x

ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав

/МОНЦАМЭ/ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо “Шинэ эринд Шанхайн үзэл санаа: Нийтлэг үнэт зүйлсээс бодит хамтын ажиллагаанд” сэдэвт Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын дээд түвшний уулзалт болж байна.

Дээд түвшний уулзалтыг Киргизийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээллийн бодлого хариуцсан захирал Дайырбек Орунбеков, хамтран зохион байгуулагч Синьхуа агентлагийн дэд ерөнхийлөгч Ши Янчун, Кабар агентлагийн дарга М.Шерметалиев нар нээж, ШХАБ–ын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид бэхжүүлж, олон нийтэд үнэн зөв мэдээ мэдээлэл хүргэх, зөвшилцлийг цогцлооход хамтрагч байгууллагуудын идэвхтэй үйл ажиллагаа, үүрэг оролцоо чухал болохыг онцоллоо.

Уулзалтад ШХАБ-ын гишүүн болон түнш орнууд, бүс нутгийн 200 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага, судалгааны институт, ТББ-ын төлөөлөгч оролцож, бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, энх тайван, зөвшилцлийг дээдлэх, хуурамч мэдээлэлтэй тэмцэх, НҮБ төвтэй олон улсын тогтолцоонд хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх “Даян дэлхийн засаглалын санаачилга”-ыг хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллагууд дэмжиж ажиллах, мэдээллийн агентлагууд хоорондоо мэдээ солилцох нэгдсэн платформ байгуулах зэрэг сэдвийг хөндөн хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монгол Улсаас Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МУИС, судалгааны байгууллагын төлөөлөгчид энэхүү уулзалтад оролцож байна. Энэ хүрээнд МОНЦАМЭ агентлагийн дарга Х.Энх-Орших Синьхуа агентлагийн дэд ерөнхийлөгч Ши Янчунтэй хоёр талын уулзалт хийж, агентлаг хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Бүгд Найрамдах Киргиз Улс ШХАБ-ыг 2025-2026 онд даргалах үүрэг хүлээж байгаа бөгөөд тус улсын нийслэлд наймдугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болох юм.

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top