x

Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын нэрлэснээр “маш сайхан билль” болох шинэ төсөв Конгрессоор дөнгөн данган батлагдлаа. Төлөөлөгчдийн танхимд 218 гишүүн дэмжиж, 214 гишүүн эсэргүүцсэн энэ төсөв нь улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч томоохон үр дагавартай гэж үзэж байна. Сенатад ч мөн саналууд тэнцэж, дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс шийдвэрлэх санал өгсөн нь Цагаан ордонд ирээд байсан дарамтыг багасгав.

Тус төсвийг батлуулснаар Трамп өөрийгөө улс төрийн тууштай лидер гэдгээ нотолж, хууль тогтоох байгууллагатай амжилттай ажиллах чадвараа харууллаа. Тэр энэ төслөө АНУ-д “шилдэг бэлэг” хэмээн нэрлэж, тусгаар тогтнолын баярын өдөр буюу долдугаар сарын дөрөвний өдөр гарын үсэг зурсан юм. Түүнчлэн Ираны эсрэг В-1 бөмбөгдөгч онгоц нисгэн харуулсан нь хүчирхэг удирдагч гэдгээ дахин батлах гэсэн оролдлого гэж зарим шинжээч дүгнэжээ.

Энэ төсөвт юу тусгагдсан бэ?

  • Корпораци болон чинээлэг иргэдийн татварыг бууруулах замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгийг урагшлуулах зорилготой.

  • Улсын өрийг таван их наяд доллар болтол өсгөх ч ажлын байр болон өсөлтөөр нөхнө гэж үзсэн.

  • Батлан хамгаалахын зардлыг нэг их наяд доллар хүртэл нэмэгдүүлж, цөмийн зэвсэг шинэчлэх, Мексикийн хилийн хана, цагаачлалын албыг өргөжүүлэх зэрэгт зарцуулна.

  • Нийгмийн халамжийн зардлыг нэг их наяд доллароор танаж, хариуцлагыг мужуудад шилжүүлнэ. Үүнд Medicaid, хүнсний тусламж, орон сууцны хөтөлбөрүүд орно.

Харин эсэргүүцэгчдийн зүгээс:

  • 12 сая хүн эмнэлгийн даатгалгүй болж, нийгмийн үйлчилгээний чанар муудах эрсдэлтэй гэв.

  • Татварын бууралт голчлон чинээлэг иргэдэд ашигтай байх тул нийгмийн тэгш байдал алдагдана.

  • Батлан хамгаалахын зардал хэт өссөнөөс бусад салбар хохирч, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Гэсэн ч төсөв батлагдсан нь:

  • АНУ-ын дэлхийн лидер байхын тулд эдийн засаг, цэрэг-улс төрийн хүч чадлаа тэлэх зайлшгүй шаардлагын хүрээнд хийгдсэн алхам гэж тайлбарлагдаж байна.

  • Урт хугацааны өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт нь Конгресс дахь зарим төв үзэлтнүүдийн дэмжлэгийг татсан.

Эцэст нь, Трампын батлуулсан энэ төсөв бол зөвхөн тоон үзүүлэлт бус улс төрийн тодорхой мессеж юм. Энэ нь хүчирхэг удирдлагын дохио өгөхөөс гадна Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацааны бодлогын суурь баримт бичиг болон хувирч магадгүй байна.

Эх сурвалж: Iz.ru.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top