x

Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичигт хурдан морины уралдаан болон сунгаа бэлтгэлийн үед уралдаанч хүүхдийн эрх, амь нас эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг нэн тэргүүнд тавьж, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах, хууль тогтоомжийг мөрдөж, захиргааны хэмжээний акт хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллах талаар тусгажээ.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Наадмын өдрүүдэд бүх аймаг, суманд маш олон хүүхэд морь унадаг. Тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг уяачид хангаж ажиллах ёстой” гэдгийг сануулж, унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, өв соёлоо дээдлэн сайхан наадахыг уриалсан юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас бүх хороо, сумдад ажиллаж буй Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнуудаар дамжуулан улсын болон аймаг, сумдын наадмын салбар хороод, комисст шаардлага тавьж унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарч ажиллана гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан... Дэлхийн батлан хамгаалахын банк байгуулах санаачилгыг есөн у... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top