x

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов

/Yonhap/ Сөүл хотын шүүхээс Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийг 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр худал мэдээлэл өгч, сонгуулийн хууль зөрчсөн хэрэгт буруутай гэж үзжээ.

Шүүх түүнийг "Ардын хүч" намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа 2022 оны гуравдугаар сард болсон сонгуулийн өмнө худал мэдүүлэг өгсөн гэж үзэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, ялыг гурван жилийн хугацаагаар хойшлуулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Хэрэв энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээвэл "Ардын хүч" нам 2022 оны сонгуульд Юн Сог Ёль ялсны дараа Сонгуулийн хорооноос олгосон сонгуулийн кампанит ажлын зардал болох 40 орчим тэрбум воныг буцаан төлөх үүрэгтэй болно.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асны өмгөөлөгчид шүүхийн шийдвэрт олон тооны алдаа гарсан гэж үзэн давж заалдана гэдгээ мэдэгджээ. 

Хоёр долоо хоногийн өмнө Юн Сог Ёль Улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн хэргээр мөн хоёр жил хоригодох ял сонсоод байсан юм.

Түүнчлэн 2026 оны хоёрдугаар сард онц байдал зарлах замаар бослого зохион байгуулсан хэргээр бүх насаар нь хорих ял оноосон ч тэрбээр уг шийдвэрийг давж заалдсан. Түүнд онц байдал тогтоохыг завдсан хэрэгтэй холбоотой нийт найман эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Зургаадугаар сард түүнийг мөн дайсанд тусалсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган 30 жилийн хорих ял оноожээ.

Үүнээс өмнө Өмнөд Солонгосын Дээд шүүх шүүхийн ажиллагаанд саад учруулсан хэргээр оноосон 7 жилийн хорих ялыг хэвээр үлдээж, эцэслэн баталгаажуулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов 1 цаг 7 мин Аадар бороо орсны улмаас авто замд эвдрэл үүссэнийг анхааруулав 1 цаг 14 мин Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа 1 цаг 20 мин Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ 1 цаг 26 мин ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав 1 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлэрхэг, бороотой 1 цаг 38 мин В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны гадаад зочин болов 1 цаг 43 мин Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт болов уу 1 цаг 49 мин “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 15 цаг 28 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 16 цаг 32 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 16 цаг 37 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 18 цаг 20 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 19 цаг 38 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 45 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 19 цаг 52 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 20 цаг 2 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 20 цаг 9 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 22 цаг 13 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 22 цаг 31 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 23 цаг 45 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top