x

ОУВС-гийн анхаарал хандуулдаг гол үзүүлэлтүүд хангалтгүй байгаагийн учир...

Монгол Улс 1991 онд ОУВС-гийн гишүүнээр элссэн бөгөөд эдийн засгийн байдал хүндрэлд орох бүрт тус сангаас санхүүжилт авч байжээ. Нийт зургаан удаа тусламж авсны дотор харьцангуй зөөлөн нөхцөл бүхий “Стэнд бай” хөтөлбөрт хоёр удаа хамрагдсан /1991 онд 13.75 сая ам.доллар, 2009 онд 229.2 сая ам.доллар/. Ийнхүү Монгол Улс “ядарсан” үедээ ОУВС-гийн дэмжлэгийг авч үр шимийг нь хүртэж ирсэн байдаг.

Харин 2016 оны эцсээр урд хөршийн эдийн засаг сэргэж, манай валютын эх үүсвэр болох нүүрс, зэсийн үнэ ханш өсч, уул уурхайн мөчлөг дагасан эдийн засгийн уналт зогсож, сэргэлт эхэлсэн таатай он жил эхлэх нь тодорхой болсон үед ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шаардлага байсан уу гэдэг асуулт маргаантай. 2016 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан Засгийн газрын Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нар “Эдийн засаг дампуурчихсан”, “Валютын нөөц сөрөг утгатай болсон” гэх мэтээр хэтэрхий “улстөржсөн” мэдэгдэл удаа дараа хийж эхэлсэн. Гэтэл 2016 оны зургаан сарын байдлаар эдийн засаг 1.6 хувь өсөлттэй байжээ.

Монгол улсын эдийн засгийн өсөлт

Гадаад худалдаа асар их алдагдалтай үед төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилгоор тодорхой хэмжээнд гадаад валютын нөөц багассан хэдий ч МАН улс төрчдийн яриад байгаа шиг “данс улайсан” зүйл огт болоогүйг Монголбанкны статистикаас харж болно. 2016 оны зургадугаар сард гадаад валютын цэвэр албан нөөц 1296.6 сая ам. доллар байсныг Монголбанкны статистикаас харж болно.

Гадаад валютын цэвэр албан нөөц (сая ам. доллар)

Дээр дурдсан бүхэн хямралыг бие даан амжилттай даван туулсан тухайн үеийн эрх баригч хүчин болох Ардчилсан намын үйл ажиллагааг “шавартай хутгах” замаар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, улмаар асар их хэмжээний санхүүжилт авах зорилго өнөөгийн эрх баригч хүчинд байсан бололтой гэж хардах үндэслэл бий. Мөн МАН хямралын үед хэрэгжүүлэх тодорхой бодлого, хөтөлбөргүй байсны нэг баталгаа ч гэж анзаарагдаж болох юм.

Ийнхүү төрийн өндөр албан тушаалтнууд хэд хэдэн удаа худал ташаа мэдэгдэл хийсний дараа буюу 2017 онд Монгол Улсын Засгийн газар Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр буюу “EFF” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өргөн барьсан юм. ОУВС энэ хүсэлтийг судалж үзээд 2017 оны тавдугаар сараас хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ. Нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээс ОУВС-гаас 430 гаруй сая, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Япон, БНСУ зэрэг донорууд гурван тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болсноо зарласан юм. Гадаад валют орж ирэхтэй зэрэгцээд Монголын эдийн засгийн гол тулгуур болох зэс нүүрсний үнэ ч дэлхийн зах зээл дээр үргэлжлэн өсөв.

Манай экспортын 80 орчим хувийг бүрдүүлдэг нүүрс, зэсийн үнэ ханш, борлуулалт Монголын эдийн засгийг тодорхойлдог. 2016 оны дүнгээр нэг тонн нүүрсний дундаж үнэ 37.8 ам.доллар байсан бол 2018 онд дунджаар 77.2 ам.доллар болж өсчээ. Нүүрс 2014 онд 43.6 ам.доллар, 2015 онд 38.5 ам.долларын ханштай байжээ. Зэсийн баяжмалын хувьд нэг тоннын дундаж үнэ 2016 онд 1029.2 ам.доллараас 2018 онд 1400 ам.доллар болж 370 ам.доллараар нэмэгджээ. Алт, нефть, цайрын баяжмал зэрэг экспортын бусад бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн ханш ч өслөө.

Уул уурхайн бүтээгдэхүүний статистик үзүүлэлт

Эдийн засгийн сэргэлтийн мөчлөг 2016 оны сүүлчээс ирсэн нь энэ юм. Эдийн засгийн өсөлт 2018 онд 6.4 хувьд хүрэв. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ ханш нэмэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүн эрэлттэй байгаа нь Монгол Улсын эдийн засагт сэргэлт авчирсан гэдэгтэй ОУВС, Дэлхийн банк санал нэг байгааг тэдний гаргасан тайлангаас харж болно. Харин Засгийн газар үүнийг өөрийн үйл ажиллагааны үр дүн хэмээн тайлбарлахыг оролддог. Эдийн засгийн ийм таатай нөхцөл Монгол Улсын түүхэнд цөөхөн тохионо.

ОУВС-гийн хөтөлбөрийн зорилго нь юу байв? Төсвийн алдагдлыг бууруулах нь хөтөлбөрийн гол тулгуур багана бөгөөд энэ нь дотоодын санхүүгийн зах дээрх дарамтыг бууруулах, гадаад секторын үзүүлэлтүүдийг тогтворжуулах, өрийн тогтвортой байдлыг сэргээх явдал байв. Өөр нэг зорилго нь банкны системийг сэргээн тогтворжуулж, Монголбанкийг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах явдал юм. Хөтөлбөр хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд ямар өөрчлөлт гарсан талаар тоо баримт сөхөж үзье. ОУВС-гийн хөтөлбөр төлбөрийн тэнцэл, Засгийн газрын өр, төсвийн алдагдал зэрэг үзүүлэлтүүд эерэг, алдагдалгүй байхад чиглэх ёстой. Гэтэл төлбөрийн тэнцэл 2018 оны гүйцэтгэлээр 141.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ нь 2016 оны хямралын үед төлбөрийн тэнцэл 18.2 сая ам.долларын алдагдалтай гарч байснаас тааруу үзүүлэлт юм.

Монгол Улсын нийт гадаад өр 2016 оны зургадугаар сарын 30-ны байдлаар 24.3 тэрбум ам.доллар байсан бол 2018 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 27.9 тэрбум ам.долларт хүрч 3.6 сая ам.доллараар, харин Засгийн газрын өр энэ хугацаанд 4 их наяд 471 тэрбум төгрөгөөр нэмэгдээд байна. Нэгдсэн төсвийн алдагдал 2017 онд 2 их наяд 711 тэрбум, 2018 онд 2 их наяд 400 тэрбум, 2019 онд 1 их наяд 913 тэрбум төгрөг байхаар тооцож оруулж ирснийг УИХ батлан хуульчлаад байна. Гурван жилийн нийлбэр дүнгээр 7 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байсан тохиолдол өмнө гарч байсангүй. “Төсвийн сахилга батыг чанд сахих” хэрэгтэй талаар ярьдаг эрх баригчдын ам ажлын зөрүүг эндээс тод харж болно. Төсвийн энэхүү алдагдлыг багасгах боломж байгааг сөрөг хүчний зүгээс ч судлаачид, эрдэмтдийн зүгээс ч эрх баригчдад удаа дараа сануулсаар ирсэн байдаг.

Ийнхүү макро эдийн засгийн дээрх гурван үзүүлэлт тун тааруу байгаатай холбоотойгоор ам.долларын эсрэг төгрөгийн ханш эрчимтэй суларч байна. Монголбанк 2018 онд 1.4 тэрбум ам.долларын интервенц хийсэн боловч төгрөгийн ханшийн хэлбэлзлийг бууруулж чадсангүй. Мөн 2018 оны урьдчилсан дүнгээр Улаанбаатар хотод инфляц хоёр оронтой тоонд хүрч эхэллээ. Үнэт цаасны арилжаанаас Засгийн газар нэрээ шууд татсанаар банк хоорондын захад мөнгөний илүүдэл нөөц үүсч эхэлсэн. Сүүлийн жилүүдэд арилжааны банкууд нийт активынхаа дунджаар 20 хувийг ЗГҮЦ (Засгийн газрын үнэт цаас) болон ТБҮЦ (Төв банкны үнэт цаас)-нд хуваан байршуулж ирсэн. Энэ нь ойролцоогоор зургаан их наяд төгрөг. Ийнхүү мөнгөний зах зээлийг удирддаг хос хэрэгслийн нэг зогссоноор банкуудад сул эх үүсвэр бий болж эхэлсэн. Иймээс ТБҮЦ 4.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь Төв банк жилд ойролцоогоор 500 тэрбум төгрөгийн хүү арилжааны банкуудад төлж буй гэсэн үг.

Энэ бүхэн ОУВС-гийн анхаарлаа хандуулдаг гол үзүүлэлтүүд туйлын хангалтгүй байгааг батлан харуулж байна. Алдаа дутагдлыг ОУВС-гийн хөтөлбөрөөс бус харин эрх баригч хүчний тооцоо судалгаагүй, болхи үйл ажиллагаатай холбон үзэхээс өөр арга байхгүй. Ийнхүү эрх баригч хүчин улс орныг удирдан чиглүүлэх тодорхой бодлого, хэрэгжүүлэх бодитой хөтөлбөр, төлөвлөгөөгүй байгаа нь өдрөөс өдөрт улам тодорч байна.

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 11 цаг 19 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 11 цаг 24 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 11 цаг 27 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 11 цаг 31 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 11 цаг 34 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 11 цаг 39 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 11 цаг 49 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 11 цаг 58 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 15 цаг 27 мин Месси 80 мянган евро хандивлажээ 15 цаг 59 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 16 цаг 9 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 16 цаг 9 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 16 цаг 14 мин Дайн өөрчлөгдсөөр байна 16 цаг 29 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 16 цаг 35 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 17 цаг 23 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Уржигдар 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Уржигдар 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Уржигдар 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв
Top