x

Ардчиллаа шинэчлэх цаг болжээ

Хүн төрөлхтний сүүлийн зуун жилийн түүх нэгэн үнэнээс огт зөрсөнгүй. Тэр бол дарангуйллыг хэлэлцээр буюу буулт хийж зогсоож байгаагүй, харин буулт бүр дараагийн түрэмгийллийн эхлэл болж ирсэн явдал юм. Мюнхений 1938 оны “Энхийн хэлэлцээр” Адольф Гитлерийг зогсооно гэж Европ итгэж байсан ч ердөө жилийн дараа дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн. XXI зуунд дэлхий яг энэ алдааг дахин давтаж байна. Тухайлбал, Украин 1994 онд АНУ-ын ерөнхийлөгч “эцэг” Бушийн шахалтаар дэлхийн гурав дахь том цөмийн зэвсгийн нөөцөөсөө татгалзаж, Будапештын санамж бичиг гэх гэрээнд гарын үсэг зурсан. Үүний хариуд АНУ, Их Британи, Орос улс Украины тусгаар тогтнол, хил хязгаарыг хүндэтгэх баталгаа өгсөн.

Гэвч 2014 онд Крымийг хүчээр нэгтгэхэд тэрхүү баталгаа бодит хамгаалалт болж чадсангүй. Хамгийн гол нь гэрээгээ биелүүлээгүй аль ч тал хариуцлага хүлээсэнгүй. Улстөрчид энэ сургамжаас дүгнэлт хийсэнгүй. Үүний дараа Минскийн I, Минскийн II тохиролцоо байгуулагдсан. Тухайн үед Европ дайныг зогсоолоо гэж үзсэн ч бодит байдал дээр Кремль энэ хугацааг армийнхаа шинэчлэл, эдийн засгийн бэлтгэлд ашигласан нь хожим тодорхой болсон. Энэ нь энхийн гэрээ нь энх тайвны баталгаа биш, харин дараагийн дайны завсарлага болж хувирдаг түүх давтагдсан явдал болсон. Харин энэхүү хямралаас гарах гарц нь хүнлэг ардчилал юм.

НАТО-гийн 2008 оны Бухарестын дээд уулзалтаар Украин, Гүржид “Ирээдүйд НАТО-д элсэнэ” гэсэн улс төрийн амлалт өгсөн ч хамгаалалтын бодит механизм санал болгоогүй. Энэ тодорхойгүй байдал нь Кремльд стратегийн боломж гэж ойлгогдсон тухай олон улсын аюулгүй байдлын судлаачид өнөөдөр ч хэлсээр байна.

АНУ 2021 онд Афганистанаас гарсан үйл явдал ч дэлхийн хүчний тэнцвэрт нөлөөлсөн. Барууны улс төрийн шийдвэрүүдийг Москва, Бээжин, Тегеран өөр өөрийн өнцгөөр уншиж, АНУ урт хугацааны мөргөлдөөнөөс зайлсхийх юм байна гэсэн дүгнэлт хийсэн гэж олон шинжээч үздэг. Үүний нотолгоо нь удалгүй 2022 онд Орос Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлсэн явдал байв. Үүнээс хойш ч олон улсын дипломат ажиллагаа амс хийсэнгүй. Эдгээрээс хамгийн их хүлээлт дагуулсан нь өнгөрсөн жилийн Анкорижийн уулзалт байлаа. Москва энэ уулзалтыг өөрийн ялалт мэт сурталчилж, бүр “Анкорижийн тохиролцоо” хэмээх ойлголтыг түгээж эхэлсэн. Харин хэдхэн хоногийн өмнө Филиппиний нийслэл Манила хотноо болсон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН)-ы дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ОХУ-ын гадаад бодлогын тэргүүн Сергей Лавровтай 35 минут уулзаж, энэ асуудалд нэг мөсөн цэг тавив.

Марко Рубио уг уулзалтын дараа сэтгүүлчдэд Анкорижийн уулзалтаар ямар ч эцсийн тохиролцоо хийгдээгүй, зөвхөн санал солилцсон учир энх тайван тогтоогүй гэдгийг ил тод мэдээлэв. Тэрээр үүнийг “Байлдаж байгаа хоёр тал зөвшөөрөөгүй бол энхийн тохиролцоо байгуулах боломжгүй” гэж онцлов. Сэтгүүлчид “Сергей Лавров энэ уулзалтын өмнө АНУ Украинд зэвсэг бялхтал нийлүүлж байгаа явдлыг таслан зогсооно гэсэн. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ” гэж асуухад Рубио “АНУ Украинд зэвсэг худалдсаар ирсэн. Цаашид ч худалсаар байх болно” гэж хариулав. Тэгвэл Сергей Лавров энэ уулзалтын дараа сэтгүүлчдээс зугтан, туслахуудаа дагуулан цахилгаан шатаар уруудаж байхдаа сэтгүүлчийн амжиж тавьсан “Орос дайныг зогсоох уу?” гэсэн тулгасан асуултад “Та үсээ сайхан засуулсан байна” гэж хариулав. Харин судлаачид энэхүү уулзалтыг “ОХУ урьд нь ингэж доромжлуулж байгаагүй юм” гэж дүгнэв.

Үүнтэй зэрэгцэн Европын Холбоо Оросын эсрэг 21 дэх багц хоригоо хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү багц нь газрын тос боловсруулах үйлдвэрүүд, “сүүдрийн флот”, батлан хамгаалах үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ, олон арван компани, хувь хүнийг хамарсан хамгийн өргөн хүрээтэй хоригуудын нэг болов. Гэвч хориг бүрийг батлахын өмнө Европын Холбооны гишүүн орнуудын дунд урт хугацааны стратегийн ашиг сонирхлоос илүү дотоод улс төрийн тооцоо давамгайлах нь улам ил болж байна. Зарим удирдагч өөрийн дараагийн сонгуулийн үр дүнгээ хамгаалахыг үндэсний болон Европын нийтлэг аюулгүй байдлаас дээгүүр тавих болсон нь ардчиллын өнөөгийн хамгийн том сул тал болжээ. Учир нь эндээс илүү том асуудал гарч ирнэ. Ардчилал өөрөө хямралд орсон хэрэг биш. Харин ардчиллыг хэрэгжүүлж буй механизм богино хугацааны улс төрийн ашиг сонирхол гэх нийтийн эрх ашгийг хөсөрдүүлэх явдалд хэт автсан нь асуудлын гол үндэс юм.

Дарангуйлал нэг хүний эрх мэдлийг хамгаалдаг. Харин жинхэнэ ардчилал хүний эрхийг нийтийн эрх ашигт нийцүүлэн хамгаалах ёстой. Улстөрчид хэргээр энэ хоёр ойлголтыг хольж, хутгаснаас болж сонгуулийн мөчлөг бүрийн стратегийн шийдвэрүүд улс төрийн ашиг сонирхолд баригдах эрсдэлтэй болсон. Энэ нь ардчиллыг сулруулж, дарангуйллын давуу тал болгох аюул дагуулж байна. Өөрөөр хэлбэл, хүнлэг ардчилал нь хүний эрх гэх субьектив ойлголтыг нийтийн эрх ашиг гэсэн объектив ойлголтод нийцүүлж шийдвэр гаргадаг тогтолцоо гэдгийг л бид юуны өмнө ойлгох ёстой болоод байна. Учир нь ердийн “үнэн”-г нэг иргэний хувьд авч үзэхээр хийсвэр буюу субьектив, харин олонхын эрх ашгийн үүднээс авч үзэхээр бодит буюу объектив ойлголт болчихдог юм. Жишээ, манай улс төрчид авлигын хэргээр шоронд орчихоод “Би буруугүй, хэлмэгдсэн” гээд байдгийн цаад учир нь энэ.

Иймээс бид хүний эрх ашгийг нийтийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргадаг зарчмыг баримтлах ёстой. Учир нь хүн төрөлхтөн биологийн хувьд нийгмийн хамтын амьдралд дасан зохицон хөгжсөн учраас хувь хүний эрх, эрх чөлөө нь бусдын эрх, нийт нийгмийн тогтвортой хөгжилтэй салшгүй холбоотой байдаг билээ. Иймээс хүнлэг ардчилсан тогтолцоо нь хүний эрхийг хамгаалахдаа түүнийг нийтийн урт хугацааны эрх ашигтай уялдуулан авч үзэх сайтар мартагдсан, шинэ зарчим юм. Иймээс XXI зуунд ардчиллыг үгүйсгэх биш, харин дараагийн шатанд гаргах шаардлага тулгарч байна. Энэ бол бидний Үндсэн хуульдаа тунхагласан ч хэрэгжүүлж чадахгүй байгаа хүнлэг ардчилсан нийгэм юм. Хүнлэг ардчилал гэдэг нь олонхын санал авч эрх мэдэл хэрэгжүүлэхээс гадна үндэсний аюулгүй байдал, хүний эрх бус нийтийн эрх ашиг буюу одоо болон ирээдүй үеийн ашиг сонирхол, олон улсын эрх зүйг богино хугацааны улс төрөөс дээгүүр тавьдаг тогтолцоо юм. Энэ нь улс төрчид дараагийн сонгуулийг бус, улсынхаа дараагийн үеийг боддог төрийн мартагдсан шинэ бодлого юм.

Украины дайн, Мюнхенээс эхэлсэн түүхийн сургамж, Будапешт, Минск, Анкорижийн туршлага бүгд нэг л үнэнийг хэлж байна. Дарангуйлагчидтай байгуулсан буулт энх тайван авчирдаггүй. Харин зарчим, шударга ёс, хүчтэй институт, урт хугацааны стратеги л энх тайвныг хамгаалдаг. Иймээс XXI зууны хамгийн том улс төрийн шинэчлэл нь ардчиллыг өөр тогтолцоогоор солих биш, харин түүнийг хүнлэг ардчилсан тогтолцоо буюу нийтийн эрх ашгийг хамгаалдаг болгон шинэчлэх явдал юм. Тэр цагт л ардчилал зөвхөн сонгуулиар бус, ирээдүй үеийн өмнө хүлээсэн хариуцлагаар үнэлэгддэг шинэ шат руу орно. Энэ нь төр, засаг татвар төлөгчдөөс цугласан төгрөгийг валют болгон үржүүлж, ашгаар нь улсын төсвөө бүрдүүлж, татварыг эрс бууруулж, юунд зарцуулахыг багш, эмч, баялаг бүтээгчдийн саналын дагуу нийтийн эх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргадаг болно гэсэн үг юм. Энэ нь ерөнхийлөгч, ерөнхий сайд ч хүний буюу татвар төлөгчдийн цуглуулсан ганц ч мөнгийг толгой дааж шийдэх эрхгүй болно гэсэн үг.

Ингэж байж л бид хүнд суртал, авлига, гол зогоох төдий тэтгэвэр, халамжийн тогтолцоог түүх болгож, иргэд гадна дотны нэр хүндтэй компаниудын хувьцааны орлогоос хангалттай ашиг хүртэж, хүн шиг амьдардаг болно. Харин хиймэл сэтгэхүй нь төрийн шийдвэр нийтийн эрх ашигт үзүүлэх нөлөөг бодит өгөгдөлд тулгуурлан үнэлэх, шийдвэр гаргах үйл явцыг илүү ил тод, хурдан, үр ашигтай болгох чухал хэрэгсэл болно. Энэ нь хиймэл сэтгэхүй бүх процессын хуулиудыг Үндсэн хууль буюу нийтийн эрх ашигт нийцүүлэн цоо шинээр боловсруулж, хэрэгждэг болгоно гэсэн үг. Бас гурван шатны шүүхийн нийтийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр хэдхэн минутад гардаг болж, иргэд бид сая л нэг юм хүнлэг ардчиллын нэг гол тулгуур болсон шударга шүүх засаглалтай болно гэсэн үг билээ. Өөрөөр хэлбэл, төрийн шийдвэрийн зөв эсэхийг сонгуулийн үр дүнгээр бус, нийтийн урт хугацааны эрх ашигт үзүүлэх үр нөлөөгөөр үнэлдэг тогтолцоотой болно.

Учир нь Аж үйлдвэрийн IV хувьсгал хүн бүрд интернэт гэдэг зүйлийг бий болгож өгсөн учир сонгогч бидэнд төлөөллийн бус шууд ардчиллыг хэрэгжүүлэх боломж цоо шинээр бий болчихоод байна.

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 8 цаг 36 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 9 цаг 13 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 9 цаг 39 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 9 цаг 50 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 9 цаг 56 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 10 цаг 1 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 10 цаг 6 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 10 цаг 11 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 13 цаг 42 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 13 цаг 46 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 13 цаг 47 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 13 цаг 52 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 13 цаг 55 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 13 цаг 58 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 15 цаг 9 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 16 цаг 3 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top