Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо.
Өнөөдрийн хуралдаанд зохин байгуулах хороо, ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон газар хэлтсийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллав.
COP17 хурал зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, “Хурал болоход 20 хоног үлдсэн. Бүтээн байгуулалтын талбайн барилгын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай байна. Одоо дотоод зохион байгуулалтын ажлыг нарийн төлөвлөх ёстой. Хурлын мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх, хөтөлбөр, хуваарийг тодорхой болгох. Зөвхөн дарга нар нэвтэрдэг талбай бус, мэдээ мэдээлэл авахад иргэдийг хурлын талбайд нээлттэй нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй”-г онцлов.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа. Иргэд тогтсон нэвтрэх хэсгээр И-Монголиа бүртгэлээрээ орох боломжийг бүрдүүлж байна.
Хөдөлгөөний ачааллыг тооцоолон зорчих чиглэл, тээврийн хэрэгслийн зогсоол, доод үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид болох үйл ажиллагааны нарийвчилсан хөтөлбөр зэргийг нягтлан боловсруулах үүрэг, чиглэл өгснийг БОУАӨЯ мэдээлэв.






