x

Арилжааны банкинд “аргамжаа” чухал үүрэгтэй

“Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх” тухай хуулийн төслийг батлагдахыг иргэд, аж ахуй нэгжүүд хүсэн хүлээж байгаа. Улс орны хөгжлийн хувьд ч нэгэн шат ахих нь дамжиггүй. Харин банкны салбарынхан энэ төслийг УИХ-аар хэлэлцүүлэхгүй байх талаар маш их санаа тавьж буй. Тэдний ухаалаг тайлбар, ярилцлага олон нийтийн сүлжээ, хэвлэлээр цацагдаж иргэдийг, төөрөгдүүлэхийг чармайж байна. Өөрийгөө эдийн засагч гэж өргөмжилдөг хэдэн нөхөд, ганц нэгэн их дээд сургуулийн багш нар “Зээлийн хүүг зах зээл тодорхойлдог юм” гэх үгийг тоть мэт давтаж байгааг та лав сонссон биз. Гэвч банкны түүхэнд зээлийн хүүд хязгаар тогтоох үзэгдэл байсан, байсаар өнөөг хүрсэн юм.

Түүх сөхөж үзвэл:

Арилжааны банкны түүхийг Америкийн банкны түүх гэж нэрлэж болох юм. АНУ-д арилжааны банктай холбоотой тэс өөр хоёр үзэл, баримтлал өнөөг хүртэл хадгалагдаж иржээ. Энэ нь АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч, хувь хүний эрх чөлөөг тунхаглагч Жорж Вашингтоны Төрийн нарийн бичгийн даргаар 1801-1809 онуудад ажиллаж байсан тусгаар тогтнолын тунхаглалын зохиогч Томас Жефферсон (Thomas Jefferson) болон Америкийн Санхүүгийн анхны сайд Александр Гамилтон (Alexander Hamilton) нарын банкны тогтолцооны талаарх үзэл баримтлалын зөрүүнээс эхтэй.
Томас Жефферсон, “арилжааны банк томорч хүчирхэгжих тутам эзэндээ улам ихээр үйлчилдэг” бөгөөд “Америкийн ардчилал”-д ч аюул учруулах магадлалтай” гэж үздэг байжээ Тиймээс энэ салбарын элитүүд улс төртэй хутгалдах ёсгүй гэдэг нэгэн байв. Тэр үеийн Мексик, Бразилд банкны салбар цөөхөн хүний гарт төвлөрч байсан нь хожмоо тухайн улсуудад эдийн засгийн хямралыг авчирсан түүхтэй. Харин Хамильтоны хувьд төр банкны үйл ажиллагаанд оролцох шаардлагагүй, зөвхөн хямралын үед дэмжих ёстой гэсэн байр суурь илэрхийлдэг байжээ.

Америкт өнөөгийн банкны хүчирхэг тогтолцоо бий болоход дээрх хоёр эрхмийн үзэл бодлын тэмцэл багагүй хувь нэмэр оруулсан билээ. 1789 онд Америкт ердөө гурван банк үйл ажиллагаа явуулж байсан бол 1800 он гарахад 73 банктай болсон байна.
1791 онд АНУ-д Александр Хамильтоны заавраар анхны Төв банк үүссэн бөгөөд “АНУ-ын нэгдүгээр банк” хэмээн нэрлэж байж. Тус банкны бүрэн эрхийг 1811 онд сунгаагүй. Харин 1816 онд “АНУ-ын хоёрдугаар банк”-ыг байгуулагдсан боловч Ерөнхийлөгч Эндрю Жэксоны үед 1836 онд тусгай эрхийг нь бас сэргээсэнгүй. Тиймээс АНУ-д 1837-1862 онуудад төв банк албан ёсоор байгаагүй юм. Энэ үеийг "чөлөөт банкны эрин" гэж нэрлэдэг. 1862-1913 онуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу АНУ-д үндэсний банкууд төв банкны үүрэг гүйцэтгэж байв. Гэвч 1873, 1893, 1907 онуудад банкуудтай холбоотой цуврал хямрал гарснаар төвлөрсөн банкны тогтолцоо эрэлт хэрэгцээ үүссэнийг нотлон харуулжээ. Ийн төв банктай холбоотой өрнөсөн явдлууд Томас Жефферсон болон Александр Хамильтон нарын банкны талаарх үзэл баримтлалтай салшгүй холбоотой явж ирсэн байдаг.

АНУ-ын Төв банкны он цагийн түүхэн замнал:
1791 - 1811: АНУ-ын нэгдүгээр банк,
1811 - 1816: Төв банк байгаагүй,
1816 - 1836: АНУ-ын хоёрдугаар банк,
1837 - 1862: "Чөлөөт банкны эрин үе",
1863 - 1913: Үндэсний банкууд,
1913 - одоо: Холбооны нөөцийн сан.
1913 онд “Холбооны нөөцийн сан”-гийн тухай хууль батлагдлаа. Гэхдээ Холбооны нөөцийн сан буюу төв банкны зохицуулалт туйлын сул байсан нь “Их хямрал”-ын үндсийг тавьжээ.

Ийнхүү 1930-аад оны “Их хямрал”-ыг даван туулж, санхүүгийн тогтолцооны эрсдэлийг бууруулах, иргэдийн эрх ашгийг хамгаалах шаардлага бий боллоо. Энэ зорилгоор хэд хэдэн хууль батлагдсан байдаг. Үүнд: 1930 онд Банкны тухай(Banking Act), 1933 онд Гласс Стиголлын(Glass-Steagall Act- арилжааны болон хөрөнгө оруулалтын банкуудын үйл ажиллагааг салгасан) хуулиудыг нэрлэж болно. Иргэдийн хадгаламжийг хамгаалах зорилгоор Холбооны хадгаламжийн даатгалын корпорац(Federal Deposit Insurance Corporation) байгуулагдав. Мөн Холбооны нөөцийн сангийн бүтэц зохион байгуулалтыг эрс шинэчлэн улмаар хэд хэдэн чухал дүрмийг баталж арилжааны банкуудад мөрдүүлэхээр боллоо. Холбооны нөөцийн сангаас зээлийн хүүд хязгаар тогтоогоод зогсохгүй, Q дүрмийг(Regulation Q, Чекийн болон хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй байх тохируулга) хэрэгжүүлж эхэлсэн юм. Арилжааны банкны үйл ажиллагааны үндсэн эх үүсвэр нь иргэд, аж ахуй нэгжээс авдаг хадгаламж. Хадгаламжийн хүүд хатуу хязгаар тогтоосноор банкуудын депозитын төлөөх өрсөлдөөн үгүй болж, хямд эх үүсвэртэй болох үүд хаалга нээгдэж байгаа юм.

Зээлийн хүүд хязгаар тогтоосон нь

Энэхүү зээлийн хүүгийн хязгаарлалтын загварыг “3-6-3 дүрэм” гэж нэрлэв. Энэ нь “3%-ийн хадгаламж авч, 6%-иар зээлээд гурван цагт гольфын талбайд очиж тогло” гэсэн утга илэрхийлнэ. Хадгаламж, зээлийн тухайд ойлгомжтой. Харин яагаад гурван цагт гольф тоглох ёстой гэж? гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Банкны үйл ажиллагааг иргэд харилцагчийн итгэлцэлгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс банкууд хэт удаан ажиллах нь үйл ажиллагаанд нь асуудал гарсны дохио гэж иргэд хардах магадлалтай. Нөгөөтэйгүүр, банкны оффисын цонх шөнө дөлөөр гэрэлтэх нь хямралын дохио гэж хадгаламж эзэмшигчдэд уншигдах аюултай. Иймээс эртхэн ажлаа амжуулчихаад тоглох нь энэ салбарын үйл ажиллагаа сайн байгааг нотлох үзүүлэлт ажээ.

Өндөр инфляцтай, хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэл уначихсан, зээлийн олдоц тун тааруу байсан үед авч хэрэгжүүлсэн энэхүү арга хэмжээ Америкийн эдийн засгийг сэргээж, банкны салбарыг бүтэн жарны турш тогтвортой байлгасан гэж судлаачид үнэлдэг. 1930-1933 онуудад 1352, 2294, 1456 банкууд дампуурсан байна. Харин зээлийн хүүд хязгаарлалт тогтоосноор санхүүгийн тогтолцоо нурсангүй, эсрэгээрээ банкуудын үйл ажиллагаа жигдэрч, улс орны эдийн засаг сайжирч, банкны хямралыг мартсан он жилүүд үргэлжилсэн юм. Ийнхүү Америкийн түүхэнд хамгийн аюулгүй банкны тогтолцоо бий болсон түүхтэй.

Эдийн засагч Р.Даваадорж

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 9 цаг 25 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 9 цаг 30 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 9 цаг 34 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 9 цаг 37 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 9 цаг 41 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 9 цаг 45 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 9 цаг 55 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 10 цаг 4 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 13 цаг 34 мин Месси 80 мянган евро хандивлажээ 14 цаг 5 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 14 цаг 15 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 14 цаг 15 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 14 цаг 20 мин Дайн өөрчлөгдсөөр байна 14 цаг 35 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 14 цаг 41 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 15 цаг 29 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Уржигдар 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Уржигдар 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Уржигдар 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв
Top