x

Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Жо Сүн Ёлийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон Сөүлийн Өмгөөлөгчдийн холбоо хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг сайшааж, энэхүү хамтын ажиллагаа нь БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад бодит хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.

Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Солонгос Улсад 60 гаруй мянган монгол иргэн оршин сууж, түүний дотор 20 гаруй мянган оюутан суралцаж байгааг дурдаад, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал чухал байгааг тэмдэглэлээ. Мөн энэ чиглэлд хоёр улсын мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлов.

Уулзалтаар талууд Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх зүйн мэдээлэл, зөвлөгөөний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудлаар ярилцав.

Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Жо Сүн Ёлийн зүгээс БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад онцгойлон анхаарч ажилладгаа илэрхийлэв.

Түүнчлэн БНСУ-д суралцаж буй зарим монгол оюутнууд хууль, дүрэм журмын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдлаас шалтгаалан гэмт хэрэг, зөрчилд холбогдох эрсдэл үүсдэг болохыг дурдаад, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд хууль зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов 1 цаг 40 мин Аадар бороо орсны улмаас авто замд эвдрэл үүссэнийг анхааруулав 1 цаг 47 мин Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа 1 цаг 53 мин Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ 1 цаг 59 мин ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав 2 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлэрхэг, бороотой 2 цаг 11 мин В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны гадаад зочин болов 2 цаг 16 мин Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт болов уу 2 цаг 22 мин “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 16 цаг 1 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 17 цаг 5 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 17 цаг 10 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 18 цаг 53 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 20 цаг 11 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 20 цаг 18 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 20 цаг 26 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 20 цаг 35 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 20 цаг 43 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 22 цаг 46 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 23 цаг 4 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ Өчигдөр 10 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top