x

БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо 2026 оны 07 дугаар сарын 19-29-ний өдрүүдэд боллоо. 

2025 оны Дэлхийн өвийн хорооны ээлжит чуулганаар Монгол Улсаас Дэлхийн байгалийн өвд нэр дэвшүүлсэн “Дорнод Монголын хээр тал” өвийн номинацийг авч хэлэлцэн тодорхой үүрэг даалгавар бүхий зөвлөмжийг өгч 47COM 8B.5 шийдвэр батлагдсан.

Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын мөрөөр Олон Улсын байгаль хамгаалах холбооны төлөөлөгч нартай БОУАӨЯ-ны ТХГНБГ-ын дарга Ц.Уранчимэг, БОУАӨ-ийн сайдын Дэлхийн өвийн асуудал хариуцсан зөвлөх бөгөөд Байгалийн өвийн үндэсний шинжээч Б.Чимэд-Очир, П.Ганхуяг, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч С.Уянга нар уулзалт хийж өвийн газрын хадгалалт, хамгаалалтын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо. 

Монгол Улсаас Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад 2014 онд бүртгүүлсэн “Монголын говь” өвийн газрын нэр дэвшүүлэлтийн асуудлыг мөн хэлэлцэв. Тус өвийн газрын номинацийн материалыг Дэлхийн өвийн төвөөс бүрэн гүйцэтгэж үзсэн бөгөөд нэр дэвшүүлэлтийн хүрээнд Олон Улсын байгаль хамгаалах холбооны шинжээчдийн баг 2026 оны 09 дүгээр сард өвийн газар дээрх техникийн үнэлгээ хийхээр төлөвлөж байна. 

Мөн чуулганы үеэр “Synergies between Tangible and Intangible Heritage” Олон Улсын хэлэлцүүлэгт Монгол Улсаас Хан Хэнтийн УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад оролцлоо. Тэрээр Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг болон уул, овоо тахих уламжлалт зан үйлийн өвийн хамгаалалтын нэгдсэн менежмент, хэрэгжилтийн туршлагыг олон улсын судлаач, шинжээчдэд танилцуулсан юм.

Энэхүү илтгэл нь 2025 онд ЮНЕСКО-гийн Бээжин дэх бүсийн төлөөлөгчийн газар болон Зүүн Азийн II зэрэглэлийн төвүүдээс шалгаруулсан олон улсын кейс судалгаанд үндэслэсэн бөгөөд Бурхан Халдуны хамгаалалтын туршлага нь биет болон биет бус өвийн уялдаа холбоог харуулсан Зүүн хойд Азийн шилдэг кейсийн нэгээр үнэлэгдэв.  Мөн ЮНЕСКО-гийн нэгдсэн менежментийн арга зүй боловсруулах суурь жишээний нэгээр сонгогджээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хэлгүй бол төргүй АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ б... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ
Top