x

Гадаадын их сургуулиудтай хамтран ажиллаж, харилцан суралцахыг зөвлөлөө

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг Нобелийн шагналтан, Япон Улсын Нагояа их сургуулийн профессор Ноёори Рёожи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

Сайд Ё.Баатарбилэг хичээлийн шинэ жилийн нээлт тохиох энэ өдрүүдэд Монгол улсад хүрэлцэн ирж багш, эрдэмтэн, оюутан, судлаач нарт өөрийн лекцийг толилуулах гэж буй профессор Ноёорид талархал илэрхийлээд Монгол-Японы боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох завшаан тохиож байгаад баяртай байна гэлээ.

Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр болон Азийн шилдэг их сургуулиудын эгнээнд нэгдэн орох зорилгын хүрээнд  Монгол улсын дээд боловсролын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, сайн туршлагыг нэвтрүүлэх, гадаад хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр туршлага судлах хүсэлтээ илэрхийлэв.  

Нобелийн шагналтан Ноёори Монгол улсын дээд боловсролын салбарын хөтөлбөр, зорилгыг сайшаагаад түүнд хүрэхэд шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал болохыг санууллаа. Түүнчлэн гадаадын их сургуулиудтай хамтран ажиллаж, харилцан суралцахыг зөвлөв.

Профессор Ноёори 27 насандаа Киотогийн их сургуульд ажиллаж байхдаа удирдагч багш профессор Нозакитай хамтран хирал органикметал молекулын катализаторыг ашиглан асиметрик синтез явуулах зарчмыг анх нээжээ. Дараа нь хурдан бөгөөд дахин хэрэглэх боломжтой шилжилтийн металл дээр суурилсан олон тооны сунгамал катализаторыг гарган авсан байна.

Түүний рацемат хольцийн R юм уу L энантомерийг дангаар нь ялгах судалгаа 1992 онд АНУ-ын Эм, Хүнсний Удирдах Газрын удирдамжид орсноор анагаах ухаанд асар их хөгжил дэвшлийг авч иржээ. 

Уулзалтад БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат болон Монгол Улсын их сургууль, Япон Улсын Нагояа их сургуулийн захирал, профессоруудын төлөөлөл оролцов.

БСШУСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 22 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 31 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 40 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 51 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 0 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 3 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 8 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 11 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 1 цаг 46 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц...
Top