x

Монгол-Энэтхэгийн мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв байгуулах ажил эхэллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Монгол-Энэтхэгийн мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв” төслийн II багцын гүйцэтгэгчээр шалгарсан Энэтхэг улсын “Lovely International Trust” компанийн төлөөллийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Экзим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Аутсорсингийн төвийн барилгыг барьж, хамгийн сүүлийн үеийн чанартай тоног төхөөрөмжөөр хангаж, тус төвд ажиллах инженерүүд болон сургагч багш нарыг бэлтгэж өгөх юм.  

Аутсорсингийн төвийг байгуулснаар ямар ач холбогдолтой болохыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаас тодруулахад “Монгол инженерүүдийнхээ чадварыг сайжруулж, тэднийхээ мэдлэгийг гадаадад экспортлох гүүр болно. Энэ төв дэлхийн Call center болох юм, ингэснээр өндөр хөгжилтэй орнуудын Аутсорсингийн төвүүдийн хийж байгаа ажлыг манай улсад гүйцэтгэх боломж бүрдэх юм. Дэлхийн технологийн компаниудад IT-ийн үйлчилгээ үзүүлж, энэ үйлчилгээнийхээ төлбөрөөр орлогожиж,  мэргэжилтнүүдийн дунд хөгжин дэвших өрсөлдөөн бий болно" гэдгийг онцоллоо.

Дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон “Lovely International Trust” компанийн хооронд гэрээ байгуулах ёслол болов. Ёслолд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Мохиндер Пратап Сингх оролцлоо. Тэрбээр “Хоёр улсын ирээдүйн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, цэцэглүүлэн хөгжүүлэх стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй том төслүүдийн нэг энэ төслийн үр дүнд Монгол Улсын 10000 залууг сурган бэлтгэж, IT-ийн салбарын хүний нөөцийн хүчин чадлыг бэхжүүлнэ” гэлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ 3 цаг 13 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй 3 цаг 17 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ 3 цаг 22 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм 4 цаг 29 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 23 цаг 35 мин Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ Өчигдөр 14 цаг 08 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй Өчигдөр 14 цаг 02 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ Өчигдөр 13 цаг 10 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ Өчигдөр 13 цаг 00 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Өчигдөр 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Өчигдөр 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Өчигдөр 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top