x

Хүүхдээр хүн хийх монгол ухаан

Хүүхэд гэдэг тухайн улсынхаа ирээдүйн иргэд. Тиймээс ирээдүйн иргэдээ эх оронч ѳв соёл, үүх түүх, үндэсний хэл бичгээрээ бахархдаг болгож ѳсгѳх нь монгол эцэг эх бүрийн үүрэг. Гэвч бид тэгж ѳсгѳж чадаж байгаа билүү? Ѳѳрѳѳсѳѳ асуугаад үз! Сүүлийн үед гадны болоод барууны сургалт, хүмүүжлийн арга барилыг онцлон ярьж, олноороо нялх балчир үрстээ харь хэл, харь соёлыг заалгах "мода" тай болж.  Хэт багад буюу 12-с доош насанд нь гадаад хэл зааснаар тухайн хүүхдэд хэлний дархлаа үгүй болдог гэдгийг хэл шинжлэлийн нэрт эрдэмтэд ямагт захин ярьдаг. Үүнд үнэний ор буй нь "унаган" гэх гадаад хэлтэй монгол хүүхдүүд монгол хэлээрээ яг л гадны иргэд ярьж байгаа мэт ярьдагаас нь харагддаг.  Амар мэндээ мэдэлцэх нь хүртэл ерѳѳл билэг байдаг монгол түмэн эрт дээр үеэс хүүхдээр хүн хийх ѳѳрийн гэсэн онцлог олон хүмүүжлийн арга ухаантай байж.  Буурал дээдсийн маань үед цогц хөгжил гэсэн ойлголт, үг хэллэг байхгүй байсан ч ил буюу далд ухамсрын аргаар хүүхэд багачуудаа хүмүүжүүлж иржээ.

Хүүхэд багачуудынхаа оюун ухааныг тэлэхийн тулд ухаант буурлууд маань олон тѳрлийн бишрэм арга ухааныг хэрэглэдэг байж. Гол дүр, баатруудаас нь дуурайлал авч, сайн сайхныг нь үлгэрлэг гэх үүднээс олон аман зохиол, ерөөл магтаал, оньсого таавар, туулс, үлгэр домгийг орой болгон ярьж ѳгдѳг байж. Энэ нь бас тѳсѳѳлѳн бодох чадвар, ѳѳрийгѳѳ илэрхийлэх чадвар зэргийг суулгаж, үгийн баялаг ихтэй болгох, ой тогтоолт сайжруулах гээд л олон  давуу талтай юм. "Ахаа алд хүндэл дүүгээ дэлэм хүндэл" гэх зэрэг зүйр үгсийг сургаж үүгээрээ ах дүүгээ хүндлэх ёсыг заан суулгадаг байж. Ертөнцийн үүслийн тухай Монгол домгоо хүүрнэж Монгол хүний өвөрмөц сэтгэлгээг илтгэн харуулдаг байв. Түргэн хэллэг, цагаан лонх тоолуулах, дайралцаа үг зэргээр амны хѳндийн хѳгжил, цээжний багтаамж зэргийг нь дээшлүүлж , хурц тод хэл яриатай болгодог байжээ.

Дурдаад байвал ѳвѳг дээдсийн минь энэ мэт хүмүүжлийн арга ухаан арвин билээ. Айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр удмын соёл, ууж идэх зүйл, хэл бичиг гээд л бүх л зүйлсээр харь хѳндий гадны хүмүүжлийн арга ухааныг гэхээсээ ѳмнѳ ѳѳрийн язгуурын хүмүүжлийн арга ухааныг судлаад, хэрэгжүүлээд нэг үзээрэй. Ѳвѳг дээдсийн минь суу их ухаан, үндэсний соёл, язгуур урлаг, аман зохиол гээд л тэр чигтээ монгол хүүхдийг "хүмүүнжүүлэх" том шинжлэх ухаан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 22 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 31 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 39 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 51 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 59 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 3 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 7 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 11 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 1 цаг 46 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц...
Top