x

УИХ-ын гишүүд Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Ганхүлэг, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн нараас Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Газрын тосны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Гэрээлэгч газрын тосны хайгуулын болон ашиглалтын үед тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлнө.” 30.6 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбайг харьяалах сум, дүүргийн төсөвт, 20 хувийг аймаг, нийслэлийн төсөвт, 70 хувийг улсын төсөвт тус тус хуваарилна”, 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ” хэмээн тусгасан байдаг.

2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар төрөлжсөн сангуудад хатуу ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийг хуваарилахтай холбоотой харилцааг зохицуулсан.

Ингэхдээ газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийг улсын төсөв, Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг харьяалах бүс, аймаг, сумын төсөвт хэрхэн хуваарилах, мөн эл салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн ногдол ашгийг баялгийн санд төвлөрүүлэхтэй холбоотой харилцааг тусгаагүйг төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Л.Соронзонболд энэ үеэр онцлоод уг хуулийн төслийг зүүн болон говийн бүсээс сонгогдсон нэр бүхий 13 гишүүн өргөн мэдүүлж буйг тодотгов.

Мөн тэрбээр, хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтөөр газрын хэвлийн баялаг болох газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийн 25 хувийг улсын төсөв, 35 хувийг Үндэсний баялгийн төрөлжсөн сангууд, 10 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, Бүсийн хөгжлийн сан, газрын тосны ашиглалтын нөлөөлөлд өртөж буй тухайн бүс, аймаг, сумдын төсөвт тус тус хуваарилах зохицуулалтыг тусгасан гэж байлаа.

Мөн газрын тос, байгалийн хий олборлох, боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн хувьд ногдох ногдол ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх энэ төрлийн харилцааг зохицуулахаар Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан гарах бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улс жилд 2.0 тэрбум ам.долларыг бензин, шатахуун зарцуулдаг бөгөөд Газрын тосны үйлдвэр ашиглалтад орох хугацаа дөхөж байгаа энэ цаг үед хайгуулын үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлагатай байна. Энэ асуудалд орон нутгийн иргэд болгоомжтой ханддаг.

Иймд газрын тосны ашиглалтын нөлөөлөлд өртөж буй иргэд, сум, орон нутгийн хөгжилд тодорхой хэмжээний үр өгөөжийг нь бодитой хүртээх нөхцөлийг бүрдүүлснээр уул уурхай, хайгуулын салбарт эерэг нөлөө үзүүлнэ хэмээн төсөл санаачлагч гишүүд үзсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 26 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top