x

Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг”

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралджээ. Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал өчигдөр орой ажил тарах үеэр мэдэгдэл хийсэн байна.

Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө болон төсвийн хэмнэлт /төсвийн орлого 3,3 их наядаар тасарсан, нүүрсний экспорт унасан/ гэх мэт “цаг үеийн” шинжтэй мэдээллүүдийг хажуугаар цагаа олоогүй бас нэг мэдэгдлийг Н.Учрал сайд хийжээ. Тодруулбал, үүсмэл ордын 50+ хувийг төрийн өмчид авах болсныг Эдийн Засгийн хөгжлийн сайд мэдэгдсэн байна. Гэхдээ энэ нь Засгийн газрын албан ёсны шийдвэр ч биш. Зүгээр л “Газрын хэвлийн баялгийн дийлэнхийг ард түмэн эзэмшинэ. Үүсмэл орд дээр 50+ гэсэн суурь зарчмаа барина. Учир нь энэ бол хэн нэгний бүтээсэн баялаг биш” гэв.  

Атал Үндсэн хуулийн 6-р зүйлд заасан суурь зарчим гэвэл “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч мөн” гэсэн байна. 1992 онд баталсан Үндсэн хуульд “ард түмний өмч” байсныг МАН 2019 онд өөрчлөөд “төрийн нийтийн өмч” болгосон. Ингээд нийтийн өмч үү, эсвэл төрийн өмч үү гэдэг нь тодорхойгүй болсон.

Гэхдээ энэ тодорхойгүй зүйл дотор ч гэсэн тодорхой зүйл бий. Тэр нь “газрын хэвлий, түүний баялаг” гэж байгаа. Өөрөөр хэлбэл, газрын хэвлийд байхдаа нийтийн өмч байна аа л гэсэн үг. Түүнийг ухаж гаргаж ирсний дараа хэний өмч болохыг хуулиар тогтоодог. Жишээ нь “Стратегийн ордын 34-51 хувийг төр эзэмшинэ” гэдэг бол хууль. Хэний хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосноос шалтгаалан төр, эсвэл хувийн хэвшил дийлэнх хувийг эзэмших хуультай. Гэхдээ энд “үүсмэл орд” гэдэг үг байхгүй. Бүр сүүлд, Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа “баялгийн сангийн эх үүсвэр” гэж нэрлээд үүсмэл ордын 34 хувийг төр эзэмшихээр болсон.

Энэ дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал овоолго /балансын бус гэж нэрлэгддэг/ дээр ажиллаж байсан хувийн компаниудын 34 хувийг төр эзэмшихээр болж, түүний төлөө хөрөнгө оруулагч буюу хувийн компаниудтай хэлэлцээрийн ширээнд суугаад удаж байгаа. Хэлэлцээр ч амжилттай явж байлаа. Гэтэл Хөгжлийн сайд нэртэй нэг “заазуур” гэнэт гарч ирээд “34 биш, 51 хувь шүү” гээд зарлачихаар үүнийг хэлэлцээр гэж нэрлэж болох уу? Эсвэл дээрэм, тонуул гэх үү? Нөгөө тал нь энэ талаар бүр ямар ч мэдээлэлгүй байхад шүү дээ.

Тэр тусмаа “энэ бол хэн нэгний бүтээсэн баялаг биш” гэдэг Хөгжлийн сайдын үг илүү ноцтой. Үүсмэл орд гэдэг нь одоо “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал овоолго дээр ажиллаж байгаа гурван компанийн л тухай юм. “Балансын бус” буюу үйлдвэрийн технологийн шаардлагад нийцэхгүй, ашиглах боломжгүй, ядуу агуулгатай хүдрийн овоолгыг хэлж байгаа юм. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш 40-50 жил хураагдсан, хаягдсан овоолго. Зах зээлд шилжсэний дараа буюу 1998 онд “Эрдмин” гэдэг компани Америкаас хөрөнгө оруулалт татаад анхны овоолгыг ашиглаж эхэлсэн. Сүүлд “Зэс эрдэнийн хувь”, “Ачит Ихт” компаниуд орж ирсэн. Монголд урьд өмнө байгаагүй “уусган баяжуулах” буюу гидрометаллургийн аргаар хүдрийг угааж, 99,99 хувийн сорьцтой цэвэр зэсийг Монголд үйлдвэрлэж, экспортод гаргаж эхэлсэн. “Эрдэнэт”-ийн хаягдал овоолгыг “үүсмэл орд” гэж нэрлээд стратегийн ордод бүртгэж, төр хувь эзэмших гэж шунаад байгаа нь ерөөсөө ийм шалтгаантай. 

Монголд байхгүй технологийг нутагшуулсан, маш их хөрөнгө мөнгө зарсан. Дээр нь 1000 гаруй ажлын байр бий болгоод улс, орон нутгийн төсөвт хоёр их наяд гаруй төгрөгийн татвар төлчихсөн. Үүнийг “хэн ч бий болгоогүй” биш, хэн нэгэн бий болгосон л байж таарна аа даа.

Энэ бүгдээс илүү, бүр хамгийн ичгүүртэй зүйл гэвэл өнөөдөр Төрийн ордонд эхэлсэн Монголын эдийн засгийн форум. Бүтэн жилжингээ дотоод, гадаадын хөрөнгө оруулагч нарыг урьж, дуудаж, хошуу дэвсэж, “Манайд хөрөнгө оруулаач ээ” гэж гуйж байгаад жилдээ нэг удаа хийдэг форум. Дахиад л нөгөө “Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулна, хувийн хэвшлийг дэмжинэ” гэдэг амлалтаа авна. Жил бүр л ингэж явдаг. Өчигдөр ч гэсэн Эдийн засгийн хөгжлийн сайд нь “Баялаг бүтээгчдээ дэмжих, гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын ААН-ээ дэмжих, бизнесийн орчинг сайжруулах багц хуулийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Эдийн засгийн форумд танилцуулна” гэсэн байна лээ. Танилцуулах ч байх.

Гэхдээ бодит байдал дээр манай хөрөнгө оруулалтын орчин ямар вэ? Төр нь ямар бодлого баримталдаг вэ, хэр итгэлтэй вэ? гэдгийг өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа /энэ маш ноцтой шүү/ Эдийн засгийн хөгжлийн сайдын хэлсэн үг бэлээхэн нотлоод өглөө. Хэн нэгний хөдөлмөр, оюун ухаан, олон жилийн туршилт, судалгаагаар бий болсон технологи /технологийг хүртэл дээрэмдэж биш, худалдаж авдаг болсон дэлхий/, хөрөнгө оруулалт, хүний нөөц болоод туршлагыг “хэнийх ч биш, юу ч биш” гэж үздэг Монголын төрд итгэж хөрөнгө оруулах гаднын хөрөнгө оруулагч олдох уу? Гаднын байтугай дотоодынхоо хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж байгаа Монголын төрд итгэж хөрөнгө оруулах уу?

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • MICHAEL GARD (91.250.240.218)
    Srdačan pozdrav svima koji čitaju ovu poruku i želim da znate da ova poruka nije slučajna ili slučajna. Kao uvod, iz Zagreba sam i nisam mogao vjerovati kako sam dobio kredit od 200.000,00 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što takve kreditne tvrtke još uvijek postoje. Znam da prevaranata ima posvuda i bio sam žrtva prijevare prije dok nisam upoznao ovu pouzdanu tvrtku koja mi je pokazala sve što trebam znati o kreditima i ulaganjima. Ova tvrtka me savjetovala i pomogla, pa ću savjetovati svima kojima je potreban kredit da iskoriste ovu priliku kako bi se izvukli iz financijskih poteškoća. Možete ih kontaktirati putem e-pošte (hybridalliantcreditunion@gmail.com). Brzo kontaktirajte (hybridalliantcreditunion@gmail.com) danas i ostvarite svoj kredit od njih uz kamatnu stopu od 3%. Obavezno kontaktirajte Alliant Credit Union Company i svi vaši financijski problemi bit će riješeni. Surađuju s odjelima za procjenu rizika, obradu, financiranje i drugim odjelima. Svaki od ovih timova dolazi s ogromnim bogatstvom znanja. To im omogućuje da steknu više znanja o kreditima i pruže bolje iskustvo članovima. Ostvarite svoju financijsku slobodu od njih danas i zahvalite mi kasnije. Jeste li u dugovima, trebate kredit, brz i pouzdan, ovo je mjesto za dobivanje vjerodostojnih kredita. Nude poslovne kredite, studentske kredite, stambene kredite, osobne kredite itd. Kamatna stopa kredita je 3%. Kontaktirajte nas danas. Imate priliku dobiti gotovinski kredit u iznosu od 2000 (€$£) - 5.000.000 - 100.000.000 (€$£) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez jamstva za nekretnine. Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-pošta: hybridalliantcreditunion@gmail.com © 2025 Alliant Credit Union Web stranica: https://www.alliantcreditunion.org 11545 W. Touhy Ave., Chicago, IL 60666 Broj usmjeravanja: 271081528
    2025 оны 07 сарын 18 | Хариулах
  • Larry Jemmy (149.102.244.53)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT THE HACK ANGELS I understand the frustration and stress associated with lost funds through investment scams. They got me and did away with 2.4 million dollars. Luckily, I have some influences around who introduced me to a hacker called THE HACK ANGELS. As specialists in crypto recovery, the team of expert professionals is dedicated to helping individuals and businesses reclaim their lost money lost to investment scams. I couldn't believe my eyes when my 2.4 million dollars was recovered. I’m truly grateful for their service and I feel it is right that I put this out here for anyone who might require their services. You can contact them directly at Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 I know this might be irrelevant to most of you but if you've ever lost your cryptocurrency to these online scammers on the internet and you need help retrieving it. THE HACK ANGELS is the best cryptocurrency recovery expert. If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 6 цаг 30 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 6 цаг 36 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 6 цаг 38 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 6 цаг 40 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 6 цаг 41 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 6 цаг 42 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 6 цаг 44 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 10 цаг 32 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 10 цаг 33 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 10 цаг 34 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 10 цаг 34 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 10 цаг 34 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 10 цаг 35 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 10 цаг 36 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 12 цаг 30 мин Аюулгүй байдал эхний дүрэм 13 цаг 18 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 14 цаг 9 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 14 цаг 12 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 14 цаг 13 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 14 цаг 13 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top