x

ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв

Ховд аймгийн Жаргалант суманд энэ сарын 20-ны өдөр бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын баталгаажуулах шинжилгээний хариу эерэг гарч, тарваган тахлын хүний өвчлөл болох нь батлагдсан. Энэ талаар Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал Т.Баяртогтох болон Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Г.Оюунсүрэн нараас тодруулжээ.

-Танай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор нөхцөл байдал ямар байна. Нэмж илэрсэн тохиолдол гарав уу. Өвчтөний биеийн байдал ямархуу байна вэ?

-Одоогоор нэмж илэрсэн тохиолдол байхгүй. Нэг л өвчтөн булчирхай хэлбэрийн тахлаар өвчилж яг одоо эмчлүүлж байна. Нэгдүгээр хавьтал нь 12 хүн гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв болон манай аймгийн Эрүүл мэндийн газар тогтоосон. Манайх бол бүсийн Оношилгоо эмчилгээний төв учраас зөвхөн өвчтөнийг эмчилдэг. Тиймээс өвчтөнийг бүрэн тусгаарлаад эмчилж байна. 2026 оны долдугаар сарын 21-ний 00 цаг 30 минутад манай дээр ирж хэвтсэн. Тав дахь хоног дээр өвчтөний биеийн байдал хамаагүй сайжирсан.

Анх ирэхэд тухайн өвчтөний биеийн байдал хүндэвтэр, булчирхай нь томорсон, 39 градус халуурч, хоолонд дургүй, хордлогын шинж өндөртэй байсан. Харин одоо бол биеийн байдал дунд, ухаан санаа саруул, амин үзүүлэлтүүд тогтвортой, тарваганд самардуулсан гарын сарвуу нь бүрэн эдгэрсэн, хоол ундандаа сайжирч, халуун нь бууж, биеийн байдал өвдөлт зовуурьгүй болсон байна.

-Нэгдүгээр хавьтлын 12 иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан гэсэн. Тэд хяналтад байгаа юу?

-Нэгдүгээр хавьтлын 12 хүнийг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв тогтоогоод одоогоор өрхийн эмчийн хяналтад байгаа.

Аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Г.Оюунсүрэн: ӨНӨӨ ОРОЙ ДАВТАН ШИНЖИЛГЭЭГЭЭР ИЛРЭХГҮЙ БАЙВАЛ ХЭСЭГЧИЛСЭН ХОРИОГОО ЦУЦАЛНА

-Тарваган тахлаар өвчилсөн хүн нутгийн иргэн байв уу?

-Манай аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн маань Алтай Таван богд руу аялж яваад Баян-Өлгий аймгийн сумаар дайраад Ховд руу буцах үедээ зам дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан тарвагыг холдуулах гээд барихад тарвага гэнэт хөдлөөд самардсан юм билээ. Түүнтэй хамт явсан нэгдүгээр хавьтлын 12 хүн бий.

Тэдгээр хүмүүс манай Ховд аймгийн Жаргалан сумын харъяат зургаан гэр бүл байгаа. Тэдгээр гэр бүлийг гурван өрхийн эмнэлгийн харьяанд хяналтад аваад урьдчилан сэргийлэх эмчилгээнүүдийг хийж байна. Тухайн өвчтөн халуурангуут цаг алдалгүй дуудлага өгч бид Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвд шууд хэвтүүлээд, хавьтлуудаа тодруулаад шуурхай арга арга хэмжээ авч цааш нь хавьталт дамжуулаагүй. Эхний нэгдүгээр хавьтлын 12 хүн дээрээ хавьтлууд нь зогсчихсон. Тэгээд эмнэлэгтээ хэвтчихсэн болохоор тухайн хүний биеийн байдал ерөнхийдөө хурдан засарч сайжирч байна.

-Аялал зугаалгын сарууд үргэлжилж байгаа болохоор ард иргэддээ хандан сэрэмжлүүлэг хэлэхгүй юу. Тухайн бүс нутагт өвчилсөн тарвагануудыг устгасан байх. Өөр ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна вэ?

-Тарвага агнах, барих, тарваганы мах, эд эрхтэнтэй харьцахгүй байх, үхсэн болон өвчилсөн мэрэгч амьтанд хүрэхгүй байхыг ЗӨСҮТ-өөс анхааруулж байгаа. Иргэд тарваган тахлын бүсүүдэд зорчихгүй байх, мөн зам дээр хөдөлгөөнгүй хэвтэж байгаа өвчлөлтэй гэж бодогдохоор тарвагануудтай таарвал болж өгвөл ойртохгүй байх, оролдохгүй байх хэрэгтэй. ЗӨСҮТ-өөс эрсдэлийн үнэлгээгээ хийгээд Баян-Өлгий аймгийн ЗӨСҮТ-тэй холбогдож мэдээ хүргүүлсэн. ЗӨСҮТ-өөс хавьтлын хүмүүсээ тодорхойлоод, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газар хамтраад тусгаарлах ёстой хүмүүсийнхээ гадна талд харуул манаа гаргаад ажиллаж байгаа. Өнөө орой давтан шинжилгээгээр илрэхгүй байвал хэсэгчлэсэн хориогоо цуцална. Мөн ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 31 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 48 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 2 цаг 3 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 2 цаг 7 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 3 цаг 7 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 3 цаг 10 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 3 цаг 34 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 3 цаг 37 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 3 цаг 40 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 3 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 4 цаг 1 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Уржигдар 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Уржигдар 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Уржигдар 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Уржигдар 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Уржигдар 12 цаг 49 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top