x

Илон Маскийн "SpaceX" компани IPO гаргах хүсэлтээ өглөө

Тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг Америкийн "SpaceX" корпорац хөрөнгийн биржид шинээр бүртгүүлэн хувьцаагаа гаргах (IPO) хүсэлтээ лхагва гарагт өгчээ. Тус компани 75 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр зорьж байгаа тул энэхүү IPO нь түүхэнд хамгийн томд тооцогдох IPO болж магадгүй байна. 

Хувьцааг Америкийн "Nasdaq" бирж дээр SPCX гэсэн нэршлээр гаргах бөгөөд арилжаа ирэх зургадугаар сард багтан эхэлж магадгүй байна. "SpaceX"-ээс АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд (SEC) гаргасан хүсэлтэд дурдсанаар, IPO гаргасны дараа Илон Маск компанийн ерөнхий захирал, технологи хариуцсан захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалдаа хэвээр үлдэх аж.

И.Маскийн компани 24 жилийн түүхэндээ анх удаа санхүүгийн нарийн тоо баримтуудаа олон нийтэд ил болголоо. IPO гаргах хүсэлтэд дурдсанаар, 2025 онд "SpaceX"-ийн орлого 18.7 тэрбум долларт хүрсэн байна. Үүний зэрэгцээ компани 2.6 тэрбум долларын үйл ажиллагааны алдагдал хүлээжээ. Энэхүү алдагдал нь тус компани шинэ үеийн пуужингийн хөгжүүлэлт болон хиймэл оюуны технологийн хөгжилд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотой аж.

Түүнчлэн "SpaceX" компани ойрын үед шинэ хувьцаа эзэмшигчдэдээ ямар нэгэн ногдол ашиг тараахгүй гэдэг нь баримтуудаас харагдаж байна гэж "Reuters" агентлаг дүгнэжээ. 

"SpaceX" компани 2002 онд байгуулагджээ. Тус компани дахин ашиглах боломжтой пуужингууд болон дэлхий даяар өргөн зурвасын интернэтээр хангадаг 10,000 орчим хиймэл дагуулын сүлжээ бүхий "Starlink" төслөөрөө сансар судлалын салбарт хувьсгал хийсэн юм. И.Маскийн тавиад буй хамгийн том зорилгуудын нэг бол Ангараг гараг дээр хүн төрөлхтний байнгын суурин байгуулах явдал билээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 49 мин УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ 50 мин Илон Маскийн "SpaceX" компани IPO гаргах хүсэлтээ өглөө 52 мин “Улаанбаатар марафон 2026” гүйлтийн үеэр зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 53 мин “Астон Вилла” Европын лигт түрүүлж, 30 жил хүлээсэн цомоо өргөлөө 54 мин Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо 55 мин УИХ-ын гишүүд Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшил болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай уулзлаа 3 цаг 6 мин Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 7 мин Уран гулгагч Д.Амина “Thailand Open Trophy 2026” тэмцээнд амжилттай оролцлоо 3 цаг 7 мин Холимог тулааны өсвөрийн Азийн аваргаас Монголын тамирчид таван медаль хүртлээ 3 цаг 8 мин АНУ-ын шигшээ баг хоккейн ДАШТ-д Германыг буллит цохилтоор хожлоо 3 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа 3 цаг 10 мин Израилын агаарын цохилтын улмаас Ливанд 29 хүн амиа алджээ 5 цаг 8 мин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Японы Элчин сайдтай уулзаж, байгаль орчны хамтын ажиллагааг хэлэлцлээ 5 цаг 10 мин Кубын Гадаад хэргийн сайд Цагаан ордны мэдэгдлийг шүүмжлэв 5 цаг 19 мин Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт хүрчээ 5 цаг 20 мин Улаанбаатар хот болон шинэ нисэх буудлыг холбох төмөр замын төслийн судалгааг хэлэлцлээ 5 цаг 22 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар эрүүл мэндийн салбарынхантай уулзалт зохион байгууллаа 5 цаг 23 мин Цаг агаар муудаж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа 5 цаг 23 мин
iИх уншсан
“Гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал улстөрчид, албан тушаалтну... Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Монгол хэмээх нэрийн учир Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий... "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суул...
Top