x

Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өчигдөр /2026.07.27/ НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа. 

НҮБ-ын 12 байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллага нь хүний эрх, нийгэм, эдийн засгийн хөгжил, ардчилсан засаглал, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчныг хамгаалах зэрэг олон чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “НҮБ Улаанбаатар хотын тогтвортой хөгжил болоод хүний эрхийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) манай улсад зохион байгуулагдах гэж байгаа нь өндөр ач холбогдолтой үйл явдал юм. Цөлжилт, газрын доройтол, усны хомсдол, тоосжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудал нь зөвхөн байгаль орчны бус, хотуудын тогтвортой хөгжилтэй шууд холбоотой сорилт болоод байна.

"UNCCD COP17" болон үүний хүрээнд зохион байгуулагдах “Хотуудын дарга нарын чуулга уулзалт” нь дэлхийн хотуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр бодитой үр дүнд хүрэх томоохон санаачилга, шийдэл, түншлэлийг бий болгох чухал боломж болно” гэлээ.  

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сан, Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Хүн амын сан зэрэг байгууллагатай уулзаж, Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 4 цаг 32 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 4 цаг 57 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 5 цаг 11 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 5 цаг 14 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 5 цаг 17 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 5 цаг 35 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 7 цаг 20 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 7 цаг 21 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 7 цаг 32 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 9 цаг 28 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 11 цаг 1 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top