x

Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэгчдийг бүртгэж байна

Ирэх хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 настай 38,232 хүүхэд элсэнэ.  Элсэлтийг  2019-2020 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор зохион байгуулж байна.

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 245 ерөнхий боловсролын сургууль байгаагаас Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгино-Хайрхан, Налайх, Багахангай, Багануур  дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиудын 1-р ангид элсэгчдийн  бүртгэлийн үйл ажиллагааг тухайн сургууль дээр нь 2019 оны 05 дугаар сарын 13-27-ны өдрүүдэд уламжлалт аргаар тус тус зохион байгуулна.

Уламжлалтаар бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар

  • Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим иргэний үнэмлэхний эх хвь болон хуулбар

  • 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг, шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлтээр материал шаардаж болно.

Энэ хичээлийн жилийн хувьд цахимаар зөвхөн Чингэлтэй дүүргийн Төрийн өмчийн  Ерөнхий боловсролын 15 сургуульд элсэн орох  1-р ангийн сурагчдын бүртгэл, элсэлтийг 2019 оны тавдугаар сарын 13-наас 27-ны хооронд БСШУСЯ-ны Боловсролын салбарын мэдээллийн https://parent.esis.edu.mn  системээр зохион байгуулах юм.

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуульд элсэгчдийн хувьд цахимаар илгээсэн хүсэлтийг Сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч шийдвэрлээд хариуг эцэг эх, асран хамгаалагчдад бүртгүүлсэн https://parent.esis.edu.mn систем болон утсаар мэдэгдэнэ.

Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдийн хувьд 2019 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 27-ны өдрүүдэд хамран сургах тойргийн сургууль дээрээ эцэг эх, асран хамгаалагч нар нь  өөрийн биеэр очиж бүртгүүлэхийг анхаарна уу.

Нэгдүгээр ангид орох 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ.

Харин 5 настай буюу 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 21 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 31 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 39 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 51 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 59 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 3 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 7 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 11 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 1 цаг 46 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц...
Top