x

Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ

/TASS/ Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди улсын шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулснаа мэдэгджээ. Тус ажлын хэсгийг Энэтхэгийн мэдээллийн технологийн томоохон компаниудын нэг болох "Infosys" компанийг хамтран үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Нандан Нилекани ахална.

"Манай улсад орчин үеийн технологийг хамгийн өргөн хүрээнд ашигласан, найдвартай, ил тод шалгалтын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна. Иймээс дэлхийд нэр хүндтэй технологийн мэргэжилтэн Нандан Нилеканигийн удирдлага дор шалгалтын тогтолцоог шинэчлэх өндөр түвшний ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ" гэж Н.Моди Х нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгтээ мэдэгджээ.

Шинээр байгуулж буй ажлын хэсэг нь "богино хугацаанд тайлан боловсруулж, түүнд үндэслэн ирэх шалгалтуудын найдвартай байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" гэдгийг тэрбээр онцолсон байна.

Н.Моди мөн шалгалтын сэдэв задарсантай холбоотой дуулианы дараа сурагчдын эрх ашгийг хамгаалахын тулд түүний Засгийн газар үргэлжлүүлэн ажилласаар байгаа гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. "Оюутнуудын ирээдүйгээр тоглосон хүмүүс өнөөдөр шоронд ял эдэлж байна. Бид түргэвчилсэн журмаар хэргийг шийдвэрлэх шүүх байгуулсан. Маргааш парламентаар хатуу хариуцлага тооцох заалтыг тусгасан шинэ хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ" гэж тэрбээр хэлжээ. 

Н.Нилекани бол Энэтхэгийн цахим шилжилтийн гол санаачлагчдын нэг юм. Тэрбээр 2009-2014 онд Энэтхэгийн Улсын бүртгэлийн газрын даргын албан тушаалыг хашиж байхдаа дэлхийд хамгийн том биометрийн цахим таних систем болох "Aadhaar"-ийг байгуулах ажлыг удирджээ. Тэрбээр мөн тус улсын дижитал дэд бүтцийг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байна. 

Шалгалтын сэдэв задарсан дуулиан

Энэ оны тавдугаар сард Энэтхэг даяар анагаахын их, дээд сургуулиудын элсэлтийн NEET-UG шалгалтыг зохион байгуулж, 550 гаруй хотод 2.2 сая гаруй шалгуулагч оролцсон байна.

Гэвч шалгалтын сэдэв задарсан нь тогтоогдсоны дараа дүнг хүчингүй болгосон нь өндөр оноо авсан олон мянган элсэгчид хүнд цохилт болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор амиа хорлосон тохиолдлууд ч бүртгэгдсэн байна. Улмаар Энэтхэгийн олон хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж, дахин шалгалтыг зургаадугаар сард явуулжээ.

Долдугаар сарын 20-нд залуучуудын "Cockroach Janta Party" хөдөлгөөн Шинэ Дели хотын төвд жагсаал зохион байгуулж, түүнд хэдэн мянган хүн нэгджээ. Жагсагчдын гол шаардлага нь Боловсролын сайд Дхармендра Прадханыг огцруулах байсан бөгөөд тэд шалгалтын дуулианд сайдыг хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн байна. Түүнчлэн шалгалтын дүнг хүчингүй болгосны дараа амиа хорлосон элсэгчдийн ар гэрт нөхөн олговор олгох, жагсаалд оролцогчдыг эрүүгийн хариуцлагад татахаа зогсоохыг шаарджээ. Хэдэн өдөр үргэлжилсэн хэлэлцээний эцэст Прадхан огцорч, эрх баригчид жагсагчдын бусад шаардлагыг биелүүлэхийг зөвшөөрсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ
Top