x

“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ

“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд  дэлгэлээ.

Бээжин дэх Италийн Соёлын хүрээлэнгийн санаачлагаар Мачератагийн Их сургууль, Газар дундын тэнгис ба Дорно дахины судлалын Олон улсын холбоо хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Жузеппе Туччигийн Монголтой холбогдох судалгаа, түүний бүтээлийн Итали-Монголын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.

Уг үзэсгэлэнг Итали Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, “Чингис хаан” үндэсний музей, Arte Nomade, Archivio Storico Luce-Cinecittà, Ром хотын Иргэншлийн музей хамтран зохион байгуулж, Италийн дорно дахин судлалын тэргүүлэх төлөөлөгч, Ази судлалын нэрт эрдэмтэн Жузеппе Туччи /1894-1984/-ийн амьдрал, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг танилцуулах зорилготой юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккаррета, “Чингис хаан” үндэсний музейн дэд захирал Д.Эрдмаа, Бээжин дэх Италийн Соёлын хүрээлэнгийн Ерөнхий захирал Федерико Роберто Антонелли, Ерөнхий куратор-Оскар Налесини, Италийн Мачератагийн их сургуулийн захирал Жон Маккоурт болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Тус үзэсгэлэн 8 дугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ. 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 2 цаг 2 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 3 цаг 6 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 3 цаг 11 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 4 цаг 54 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 6 цаг 12 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 19 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 6 цаг 27 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 6 цаг 36 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 6 цаг 44 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 8 цаг 47 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 9 цаг 5 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 10 цаг 19 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 10 цаг 24 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 11 цаг 23 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 11 цаг 27 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 11 цаг 51 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 11 цаг 54 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 11 цаг 57 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 12 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 12 цаг 17 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ...
Top