x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Mонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгч нартай уулзалт хийж байна. Энэхүү уулзалтыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат үг хэллээ.

Тэрбээр өнөөдрийн үйл ажиллагаа зөвхөн нэг салбарын асуудал биш, харин хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэнд, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, соёлын өвийн тухай чухал уулзалт юм гэдгийг онцлов. Мөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжил зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмжигдэхгүй, илүү аюулгүй, илүү хариуцлагатай, илүү үндэсний онцлогтой, илүү өрсөлдөх чадвартай салбар бий болгох тухай ярих ёстой гэлээ.

Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг зөвхөн дотоодын хэрэглээний зах зээл гэж харахгүй, харин үндэсний онцлог, соёл, чанар, аюулгүй байдал, зочломтгой үйлчилгээ хосолсон экспортын чадамжтай салбар болгож хөгжүүлэх нь чухал гэдгийг сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ дурдлаа.

Монгол Улсад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2024 оны жилийн эцсийн байдлаар энэ чиглэлээр 2,923 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 64.1 хувь нь Улаанбаатар хотод төвлөрсөн байна. Энэ салбарт 43.3 мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 3.2 хувийг эзэлж, ажиллагчдын 72.2 хувь нь эмэгтэйчүүд байна.

Нийтийн хоолны салбарын орлого 2024 онд 1.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 14.8 хувиар, суудлын тоо 2020 оны 42.4 мянгаас 2024 онд 75.8 мянга болж 78.8 хувиар тус тус өссөн нь энэ салбар дотоодын эрэлт, үйлчилгээний хүртээмж, зах зээлийн идэвхжил хэрхэн тэлж байгааг харуулж байна. Тус салбарын орлогын 80 гаруй хувь нийслэлд төвлөрч байгаа нь орон нутгийн хөгжил, тэгш хүртээмжийн асуудлыг мөн хөндөж байна.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй хийх уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбарын хөгжил, дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан зарим хүнийг төрийн цол, тэмдгээр шагнасныг гардууллаа. Мөн эзэн Чингис хааны эш хөргийг салбарын холбоодод хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top