x

ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа

ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг Боловсролын сайдын 2026 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн A/211 дүгээр тушаалаар шинэчлэн баталлаа.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 5.2-т ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэхээр, 5.3-т хичээлийн жилийн нийт үргэлжлэх хугацааг 34-37 долоо хоног байхаар зохицуулсан байдаг.

Одоогийн мөрдөж буй зохицуулалтын дагуу ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалт бага ангид 32 долоо хоног, дунд ангид 33 долоо хоног, ахлах ангид 34 долоо хоног үргэлжилж байна. Үүнээс гадна хичээлийн жилийн хугацаанд суралцагчдын хөгжил, төлөвшлийг дэмжих зорилгоор 2 долоо хоногийг танхимын болон танхимын бус үйл ажиллагаанд зориулдаг. Ингэснээр хичээлийн жилийн нийт үргэлжлэх хугацаа боловсролын түвшнээс хамааран 34-36 долоо хоног, гурван улирлын бүтэцтэй хэрэгжүүлж байна.

Хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хугацаа, хуваарьтай холбоотой эцэг эх, асран хамгаалагчид, багш нараас олон төрлийн санал, байр суурь ирүүлж байгаатай холбогдуулан 2026 оны 5 дугаар сард хичээлийн жилийн бүтцийн талаар багш нарын дунд санал асуулга зохион байгуулсан. Уг асуулгад нийт 9.620 багш оролцож, санал бодлоо илэрхийлжээ.

Санал асуулгын дүнгээр оролцогчдын 52.2 хувь нь суралцагчдын өвлийн амралтыг 1-2 долоо хоногоор багасгах, бага ангийн суралцагчдын зуны амралтыг 6 дугаар сарын 1-нээс эхлүүлэх, хичээлийн жилийг дөрвөн улирлын бүтэцтэй зохион байгуулах, дунд болон ахлах ангийн суралцагчдын зуны амралтын эхлэх хугацааг нэг долоо хоногоор урагшлуулах санал өгсөн байна. 

Эдгээр санал, судалгааны үр дүнг үндэслэн Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, аймаг, нийслэлийн Боловсролын газар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд хамтран дахин хэлэлцэж, хууль, бодлогын шаардлага болон оролцогч талуудын саналыг тусгасан хичээлийн жилийн бүтцийн нэгдсэн хувилбарыг боловсруулан баталжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 5 цаг 29 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 5 цаг 55 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 6 цаг 8 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 6 цаг 11 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 6 цаг 14 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 6 цаг 33 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 8 цаг 18 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 8 цаг 19 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 8 цаг 30 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 10 цаг 26 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 11 цаг 59 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top