x

АНУ-ын шигшээ баг хоккейн ДАШТ-д Германыг буллит цохилтоор хожлоо

Швейцарт болж буй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) хэсгийн шатны тоглолтод АНУ-ын шигшээ баг Германы багийг буллит цохилтоор 4:3-аар хожлоо.

АНУ-ын шигшээ багаас Айзек Ховард (15 дахь минут), Макс Сассон (26), Томми Новак (55) нар, Германы багаас Мориц Зайдер (2), Фредерик Тиффельс (30), Марк Михаэлис (33) нар шайб оруулжээ. Хожлын шийдвэрлэх цохилтыг Райан Леонард амжилттай гүйцэтгэсэн байна. АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд Стэнлийн цомын хоёр удаагийн аварга, Олимпын аварга Мэттью Ткачук ДАШТ-ий анхны тоглолтдоо оролцлоо.

АНУ-ын шигшээ баг одоогоор 5 оноотойгоор А хэсгийн 4 дүгээр байрт бичигдэж байна. Харин Германы баг 1 оноотойгоор сүүлээсээ хоёрдугаарт буюу 7 дугаар байрт жагсаж байна. Дараагийн тоглолтод АНУ-ын хоккейчид тавдугаар сарын 23-нд Латвийн багтай учраа таарах бол, германчууд тадугаар сарын 22-нд Унгарын багтай тоглоно.

В хэсгийн тоглолтод Шведийн шигшээ баг Словенийн багийг 6:0-ээр бут ниргэжээ.

Энэ удаагийн ДАШТ-д 16 улсын шигшээ багууд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Хэсэг тус бүрээс шилдэг 4 баг шөвгийн наймд шалгарах бол хэсэгтээ хамгийн сүүлд орсон багууд II дивизион руу бууж, ирэх оны ДАШТ-д оролцоно.

Өмнөх дэлхийн аварга бол АНУ-ын баг юм.

ОХУ, Беларусийн шигшээ багууд 2022 оноос хойш ДАШТ-д оролцохгүй байгаа юм.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top