x

Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Гандинагар хотод боллоо.

Энэ удаагийн тэмцээнд 28 орны 250 гаруй тамирчин оролцсон бол манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мартын удирдлагад эмэгтэйчүүдийн 63 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул, +86 кг-д дэд мастер Г.Чинболор, эрэгтэйчүүдийн 79 кг-д спортын мастер И.Амарсанаа, 88 кг-д У.Мөнхбаяр өрсөлдөөд эх орондоо ирлээ.

Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 86 кг-ын жинд өрсөлдсөн үндэсний шигшээ баг, Спортын төв сургуулийн сурагч Г.Чинболор огцмоор 81 кг, 86 кг, 88 кг, түлхэлттэйгээр 103 кг, 108 кг, 112 кг, нийлбэр дүнгээр 200 кг-ыг өргөснөөр “А” группт өрсөлдсөн 11 тамирчнаас VI байр шалгарчээ. Тэгвэл эмэгтэйчүүдийн 63 кг-д үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул огцомоор 83 кг, 86 кг, 89 кг, түлхэлттэйгээр 107 кг, 113 кг, 117 кг, нийбэл дүнгээр 206 кг-ыг өргөж, мөн VI байр эзэлсэн байна.

Харин эрэгтэйчүүдээс 94 кг-д үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, 30-р сургуулийн сурагч тамирчин, спортын мастер У.Мөнхбаяр огцмоор 123, түлхэлттэйгээр 151, нийлбэрээр 274 кг-ыг өргөжээ. Ингэснээр өнгөрсөн жилийн долоодугаар сард Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өргөсөн 236 кг-аа 38 кг-аар ахиулсан байна. Мөн “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер И.Амарсанаа 79 кг-д огцмоор 108 кг, 113 кг, 118 кг, түлхэлттэйгээр 126 кг, 128 кг, нийлбэрээр 246 кг-ыг өргөж, X байр эзэлсэн байна.

Монголын хүндийг өргөлтийн холбооноос өнгөрсөн хоёрдугаар сард шигшээ багаа шинээр бүрдүүлсэн бөгөөд шинэ бүрэлдэхүүнтэй шигшээ баг анхны олон улсын тэмцээндээ оролцлоо.


 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 15 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 7 цаг 16 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 7 цаг 17 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 10 цаг 56 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 11 цаг 4 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 11 цаг 7 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 11 цаг 8 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 13 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 13 цаг 28 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 13 цаг 45 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 13 цаг 46 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 13 цаг 47 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 13 цаг 49 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 13 цаг 55 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 16 цаг 13 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 16 цаг 15 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 16 цаг 16 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 16 цаг 17 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 17 цаг 56 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 18 цаг 18 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top