүйл ганцхан Дээд шүүхийн асуудал болоод хувирчихсан. Анхан, давж заалдах шатны шүүхэд ажиллаж байгаа шүүгч нарын асуудлыг хуулийн дагуу шийддэг бие даасан байдал алга болчихсон.

-Тухайлбал, яаж тэр вэ?

-Бодит дүр зургийг нь хараад, судалгаанууд хийгээд үзэхээр их эмгэнэлтэй дүр зураг гардаг. Та нар ч гэсэн олон хүний амнаас сонссон байх. Монгол Улсад анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүх биш болоод хувирчихсан. Бүгд дээшээ хараад “яавал дээд шүүхийн хэдэн шүүгчдэд таалагдах вэ?” гэсэн бодолтой хүүхэлдэйнүүд болсон. Дээд шүүхийн шүүгч нар нь болохоор хамгийн том мөнгөн дүнтэй, хамгийн их улс төр орсон маргаануудыг татаж аваад эзэддээ үнэнчээ харуулаад, шагналаа аваад сууж байдаг алх барьсан хүүхэлдэй болсон. Тийм учраас бид шүүхийн бие даасан байдлаас гадна шүүгч болгоны хараат бус байдлын тухай ярих ёстой. Тэгэхгүй бол өнөөдөр зүгээр л хашаанд цуглуулсан хонин сүрэг шиг болчихлоо шүү дээ.

Ядаж байхад шүүгчийн тусгай санал бичих эрхийг Үндсэн хуулийн цэцийн туслалцаатайгаар үгүй хийчихсэн. Тэр болгоныг нь засья гэхээр Цэц нь “Үндсэн хууль дээр ийм заалт байгаа” гэж муйхарлаад, шүүхийн хөгжлийг боомилоод сууж байна.

-Уг нь Үндсэн хуульдаа “Шүүхийн хараат бус байдлыг ШЕЗ хангана” гээд заачихсан боловч Дээд шүүх журамлаад явчихсан гэдэг?

-Социализмын үеийн ардын шүүх тийм байсан. Хүн төрөлхтний сүүлийн 600 жилийн ололт, шударга ёсны төлөө гэхээсээ илүү захиргааны аргаар нийгмийг удирдахад туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй байлаа. Энэ байгууллагыг 1990 оноос хойш арай гэж жаахан өөрчилж, эрх мэдлийг хуваарилж, “хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүд чинь тусдаа байх ёстой юм байна. Нэг даргын гарт, захиргааны чиг үүрэгтэй байж болохгүй юм байна” гэдэг ялгаа заагийг нь гаргаад, үүнийгээ 1992 оны Үндсэн хуульд хийх гэж оролдсон. Гэтэл 1992 оны Үндсэн хуулийн концепцийг огт ойлгоогүй, ойлгохыг ч хүсдэггүй боловсон хүчин нь шүүх дээрээ сууж байна. Тэр хүмүүс яг нөгөө хуучин арга барилаараа ажиллана, тэр арга барил нь сүүлийн 30 жил үргэлжлээд явж байна. Их гоё нэртэй. “Шалган туслах” гэдэг нэрийн дор анхан болон давж заалдах шатны бүх шүүгчид хэрхэн яаж шийдвэр гаргахг нь заагаад, зааварчлаад сууж байгаа. Зааварчилгаанд нь орохгүй, зөрөх юм бол “Чамайг алаад өгнө өө” гэдэг айлган сүрдүүлэлттэй.

Үүнийг өөрчлөхийн тулд Үндсэн хуульдаа “ШЕЗ нь хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулна”, Дээд шүүхэд падлий байхгүй шүү, “Шүүгчдийн эрх ашгийг хамгаална”, тэр нь дээд шүүхэд падлий байхгүй шүү, (тэнд нь мэдээж Дээд шүүхийн шүүгч нарын ч гэсэн эрх ашиг орно), дээр нь шүүхийн хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлнэ. Дээд шүүх бол анхан, давж заалдах шатны шүүх дээр гарсан эрх зүйн маргааныг шийдвэрлэдэг газар болохоос биш захиргааны эрх эдэлдэг байгууллага биш гэдгийг хийх ёстой. Үүнийг Үндсэн хуулиараа ялгаж, салгаж өгөх ёстой юм. Харамсалтай нь манай Үндсэн хууль үүнийг бүрэн дүүрэн шийдэж чадаагүй.

1992 оны Үндсэн хуульд алдаатай хэд хэдэн заалт байгаа. Энэ алдааг засах гэж одоогийн УИХ оролдохгүй байна л даа. Жишээ нь олон улсын жишигт шүүхийн үндсэн тогтолцоог анхан, давж заалдах, хяналтын шат гэж л ангилдаг. Хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн эрх мэдлийг булааж, хэрэгжүүлж болохгүй, давж заалдах шатны шүүхийн эрх мэдлийг булааж хэрэгжүүлж болохгүй. Энэ бол шүүх эрх мэдэл доторх эрх мэдлийн хуваарилалт. Гэтэл манай Үндсэн хуульд “аймаг, нийслэл, сум, дүүргийн шүүх” гээд биччихсэн. Процессоороо эрх мэдлээ хуваарилах тогтолцоо биш, нутаг дэвсгэрийн, социализмын үеийнх шиг засаг захиргааны нэгжээр хуваарилаад биччихсэн. Үүнийг яаж өөрчлөх вэ? гэдэг асуулт тавигдаад удаж байна.

Сүүлд Ерөнхийлөгчөөс өргөн барьсан саналд байсан ч тэрийг нь авахгүйгээр “Тойргийн шүүх байгуулж болно” гэдэг хавчуурга хийгээд дуусгачихаж байх шиг байна. Энэ бол заль. “Бид өөрчилсөн шүү дээ” гээд л сууж байна. Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтийн бас нэг алдагдсан боломж болж байх шиг байна. Дээр нь нэмээд 1992 оны Үндсэн хуулиар дээд шүүхэд өгөөгүй эрх мэдлийг одоо өгөх гээд сууж байна. 1992 оны Үндсэн хуульд ШЕЗ-ийг Дээд шүүх хараандаа аваад, тайланг нь хянаад сууж байдаг тийм эрх өгөөгүй. Одоо өгөх гээд хууль зохиогоод сууж байна. Ядаж 1992 оны Үндсэн хуулийн балансыг алдагдуулмааргүй байна.

-АН-ын хувьд яг энэ заалттай холбоотйгооор байр сууриа хэр хүчтэй илэрхийлж байна. Энэ заалт төсөлд байгаагүй, сүүлд нэмэгдэж орж ирсэн учраас маш хязгаарлагдмал хүрээнд яригдсан байх?

-АН-ын хувьд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Засгийн эрх барьж байсан, муудлаа муудлаа гэхэд парламентад бүлгийн хэмжээний суудалтай үлдсэн нам Үндсэн хуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдаж байхад өөрийн гэсэн саналгүй байна гэдэг маш харамсалтай. “Бидэнд ийм саналууд байна” гээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн түвшинд төсөл өргөн бариад зогсч байхын оронд хэн нэгний өргөн барьсан төслийн хавчуурга байдлаар “нэг иймэрхүү юм байхад болж байна” гээд гонгиноод сууж байна гэдэг засгийн эрх барьж байсан улс төрийн том хүчний хийдэг ажил, аягладаг ааш биш ээ.

АН-д өнгөрсөн 20 жилийн хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой ярьж байсан хэд хэдэн том сэдэв, бодлого байгаа. Гэтэл тэр сэдвүүд одоо бүгд тойргийн гадна гарчихлаа. АН парламентад суудалтай улс төрийн хүчний хүч, нөөцийг ашиглаж чадахгүй байна. Ерөнхийлөгчийн суганд хавчуулагдаад гүйж байна. Ийм байж болохгүй. Ерөнхийлөгч гэдэг бол тусдаа институц. Нам бус институц. Гэтэл парламентад суудалтай нам гэж юу билээ.

АН 2008 оны сонгуулиар, 2012, 2016 оны сонгуулиар амлаж байсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж. Одоо болтол үүнийгээ хийж чадахгүй байгаа. Монгол Улс 2000 оны эхээр Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр баталсан. Тэр үндэсний хөтөлбөрт “Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхийн баталгааг бий болгоно. Иргэний үндсэн эрх зөрчигдсөн бол тэр эрхээ сэргээлгэхээр Үндсэн хуулийн цэцэд хандах эрхийг нээж өгнө” гэж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлнэ гэж АН сүүлийн 16 жил ярьсан мөртлөө тэр боломж олдож байгаа цаг үед нь тэрийгээ огт ярихгүй байна.

Гэтэл гудамжинд иргэд юу гэж ярьж байна? Энэ Үндсэн хуулийн өөрчлөлт чинь иргэдэд юу өгч байгаа юм. Хэдэн дарга нар хоорондоо сандал ширээгээ ямар байх тухай л ярьж байна шүү дээ... Нөгөө “шударга тав” нь ч гэсэн харах ёстой байхгүй юу. С.Зоригийн хэргийн яллагдагчид эрүүдэн шүүгдсэн гээд шүүхдээд явж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн эрүү шүүлтээс ангид байна” гээд биччихсэн байна. Үндсэн хуульд бичигдсэн иргэний үндсэн эрх яагаад гудамжинд, цагдан хорих байранд, төрийн байгууллага дотор мөрдөгдөхгүй байгаа юм бэ? Түүнийг мөрдүүлэх механизм Үндсэн хуулийн шүүх шүү дээ.  Гэтэл тэр заалтыг нь Ерөнхийлөгчөөр хасуулчихаж болохгүй.

АН үүн дээр хатуу зогсох ёстой. Үндсэн хуулийн цэцийг Үндсэн хуулийн шүүх шиг болгоод иргэдийнхээ үндсэн эрхийг баталгаатай эдлүүлье гэвэл Үндсэн хуулийн шинэчлэл дотор яригдах ёстой зүйл нь гурван сая хүний Үндсэн хуулиар заагдсан эрх баталгаатай хэрэгжих тухай юм байна аа. Үүнийгээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дотроо хий гэж ярьж, шаардаж шахаж яагаад болохгүй байгаа юм. Яагаад тэс өөр юм яриад байгаа юм. Тэр УИХ-ын гишүүд 76 байх уу, хэд байх нь хэнд падлий байна аа. Гадамжинд яваа жирийн иргэд чинь эрүү шүүлтэд өртөхгүй, Үндсэн хуульд заасан эрхээ баталгаатай эдэлдэг болно гэдэг л ардчиллын гол мөн чанар шүү дээ. Үүн дээр АН үнэхээр муу ажилласан. Гэнэдсэн юм уу, яасныг мэдэхгүй. Эсвэл “угаасаа эд нар Үндсэн хуулийн өөрчлөлт хийж чадахгүй” гэж бодсон ч байж магадгүй. 

Гэхдээ ядаж, аль аль нь шударга бусын хонгил ярьж дүвчигнээд, энэ сэдвээр улс төр хийх гэж оролдож байгаа бол шүүхийнхээ бие даасан байдлыг ирээд хар л даа. Хараат бус байдал, хариуцлага хоёрын балансыг яаж олох вэ, яаж дээд шүүхээс хол байлгах вэ? Дээд шүүхийн хэдэн шүүгч л шүүхийн нэрээр амьдралаа залгуулдаг арга барил, хонгилоо авч үлдэхийн тулд Хууль зүйн байнгын хорооны гишүүд рүү гүйлдэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Нараа
    Тийм ш тэн
    2019 оны 09 сарын 22
  • Нараа
    Тийм шүү. Тэр үед шүүгч нар их мундаг байсан. Ялангуяа захиргааны шүүх. Их мундаг хүмүүсийг шүүхээс гаргасан даа.
    2019 оны 09 сарын 22
  • Азарга
    Энэ худлаа гарыг энд тэнд яриулахаа болиоч. Хууль зүйг сайд байхдаа хамаг юм хутгаж, хуулийг самарч, төрийн байрыг бузарлаж, завхайрчихаад, Элбэгдоржийн захиалгаар шүүхийг даипууруулж, шүүгчдийн оронд хүн хогнууд оруулж, одоо шүүг, нар нь онолын суурь мэдоээггүй, ёс суртахуунгүй, хаана ажиллаж байгаагаа ч ойлгодоггүй, ярвайсан, авилгал нэхсэн новш болгочихоод, дагавар нь одоо ч арилаагүй байхад энэ одоо юугаа мэддэг гэж яриад байгаа юм.
    2019 оны 09 сарын 22 | Хариулах
  • DR. PRADHAN
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • DR. PRADHAN
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • хуульч
    ЭНХБАЯРЫН ҮЕД ШҮҮХЭД НӨЛӨӨЛӨХ ЯВДАЛ ҮГҮЙ БАЙСАН ЮМ.ХАРИН ШҮҮХ ДЭХ НИЙСЛЭЛИЙН ГЭХ БҮЛЭГЛЭЛ БАГААР АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЭД НЭРИЙГ АШИГЛАДАГ БАЙСАН БАЙХ.ТЭГЭХДЭЭ ЭЛБЭГДОРЖИЙН ҮЕД,ЦАДИГ ЗАМБАРААГАА АЛДСАН. ҮҮНД ТЭМҮҮЖИН ИХ Л ХУВЬ ОРУУЛСАН ДАА.
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
    • Нараа
      Тийм ш тэн
      2019 оны 09 сарын 18
    • Нараа
      Тийм шүү. Тэр үед шүүгч нар их мундаг байсан. Ялангуяа захиргааны шүүх. Их мундаг хүмүүсийг шүүхээс гаргасан даа.
      2019 оны 09 сарын 18
  • Хуульч
    Энэ Тэмүүжин яаж ингэж ярьж чадаж байна хуулийн салбарын тухай биш яаж улс төрийн хонжоо харах вэ гэж ярих юм өмнөөс нь ичих юм. Хуулийн салбарыг яаж шинэчилнэ гжж солирч буснууллаа Элбэгдорж гэх юм захилгыг нь өөрийн юм шиг хийж элгээр нь хэвтүүлчихээд одоо тэс хөндлөн юм ярьж явах. Ард түмэн мэдэхгүй гэж элээрч явдаг байхаа энэ одоо
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
  • DR. UROLOGIST
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
  • DR. UROLOGIST
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
Top