x

Г.Сайнбилэгт: Монгол Улсад маань инженерүүд л илүү хэрэгтэй байна

"Шинэ Монгол" бүрэн дунд сургуулийн төгсөгч, "Шинэ Монгол технологийн дээд сургуулийн элсэгч Г.Сайнбилэгттэй ярилцлаа.

-Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтаас Математик, Физикийн хичээлээр хамгийн дээд оноо буюу 800, 800 оноо авсан цорын ганц сурагч болсонд баяр хүргэе. Хэр хугацаанд бэлдэв, Ямар нэгэн тусгай аргачлалаар бэлдсэн үү?

-Баярлалаа. Тусгай аргачлал, илүү цаг гаргаж бэлдсэн гэх юм байхгүй ээ. Сургуулийн багш нарынхаа зааж өгсөн аргачлалаар л бэлдэж оролцсон.

Өөрөө ч математик, физиктээ сонирхолтой болохоор нэг их түүртээгүй л дээ. Хамгийн гол нь “Шинэ Монгол технологийн дээд сургууль”-ийн физикийн багш О.Нямсүрэн багшдаа талархаж байгаагаа хэлэх хэрэгтэй. Намайг ЭЕШ-нд бэлдэж, сойсон гол хүн байгаа юм.

-Багш тань их туршлагатай сайн багш байж дээ?

-О.Нямсүрэн багш өөрөө бол “Шинэ Монгол технологийн дээд сургууль” (NMIT)-ийн физикийн багш гэж түрүүн хэлсэн. Үүнийхээ хажуугаар манай “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн сурагчдыг олимпиадад бэлддэг юм. Багшийнхаа удирдлага дор улс, нийслэл, дүүргээс нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль гээд чамлахааргүй амжилт гаргасан.

-Мэдээж хоёр гол хичээл дээр ийм өндөр оноо авахаар их дээд сургуулиуд булаацалдаад л авдаг байлгүй дээ. Чамд урилга хэр их ирэв?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Физикийн олимпиадаас мөнгөн медаль авахад МУИС, ШУТИС-аас тэтгэлэгтэй урилга ирүүлсэн байсан л даа. Гэвч би нэлээн бодож байгаад “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн”-гийнхээ харьяа “Шинэ Монгол технологийн дээд сургууль”-даа орохоор шийдсэн. Ер нь бол Шинэ Монгол сургууль маань хүүхдийг зорилготой, төлөвлөгөөтэй болгож, хамгийн гол нь түүнийгээ биелүүлье гэсэн урам зоригоор хөглөж өгдөг. Тийм учраас сургуульдаа үргэлжлүүлэн сурч, зорилгодоо хүрэхийг хүссэн.

-Ямар мэргэжлээр суралцахаар сонгосон бэ?

-Үйлдвэрлэлийн автоматжуулалтын ангийг сонгож элссэн. Цаашдаа Япон улсад энэ чиглэлээрээ гүнзгийрүүлж сурах сонирхолтой. Энэ тал дээр “Шинэ Монгол технологийн дээд сургууль” маань давуу тал болж өгнө гэдэг нь сонголтод маань нөлөөлсөн. Мөн электроник талдаа Монголдоо дээгүүрт тооцогддог Б.Бат-Отгон багш “Шинэ Монгол” технологийн дээд сургуульд багшилдаг нь сонголтоо хийх нэг том хөшүүрэг болсон.

-“Шинэ Монгол” бүрэн дунд сургуульд хэддүгээр ангиасаа элсч орсон бэ?

-Би Говь-Алтай аймгийн нэгдүгээр сургуулийн есдүгээр ангийг төгсөөд хотод шилжиж ирсэн. Говь-Алтай аймгийн харьяат Монгол Улсын гавьяат багш Р.Бавуудорж багш “Шинэ Монгол” сургуульд орохыг зөвлөсний дагуу аравдугаар ангиасаа элсэн суралцсан.

-Цаашдынх нь сурлага, зорилгод амжилт хүсье. Монгол Улсдаа ихийг хийж бүтээгээрэй.

-Баярлалаа. Гэрийнхэн маань намайг санхүү, эдийн засгийн чиглэлээр сурахыг зөвлөж байсан ч миний хувьд Монгол Улсад маань инженерүүд илүү хэрэгтэй гэж санагдсан. Чадвартай сайн инженер болсон байхад эх орондоо хэрэгтэй зүйл хийх боломж олдоно гэдэгт итгэлтэй байна.

А.Тэнгис

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 22 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 31 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 39 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 51 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 0 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 3 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 8 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 11 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 1 цаг 46 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц...
Top